Ихэвчлэн бэлгийн харьцааны дараа үтрээнээс үл ялиг цус гарах нь элбэгших тохиолдлоор уг өвчний анхны шинж тэмдэг илэрнэ. Умайн хүзүүний хорт хавдарын үед үтрээнээс гарах цус эхлээд бага хэмжээтэй байх ч хорт хавдар өсөх тусам цус гарах нь ихэсч шархлаа нь хүндэрдэг.
Халдварын 2 дугаар үед эвгүй үнэр үүснэ. Хорт хавдар томрох тусам ойролцоох эрхтэн болох давсаг, шээсний суваг, аарцагны хана, сүүжний ясны мэдрэл зэрэг гэмтэж шээс хөндүүртэй гарах ба цустай гарах, шулуун гэдэснээс цус ялгарах, нуруу, хөл өвдөх хавагнах, турах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Умай нь их бие, ёроол, хүзүү хэсгээс бүрддэг ба үтрээтэй холбогдож буй хэсгийг умайн хүзүү гэдэг. Энэ хүзүү хэсэгт үүссэн хортой хавдрыг умайн хүзүүний хорт хавдар гэнэ. Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий даяар эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог хорт хавдрын 2 дугаарт ордог бөгөөд умайн хүзүүний хорт хавдын тохиолдлын 80% нь Ази болон өмнөд Америк, Африк зэрэг хөгжиж буй орнуудад үүсдэг байна.
Папиллом вирус
Бэлгийн хавьталаар папиллом вирусийн халдвар авах нь гол шалтгаан болдог. Умайн хүзүүний хорт хавдартай өвчтөний 97,7-иас илүү хувь нь маш аюултай папиллом вирусийн халдвар авсан байдаг гэсэн судалгаа байдаг.
Нас
20-оос доош насныханд тохиолдох нь тун ховор, 30 наснаас энэхүү өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг ба 50-аас дээш насныхан 75%, 70-аас дээш насныхан 65% эрсдэлтэй юм.
Өвчлөгсөд
2 Comments
Чи нээрээ өлөн бөөс юмаа
30 настай дажгүй залуу секс хамтрагчаа хайж байна. Янз бүрээр тавиулж чадна. Эгчмэд бүсгүй байвал холбогдоорой. Имэйл: mgcoops24@gmail.com