Сайн байцгаана уу? Одоо Монголд ид ажлын цаг үргэлжилж амьдрал буцалж байгаа биз дээ. Харин энд шөнө дөл болж бүгд амарцгааж байна. Аав ээж минь өчигдөр ирээд би гэж хүн бөөн хөөр тэр хоёртоо үзүүлж харуулах юмаа төлөвлөөд л. Эр хүн бас нэрэлхээд арай эрхэлж чадахгүй юмаа бас. Олон цаг агаарт ниссэн болохоор аав ээж маань нилээн ядарчээ. Энэ 2-тоо үзүүлэх юм олон л байна. Хэл мэдэхгүй болохоор би л авч явж таарах нь. Миний амьдрал дандаа ийм тэнэгэр байгаагүй юм.
Би Улаанбаатарт төрж өссөн. Манайх олон хүүхэдтэй өнөр айл. Аав минь цэргийн хүн байсан. Одоо тэтгэвэрт. Ээж минь ихэнх хугацаагаа хүүхдүүдээ асарч өнгөрөөсөн. Хүүхэд нас минь жаргалтай байсан юм аа. Оюутан байхдаа хөдөөний хөөрхөн бор охинд үхтэлээ дурлаад өөрийн болгож чадсандаа бөөн онгирсон амьтан явлаа. 3-р дамжаанд байхдаа эртхэн эр цэргийн албаа хаагаад эхнэр авч сайхан амьдрана гэж бодоод Зэвсэгт хүчинд алба хаахаар мордлоо. Аав ээж ч дуртай байсан. Хайртай охинтойгоо орноос босолгүй 2 хоночихоод үсээ хусуулаад мордлоо доо.
Ганц жил юү байхав удахгүй хайр нь хүрээд ирнээ гээд л гарлаа. Хотоос холгүй байх Цэргийн ангид албаа хаалаа. Харин тангарагийн баяр дээр хайр минь ирсэнгүй. Ханиад хүрсэн гэнээ. Жаахан онцгүй байна. Горьдож харуулдаад л. За тэгээд хааяа утсаар л ярьж байлаа. Гэтэл утас нь холбогдохоо больчихлоо. Эгчийгээ очоод яасаныг нь мэдээд өгөөч гэсэн чинь аав ээж хоёр чамд битгий хэлээрэй гэсэн. Цаадах чинь сургуулийнхаа нэг багштай яваад байгаа юм бишүү. Гэрт нь цуг амьдарч байгаа гэсэн шдээ гэнээ. Дотор харунхуйлаад л явлаа. Миний өвөрт эрхэлж байсан, намайг жаргааж байсан хамаг юм бодогдоод. Сэхээ ороод харсан үүдний шалган нэвтрүүлэх дээр асаалттай приус байна. Эзэн нь бололтой нэг ах цаана нь дүүгээ сураглаад зогсож байна. Олон юм бодолгүй шууд машинд суугаад гишгэчихлээ.
Юү хийж байгаагаа бодох ч сөхөө байсангүй. Хотруу орж явахдаа яармагийн зам дээр гарцаар гарч байсан нэг ахыг яаж ч мушгиж баралгүй шарваад хажуугаараа дайрчихлаа. Тэгээд зогсож туслахын оронд шууд цаашаа давхичихдаг тэнэг дээ. Телевизийн өгсдөг дээр цагдаагийн 3 ч машин намайг шахаж хүчээр зогсоолоо. Шүүхээс намайг цэргийн албанаас оргон зайлсан, бусдын эд хөрөнгө хулгайлсан, зам тээврийн ноцтой осол гаргаж хүний эрүүл мэнд хохироосон гэж 4 жил 2 сарын ялыг өглөө. Муу эгч минь би буруу юм хэлээд ингэчихлээ гэж уйлаад л. Муу эгчийн минь буруу гэж юү байх вэ дээ. Аавын барайсан царай ээжийн нулимс ёстой там шиг л байлаа. Найз охин харагдсангүй. Тэр нь ч дээр байсан байх.
Харин машины эзэн ах бас надад дайруулсан ах 2 ямар сайхан сэтгэлтэй ах нар байваа. Нэг нь хөл нь хугарч нөгөө нь машинаа эвдүүлсэн хүмүүс шүү дээ. Зүрх нь шархалсан хүү л байна. Надад гомдол байхгүй гэсэн шдээ. Яллагдагчид хэлэх үг байна уу? гэхэд би толгой сэгсэрхээс өөр юм хийж чадаагүй юмдаг. Ингээд цэргийн дүрэмт хувцасыг хорихын хөвөнтэй хүрмээр солилоо. Хорих ангид ял эдэлж байхад намайг оролдож зовоосон юм байгаагүй ээ. Үнэндээ тэнд хамгийн бага нь би байсан юм. Яг нэг жилийнхээ босгон дээр өршөөлөөр суллагдлаа. Ах ирж авсан. 2-лаа явж байхдаа ах нь чамд нэг юм үзүүлэе. Чи харсан нь зөв гээд өөр тийшээ явлаа.
Нэг байрны гадаа хүүхдүүд тоглоод бас нэг том гэдэстэй бие давхар эмэгтэй зогсож байна. Харсан мөн байнаа. Хэн гэдэг нь ойлгомжтой биз дээ. Яахав дээ ганц санаа алдаад харилаа. Уулзаагүй. Намайг харвал айх биз дээ. Монголд нэг давчдаад байгаа юм шиг. Солонгосын виз хөөцөлдөж гүйсэн харин америкийн виз бүтчихлээ. Энд ирээд хөдөө фермд ажилд орсон юм. Эзэн маань сайхан зантай алиадуухан эр бий. Одоо бол миний хадам эцэг болох гэж байгаа хүн шүү дээ. Тэр нэг өдөр эзний байр шатаад. Модон байшин харахын зуур л дүрэлзэлээ. Би гэж бас л нөгөө бодох ухаангүй амьтан гүйж ороод угаартаж муужирсан эзнээ үүрээд жижиг нохойных нь оосрыг амандаа зуугаад чирээд гаргаад ирлээ. Гал сөнөөхчид ирэхэд байшин хэдийнээ шатаад дуусч байлаа.
Харин тавилга нь гайгүй сонин шүү. Орон нутгийн тв-гээр миний тухай яриад харин дүрсийг миний хүсэлтээр гаргаагүй. Шараа биз дээ. Ингээд орох оронгүй буудалд хоёр сар амьдарсан юм. Нэг орой хаалганы хонх дуугараад онгойлгосон эзний дандаа инээж явдаг охин нь зогсож байна. Чамд баярлаа гэж хэлэх гээд ирлээ гэнээ. Тэгээд шууд дайраад ороод ирхийн. За яахав жижигхэн ширээ заслаа. Тэгсэн чи яагаад намайг тоодоггүй юм бэ? Би чамд сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж дандаа инээдэг. Чи цаашаа хараад яваад өгдөг гэдгийн. Мэл гайхна биз дээ. Одоо яахав “чи бол эзний охин. Би бол танай ажилчин” гэсэн чинь бас л инээгээд л. Яамар тэнэг үг вэ? гэнээ. Тэгээд өөрөө хүрч ирээд миний цамцны захнаас татаад уруул дээр үнсэхэд нь би золтой л салгалсангүй. Ойлгож байна уу? Хорь гаранхан настай идэр залуу хоёр жил эмэгтэй хүнтэй ойртоогүй гээд бод л доо. Тэгээд ч тэр бүсгүйн цав цагаахан бие, намайг чанга тэвэрч байгаа хунгийн хүзүү шиг сайхан гарнууд, дандаа доогтой хардаг хөөрхөн царай, хамгийн гол нь эрчүүдээс харамлаж явдаг хамгийн нандинаа надад өгсөн шүү дээ.
Ийм азтай тохиолдол учрал байна гэж өөрөө ч итгэхгүй шахуу жаргаж хоновоо. Маргааш орой дахиад л ирлээ. Одоо л өөрийгөө жинхэнэ азтай гэдгээ мэдлээ дээ. Би тамхи татдаггүй, архийг бол сайн чанарын дарс л уудаг. Хатууд бол дургүй. Эндхийгээр бол хуучинсаг үзэлтэй болно. Бид хоёр хамтаа 4 жил болж. Бас л хугацаа шүү. Аав ээж ирдэг нь бид 2 энэ XMAS-аар сүй тавина. Манайхан зул сарын баяр гэдэг биз дээ. Удахгүй энэ маань гэдсээ нууж чадахгүй болох гээд. Хүүхдийнхээ хүйсийг тодорхойлуулсан. Гэхдээ хэлэхгүй нууц. Намайг шоронд ял эдэлж байсан гэхэд энд хэн ч итгэдэггүй юм. Чам шиг хорхойд хоргүй амьтан шоронд орно гэхээр бусад нь бурхад болно биз дээ гээд байдгийн. Одоо энэ дурсамжаа дуусгаад сайхан хайрынхаа өвөрт орж амрая даа. Маргааш аав бид 2 хоккей очиж үзнэ. NHL-н 2 шилдэг баг халз үзнэ. Билет нь ч тэнгэрт тулсан үнэтэй авсан. Амьдралийн нугачаанд бууж өгөхгүй, алдсан алдаагаа давтахгүй явахад болно доо болно.
10 Comments
Uhaalag zaluu bn. Zuw shan yawbal amidral ingeed shagnaj bg yum.
Duu shorond orsnoo hun hard bitgii hel. Muu sanaatai humuus yaaj ch ashiglah yum bilee.
Kino kino
ib ni utullj yavaa, 40+ emegtei. naiz huuhen bas 40+. golj shilj yavsaar odoo huuhed ch bhgui, nuhur ch bhgui, naaguur chin taniltschihaar hun bnuuu kkk
sainuu
nuxur xaigaayu oor ym haigaayu :}} clinkzc1@gmail.com xlbogdooroi
сайхан түүх байнаа амжилт залуу минь
tiimerhuu har murtei, uhcirsan bolgonoo zovlond unagadag ems bdg l yum, ashig honjoo harsan, busdiig gutgesen, doromjilson ems bugdeeree l UILEE EDELDEG bgaa shvv
зөв бодолтой байхад болно доо хөө…амжилт хүсье…
Хөдөөний эмэгтэйчүүд хэцүү хархад хүүхэд мөртлөө яг хэнээс нь мэдэгдэхгүй 1-2 хүүхэд аав ээж дээрээ орхичоод тэрийгээ тас нууна. Эрт бэлгийн харьцаанд ордог хэвийн зүйл мэт ойлгогддог хүмүүс өөрөө явсан нь амар чи азтай юм. Хэрвээ нийлсэн бол нэг жил биш нэг насаараа зовон
Гоё юм бэ баяр хүргэе