19-тэй хүнтэй ч унтаж хэвтэж үзээгүй охин өөрөөсөө 4 ах нэг залууд зад найрагдаад 2, 3 уулзалтын дараа л гэхэд ариун биеэ гээгээд бяцхан үрээ тээгээд хаягдаж билээ. Ээж ааваасаа айгаад 7 сар хүртэл нь хэнд ч хэлээгүй. Нэг л өдөр ээж минь хүрээд л мэдэж байлаа их шаналсаан жоохон хүүхэд яахаа мэдэхгүй гэхдээ л зоригтой байгаа шүү 7сар эмнэлэг ч оролгүй тонус өгөхөөр нь яах учираа мэдэхгүй гүүглэдээд л.
Харин одоо би 25-тай хүү минь 7 хүрэх гэж байна. Одоо өөртөө зав гаргаж болзож, дурлах, хайрлах гэтэл өөрөөсөө ичээд хүүхэдтэй, кесер хагалгаатай, язарсан арьс, унжсан хөх би үнэхээр нь бүгдээс ичээд эрэгтэй дотно харилцаанд орохоосоо зайлсхийгээд, чадахгүй байх юм. Яаж үүнийгээ даван туулах вэ? Зөвөлгөө өгөөч жоохон юм байж хүнтэй унтаж хэвтлээ гэж битгий загинаарай тэр үедээ хангалттай янз бүрээр хэлүүлчихсэн…
5 Comments
19teidoo torsnoo, odoo 25tai, tegsen hernee 7 nastai huuhedtei. toondoo bas arai muu ain. hicheelee hiij bhguidee. ooriigoo bolovsruul. bas dood ariun tsever sain bol yaav l gej. sex bol asuudal bish shde
өөрийгөө эхлээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. төгс хүн байдаггүй, мөнхийн залуу сайхан бие ч гэж байдаггүй гэдгийг сайн ойлго. мөн бусад эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд ч биеийн хувьд өөтэй. эрэгтэй эмэгтэй хүмүүс төгс биетэй байж л нэгэндээ татагддаг гэвэл энэ дэлхий аль эрт хүнгүй болсон байгаа. тиймээс зоригтой бай. өөртөө итгэлтэй бол. сэтгэл зүйн зөвлөгөө ав, ямар нэгэн дуртай зүйлээрээ хичээллэ. сэтгэл санааны хувьд эмэгтэй хүн итгэлтэй, хүчирхэг болсон цагт та нарт чадахгүй зүйл, дурлуулахгүй залуу гэж нэг ч үгүй
эргүү гөлөг байна чи
Хүний хийдэггүй ш хийсан биш дээ. Нэг алдаал биз. Өөртөө болон хүүхэддээ л сайн анхаар. Ичих юм юу ч алга даа.
Сайн байна уу,
Эрэгтэй хүний хувьд өөрт чинь зөвлөгөө өгөе өө. Угаасаа хүнтэй уулзаж учирна гэдэг нилээд төвөгтэй асуудал, өөртөө итгэлгүй ингээд байгаад байвал хайран залуу нас чинь өнгөрлөө.
Өөрөө өөртөө эрсдэл үүсэх нөхцлийг бүрэн хараад, дахиж төлөвлөлтгүй төрөлт, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлсэн байдлаар тодорхой харьцаануудыг эхлүүлэх хэрэгтэй шүү. Бачата, Кизомба гэх мэт янз бүрийн олон нийтийн арга хэмжээнд оролцож эхлээд өөрийгөө илүү нээх хэрэгтэй байх.
Биеийн галбирын хувьд хүн болгоны сонирхол ондоо ш дээ. Тарган хүнд дуртай нь байна, туранхай хүнд дуртай нь байна. Хамгийн гол нь өөрт чинь дурласан хүн тэр бүх асуудлыг тас мартдаг юм ш дээ. Ичээд нэг нүхэнд байгаад байвал тэгээд наад бодолтойгоо насыг барах ббайлгүй дээ.