Франц улсын 18-25 насны иргэдэд бэлгэвч үнэ төлбөргүй боллоо

Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн Франц улс залуу үеийнхэндээ бэлгэвч үнэ төлбөргүй хэрэглүүлдэг болох гэж байна.

Бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх зорилготой энэхүү арга хэмжээг Пүрэв гарагт Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон зарласан юм.

Шинэ оны эхний өдрөөс эхлэн тус улсын 18-25 настай иргэд эмийн сангуудаас үнэ төлбөргүй бэлгэвч авах эрхтэй болж байна.

2020, 2021 онуудад Франц даяар бэлгийн замын халдварт өвчин 30 хувиар өсөж байжээ.

Парисын эрх баригчид бэлгийн замын өвчинтэй тэмцэх хэд хэдэн арга хэмжээг сүүлийн жилүүдэд хэрэгжүүлээд байгаа.

Тухайлбал 2018 оноос эхлэн эмчийн жороор эмийн сангаас бэлгэвч худалдаж авсан иргэдэд засгийн газар төлбөрийг нь буцаадаг болсон юм.

Өмнө нь 18-аас доош насны охид, бүсгүйчүүдэд жирэмслэлтээс хамгаалах эмийг үнэ төлбөргүй олгодог байснаа энэ оны эхнээс 26 хүртэл насны эмэгтэйчүүд болгон өргөжүүлсэн байна. Үүний үр дүнд гурван сая орчим эмэгтэй ийм хөнгөлөлт нэмж эдлэх болжээ.

Макроны зарласан сүүлийн арга хэмжээнд бас бүх насны эмэгтэйчүүдэд жирэмслэлтээс хамгаалах эмийг үнэ төлбөргүй олгох, ДОХ-оос бусад бүх бэлгийн замын халдварт өвчний оношилгоог 26 хүртэл насныханд үнэ төлбөргүй болгох зэрэг шийдвэрүүд багтсан байна.

Эх сурвалж: BBC

2 Comments

  1. Baatraa says:

    Кккк франц тийм аймар садар секс хийдэг хүмүүстэй улс юм уу

    • Episode says:

      France chn erchuudni boovnihoo hemjeeger hurtel baruunda terguulj ywdag bas deeresni gadnii humuus France emegteichuudig haluuhan huurhun edr gd l bdg ymbnle

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.