УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЬЕ!
Монгол Улсын хэмжээнд хорт хавдрын улмаас эмчийн хяналтад байгаа нийт өвчтөнүүдийн 39 хувь нь тав болон түүнээс дээш жил амьдардаг бол умайн хүзүүний хорт хавдартай иргэдийн 59.3 хувь нь таваас дээш жил амьдардаг гэсэн судалгаа бий.
Хорт хавдраар өвдсөн иргэдийн хувьд хавдрын эмчилгээ, хяналтын үр дүнг таван жил амьдарсан үзүүлэлтээр илэрхийлж харьцуулдаг байна. /Эх сурвалж: “Эрүүл мэндийн үзүүлэлт 2020″/
Илрүүлэг шинжилгээг өрхийн эмнэлэгт мөн Хавдар судлалын үндэсний төв, амаржих газар, эмэгтэйчүүдийн эмнэлэгт хийдэг.
Эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоонд зургаан сар тутамд хамрагдаж, өөрийн нас болон эрүүл мэндийн онцлогоос хамаарч анхаарал тавьж байх шаардлагатай юм. Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн тэр дундаа сав нь бидний хэлж заншсанаар “дүлий эрхтэн” учир тэр бүр ил мэдэгдэх зовуурьгүй, өвчилсөн тохиолдолд хүндрэх хүртлээ мэдэгддэггүй учраас урьдчилан сэргийлэх үзлэгт тодорхой хугацааны давтамжтай орж байхыг зөвлөдөг.
УМАЙН ХҮЗҮҮНИЙ ЭСИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
1. Умайн хүзүү, хөхний өмөнгийн илрүүлэг үзлэг шинжилгээнд хэрхэн хамрагдах вэ?
Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг үзлэгт 30-60 насны эмэгтэйчүүд 3 насны давтамжтайгаар /30,33,36,39,42,45,48,51,54,57,60/, хөхний өмөнгийн илрүүлэг үзлэгт 20-иос дээш насны эмэгтэйчүүд хороодынхоо Өрхийн эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүйгээр хамрагдаж байна. Мөн хөхний өмөнгөөр өвдөх эрсдэлтэй буюу урьд нь хөхний өмөнгөөр ээж эгч дүү буюу садан төрөл нь өвдөж байсан удамшлын өгүүлэлтэй эмэгтэйчүүдийг ч жил бүр үзлэгт хамруулж буй юм. Иймд эмэгтэй таныг өвчлөхгүйгээр урьдчилан сэргийлж болох умайн хүзүүний өмөнгөөс сэргийлэх эрт илрүүлэг үзлэгийн “Урилга”-ыг хүлээж аваад заасан хугацаанд өөрийн харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хамрагдахыг урьж байна.
2. Умайн хүзүү хөхний өмөнгийн илрүүлэг шинжилгээнд хэн хамрагдах вэ?
Умайн хүзүү хөхний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэгийн удирдамжийн дагуу манай оронд пап түрхцийн шинжилгээг 30 наснаас эхлэн 3 насны давтамжтайгаар хийж байгаа төдийгүй жирэмсэн эмэгтэйд эхний 3 сарын дотор пап түрхцийн шинжилгээг авах боломжтой юм.Та энэхүү товлолт насанд орж байгаа бол заавал өрхийн эмнэлгийг дуудахыг хүлээхгүйгээр өөрөө холбогдон илрүүлэг үзлэгт орох бүрэн боломжтой юм.
3. Умайн хүзүү хөхний өмөнгийн эрт илрүүлэг шинжилгээ төлбөртэй юу?
Ер нь дан умайн хүзүүний өмөнгийн илрүүлэг гэхгүйгээр үйлчлүүлэгч өөрөө эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт эрүүл мэндийн даатгалаа төлсөн нөхцөлд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүйгээр хамрагдах боломж нээлттэй байдаг.Илрүүлэг үзлэгт ирэхдээ та харьяа өрхийн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон иргэний үнэмлэхээ авч ирэх хэрэгтэй.
4. Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн шинжилгээнд заавал хамрагдах ёстой юу?
Өөрчлөгдөж буй эсүүдийг хавдрын урьдал болон хавдрын үед илрүүлдэг хамгийн оновчтой арга бол умайн хүзүүний эсийн шинжилгээ буюу Пап тест юм. Умайн хүзүүний өмөн эрт үедээ эмнэлзүйгүй буюу ямар нэгэн зовиур шаналгаа байдаггүй тул эрт илрүүлгийн шинжилгээнд товлосон насанд орох нь ач холбогдолтой юм. Умайн хүзүүний хавдар тийм ч хурдан үүсдэггүй. Суурь, урьдал өвчнүүдийн үе шатыг дамждаг. Үүнд 5, 10, 15 жил болж байж хавдар үүснэ. Энэ хугацаанд хавдрын өвчнөөс эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эрт илрүүлбэл өвчин бүрэн эдгэрдэг. Эмчилгээ ч үр дүн сайтай байна.
5. Илрүүлэг шинжилгээнд ахимаг насны эмэгтэйчүүд хамрагдах хэрэгтэй юу?
Ихэнх мэргэжилтнүүд дараах тохиолдолд 65 болон түүнээс дээш насанд пап шинжилгээг зогсоохыг зөвлөдөг.Үүнд өнгөрсөн хугацаанд пап шинжилгээ тогтмол хийлгэсэн төдийгүй сүүлийн 10 жилд багадаа 3 удаа хэвийн гарсан бол хамрагдахгүй байж болно гэсэн үг.Мөн бүрэн гистерэктоми / умай болон умайн хүзүүг нийтэд нь авах мэс засал /хийлгэсэн бол хамрагдахгүй байж болно.
6. Эсийн шинжилгээ гэж юу вэ?
Эсийн шинжилгээ гэдэг нь умайн хүзүүнээс наалдац авч, эсийг тусгай аргаар будаж, микроскопоор харан эсүүдийг шинжилж, дүгнэлт гаргадаг бөгөөд энэ нь ямар нэгэн өвдөлтгүй бөгөөд эмэгтэйчүүдийн үзлэг хийх явцад наалдац авдаг. Энэ шинжилгээ нь оношилгооны өндөр үр дүнтэй. Урт удаан цаг хугацаа шаардахгүй. Өвчтөнд ямар ч өвдөлт өгөхгүй, гэмтэл учруулахгүй. Тодруулбал үтрээнд толь тавиад, зориулалтын тусгай багажаар умайн хүзүүнээс арчдас авна.
7. Эсийн шинжилгээг яаж авдаг вэ?
8. Умайн хүзүүний эсийн шинжилгээ өгөхөд юуг анхаарах вэ
Дараах бэлтгэл нь эсийн шинжилгээний хариу зөв гарахад нөлөөлнө.
Хэрэв та цэвэршсэн бол хэзээ ч орж болно. Танд хэвийн бус цус алдалт, өвдөлт зэрэг шинж илэрвэл сүүлийн шинжилгээний хариу эрүүл гарсныг үл харгалзан эсийн шинжилгээнд орох хугацаагаа хүлээлгүй эмчид яаралтай хандаарай.
9. Эсийн шинжилгээний хариуг хэзээ хэрхэн авах вэ?
Өрх сумын төвөөс илрүүлэг шинжилгээг авсан тохиолдолд хариуг таньд 7-14 хоногийн дотор мэдэгдэж зохих зөвлөгөөг өгнө. Хамгийн түрүүнд эмчийн заасан хугацаанд шинжилгээнийхээ хариуг авах нь чухал.Шинжилгээний хариу хэвийн, хэвийн бус гэж гарна.
10 . Эсийн шинжилгээний хариу өөрчлөлттэй гарвал яах вэ?
Арван хүнээс нэг нь ямар нэгэн өөрчлөлттэй гардаг. Заавал хавдрын байх албагүй, үрэвслийн, халдварын гаралтай байж болно. Хэрэв шинжилгээнд эсийн өөрчлөлт илэрсэн бол битгий сандраарай. Ямар өөрчлөлт илэрснийг чинь эмч тайлбарлаж өгөх болно. Онош тодруулах шинжилгээ,шаардлагатай эмчилгээ хийлгэхээр таныг дараагийн шатны эмнэлэгт шилжүүлэх болно. Та дараагийн шатны эмнэлэг рүү явахдаа эсийн шинжилгээний хариуг тэмдэглэсэн үйлчлүүлэгчийн карт, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтрээ авч яваарай. Дараагийн шатлалд кольпоскопи буюу умайн хүзүүний дурангийн шинжилгээ хийх чухал ач холбогдолтой байдаг бөгөөд шаардлагатай бол эдийн шинжилгээ авна.
11. Эсийн шинжилгээг ямар тохиолдолд давтан өгөх хэрэгтэй вэ?
Та дараах хоёр тохиолдолд уг шинжилгээг давтан өгөх шаардлагатай.
12. Эдийн шинжилгээ буюу биопси гэж юу вэ?
Эдийн шинжилгээ буюу гистологийн шинжилгээ хийхээр хэсэг эд авахыг биопси гэдэг. Өөрөөр хэлбэл эсийн шинжилгээтэй адил ч наалдацаар авсан эсүүдийг бус харин сэжиг бүхий хэсгээс авсан нэг хэсэг эдийн бүтцийг шинжилдэг.Эдийн шинжилгээгээр онош баталгаажуулдаг.
13. Умайн хүзүүний хавдартай эмэгтэй хүүхэд төрүүлэх боломжтой юу?
Хэрвээ урьдал шатанд эмчлүүлбэл үр хүүхэдтэй болж болно. Харин умайн хүзүүний өмөнгөөр өвчилсөн тохиолдолд хүүхэд төрүүлэх асуудал дэндүү оройтсон байдаг. Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор заавал PAP буюу эсийн шинжилгээ, цаашилбал умайн хүзүүний дурангийн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Хамгийн гол нь хавдар болохоос нь өмнө эрт илрүүлэх нь чухал. Уг өвчнийг эрт илрүүлбэл олон эмэгтэйн амь насыг авраад зогсохгүй олон гэр бүл, үр хүүхэд элэг бүтэн үлдэнэ.
14. Умайн хүзүүний өмөн үүсдэг шалтгаан юу вэ?
Хавдар үүсэх үндсэн гурван шалтгаан бий. Хамгийн эрсдэл өндөртэй нь хүний папиллом (хөхөнцөр) вирүсээр үүсэх явдал юм. Энэ вирүс нь бэлгийн замаар дамжиж халдварладаг. Өөрөөр хэлбэл, замбараагүй бэлгийн хавьталд орох, бэлгийн замын өнгөний өвчин тусах, мөн олон хавтигчтай байх зэргээс үүдэж өвчин тусах магадлал өндөр. Вирүсийн халдвар авахад эрэгтэй хүн дамжуулагч болдог байна. Тухайлбал, нэг эмэгтэй хүнээс вирүс аваад өөр эмэгтэйд дамжуулан халдаадаг гэсэн үг юм. Тиймээс бэлгийн олон хавьтагчтай байх нь аюултай.Түүнчлэн эмэгтэй хүн олон удаа үр хөндүүлсэн болоод ямар нэгэн үрэвсэлт өвчтэй, ерөндөг удаан тавиулсан бол умайн хүзүүний хорт хавдар тусах эрсдэл ихэсдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Өвчин үүсдэг хамгийн сүүлчийн шалтгаан нь гормоны өөрчлөлт байдаг. Умайн хүзүүний хавдраар ихэвчлэн бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүд өвчилдөг.
15. Хүний хөхөнцөр вирүс гэж юу вэ?
Хүний хөхөнцөр вирүсийн халдвар авсан эмэгтэйчүүдэд умайн хүзүүний эсийн өөрчлөлт илэрч хавдар үүсдэг. Вирүсийн халдвар авсан хүнд ямар нэг зовиур илэрдэггүй тул зөвхөн эсийн шинжилгээнээс өөр ямар ч үзлэгээр оношлогдох боломжгүй. Хүний хөхөнцөр вирүс бэлгийн хавьтлын үед умайн хүзүүний олон давхаргат хавтгай хучуурын суурин давхаргад нэвтрэн орж, вирүсийн бөөгнөрөл үүсгэснээр хэвийн эсүүд өөрчлөлтөд орж эсийн хувирал явагддаг. Ингэснээр хорт хавдар үүсдэг болохыг эрдэмтэд тогтоосон. Умайн хүзүүний хавдар үүсэхэд энэ вирүс нөлөөлдгөөс гадна охид бэлгийн харьцаанд эрт орох, олон удаа үр хөндүүлэх,18 нас хүрээгүй байхдаа төрөх зэргээс хамаарч өвчилдөг.
16. Умай хүзүүний өмөн ямар шинж тэмдэг, зовууриар илэрдэг вэ?
Умайн хүзүүний эсийн хэвийн бус өөрчлөлтийн үед гарах шинж тэмдэг байдаггүй тул зөвхөн эсийн шинжилгээгээр эмгэг өөрчлөлтийг оношилдог. Харин өвчний хожуу үед дараах шинж тэмдгүүд илэрдэг.
-Бэлгийн хавьтлын дараа үтрээнээс цус гарах
-Үтрээнээс идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах
-Хэвлийн доогуур, ууц нуруугаар чилж хөшиж өвдөх
-Гуя руу дамжиж өвдөх
-Тодорхой шалтгаангүй турах
-Бие сульдан, ядарч тамирдах шинж илэрдэг байна.
Умайн хүзүү нь бусад эрхтэн дотроос хамгийн мэдрэлжилт муутай (дүлий) эрхтэн тул зовуурь шаналгаа мэдэгдэхгүй даамжирсаар байдаг. Хавдрын урьдал өвчин болоод эхэн үед биед ямар ч зовиур илэрдэггүй.Иймд та эрт илрүүлэг үзлэгт орсноор өмөн үүсэхээс урьдчилан сэргийлэх, болон өмөнгийн урьдал үед нь эмчлүүлэх бүрэн боломжтой.
17. Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?
Бэлгийн олон хавьтагчгүй байх, үр хөндүүлэлт удаа дараа хийлгэхгүй, жирэмслэлтээс хамгаалах ерөндөг удаан тавиулахгүй байх зэрэг олон арга бий. Уг өвчин нь бэлгийн харилцаанаас үүдэн өвчилдөг учраас эмэгтэйчүүд өөртөө хариуцлагатай байх хэрэгтэй. Бас бэлгэвч байнга хэрэглэх нь олон өвчнөөс хамгаалдаг гэдгийг санахад илүүдэхгүй.
Гэр бүлд нь умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол гарч байсан бол энэ эмгэг үүсэх эрсдэл мөн л нэмэгдэнэ гэсэн үг. Ээж, эсвэл эгч, эмэгтэй дүү нь умайн хүзүүний хорт хавдраар өвдөж байсан эмэгтэйчүүдийн хувьд энэ эрсдэл өндөр байдаг.Умайн хүзүүний хорт хавдрын дийлэнх нь урьдал үеийн өвчнөөс үүсдэг болохоор урьдчилан сэргийлэх хоёр арга бий. Эхнийх нь хавдрын өмнөх байдал үүсэхээс сэргийлэх. Хоёр дахь нь хорт хавдар болохоос нь өмнө илрүүлэн эмчлэх эмчилгээ юм. Өвчтөн хэдийчинээ хожуу эмнэлэгт хандана төдий чинээ эмчлэгдэх боломж буурна. Тиймээс эмэгтэйчүүд энэ талаарх боловсролоо дээшлүүлж, өөрийгөө эрүүл, зөв амьдрах мэдээллээр хангасан байх ёстой юм.
18. Хөхний хавдрыг эрт илрүүлэх боломжтой юу?
1 Comment
30 настай, том боов хэлний кунфутэй дажгүй залуу секс хамтрагч хайж байна. Эгчмэд бүсгүйчүүд мэйл бичээрэй.