Ник Картер аутизмтай шүтэн бишрэгчээ ХҮЧИРХИЙЛСЭН хэрэгт холбогджээ

“Backstreet Boys” хамтлагийн гишүүн Ник Картер 2001 онд аутизмийн эмгэгтэй шүтэн бишрэгчээ хүчирхийлсэн тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ тухай хохирогч гэгдээд буй бүсгүй болон түүний өмгөөлөгч нар орон нутгийн цагаар пүрэв гарагт хэвлэлийн бага хурал хийжээ. 

Шейнон хэмээх уг эмэгтэй 17 настай байхдаа бэлгийн хүчрхийллийн золиос болсон тухайгаа энэ үеэр нулимс дуслуулан ярьжээ. Тэрээр “Сүүлийн 21 жилийн турш өвдөлт, төөрөгдөл, бухимдал, ичгүүр, өөрийгөө өвтгөх мэдрэмжээр дүүрэн байсан нь Ник Картерын хүчирхийлэлд өртсөний үр дүн. Хэдийгээр би тархины саажилттай, аутизмтай ч гэлээ түүний хийсэн үйлдэл эдгээрээс ч илүү намайг зовоож байна.

Тэр намайг хүчирхийлснийхээ дараа хараасан. Тэр миний гарыг хөхөртөл барьсан байсныг санаж байна. Тэр намайг сүрдүүлж чимээгүй байхыг шаардсан. Ник намайг заналхийлсэн. Түүний тухай элдэв зүйл ярих юм бол өөрөө шоронд хоригдож ч магадгүй. Гэсэн ч Никийг дахин олон олон өсвөр насны охид, бүсгүйчүүдэд халдахыг таслах зогсоож, түүнд хариуцлага үүрүүлэхийг хүсэж байна. Түүний алдар хүнд гэмт хэргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж бодож байна. Би амьд байгаа учраас үүний төлөө тэмцсээр байх болно” гэжээ. 

Түүнээс гадна өөр гурван эмэгтэй шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа бөгөөд энэ тухай хохирогчдын өмгөөлөгч “Ник Картер охид, бүсгүйчүүдэд бэлгийн хүчрхийлэл үйлдсэн олон жилийн түүхтэй нэгэн. Шей бусад эмэгтэйчүүдийг хамгаалахын тулд түүнийг шүүхэд өгөхөөр шийдсэн” хэмээн ярьжээ. Хохирогч бүсгүй Ник Картерыг Вашингтон мужийн Такомад тоглолтоор явж байх үед нь уулзжээ. Ник Картер түүнийг автобусандаа урьж “VIP Juice” хэмээн нэрлэсэн улаан өнгийн уух зүйл өгчээ. Архи болон цангис жимсний холимог ундаа өгснийхөө дараа охиныг аман секс хийхийг шаардсан Ник Картер үүнийхээ дараа охиныг орон дээрээ аваачин бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тухай охины өмгөөлөгч мэдээлсэн байна. Уг үйл явдлын дараа хохирогч бэлгийн замын HPV халдвар авсан байсан тухайгаа шүүхэд мэдүүлжээ. 

Энэхүү хэвлэлийн бага хурлын дараа Ник Картерын өмгөөлөгч “Эдгээр бүх зүйл худал. Хохирогч гэх эмэгтэй олон жилийн турш ийнхүү Никийн гүтгэхийг оролдож байгаа. Олон нийт үүнийг ялгаж салгаасай хэмээн хүсэж байна” хэмээх тайлбар өгчээ. 

SOURCE: zindaa.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.