“Хосууд ДНХ шинжилгээ өгч байж гэрлэлтээ батлуулдаг болно”

Гэрлэгч хосууд ДНХ-ийн шинжилгээ хийлгэж байж гэрлэлтээ батлуулах хуулийн зохицуулалтыг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулахаар болжээ.

Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Ирэх онд батлагдах Гэр бүлийн тухай хуулиар цус ойртолтын асуудлыг шийдэхийн тулд гэрлэгч хосууд өөрийн аймаг, харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллага дээр очиж, ДНХ-ийн шинжилгээ өгч, ах дүү мөн эсэхээ шинжилгээ өгч байж гэрлэлтийн баталгаа өгдөг болно” гэсэн юм.

Ташрамд дурдахад, 1980-аад он буюу 30-аад жилийн өмнө зургаан аймгийн найман сумдын хүн амд цус ойртолтын түвшин тогтоох судалгааг хийж байжээ. Энэ судалгаагаар зөвхөн судлагдсан сумдын хэмжээнд 3-4 дэх үеийн ах дүүгийн хүүхдүүд хоорондын гэрлэлтээс үүссэн төрөл ойртолтын түвшний хэмжээнд байгаа үр дүн ажиглагдаж байв.

Гэвч дээрх судалгаанд ашигласан генетик маркерууд буюу генетик шинж тэмдэг нь 2-3 аллелиар удамшдаг мэдээлэл багатай, тухайн үед генетикийн шинжлэх ухаан өндөр түвшинд хүрээгүй, судалгаанд ДНХ-ийн олон хэлбэршлүүд нээгдээгүй, судалгаа шинжилгээний мэдрэг аргууд практикт нэвтрээгүй байсан юм. Иймээс энэ судалгааны үр дүнд тулгуурлан Монголын хүн амд цус ойртсон гэсэн дүгнэлт хийхэд ихээхэн өрөөсгөл дүгнэлт болно гэдгийг Биологич- хүний генетикч мэргэжилтэй, судлаач, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Ганболд өмнө нь хэлж байсан юм.

Тэрбээр “Ийм учраас өнөөдрийн нийгмийн хөгжлийн нөхцөл байдалд төрөл ойртолтын судалгааг шинжлэх ухааны хамгийн орчин үеийн арга технологи болох ДНХ-ийн түвшинд хийж, жинхэнэ үнэлгээг өгөх нь нэн чухал асуудал болж байна” гэдгийг онцолж байв.

2 Comments

  1. РАВДАН says:

    Баян өлгийн казакуудыг Монголын алслагдсан сумуудаар 10 20 иор нь тарааж суулга. Нүүхгүй гэснийг нь Казахстан руу нь хөөж явуул. Баян өлгийд монгол үндэстэнүүдээ нүүлгэж аваачих хэрэгтэй

    • mongol says:

      Яг зөв. Тэнэг хасгуудыг дарж авахгүй бол салан тусгаарлана гээд солиорч магадгүй. Элбэгдорж Баян Өлгийд цэргийн анги байгуулсан нь маш зөв болсон шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.