Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе! Би 2 хүүтэй ганц бие аав болоод удаж байна. Боломжийн ажилтай элдэв муу зуршилгүй ээ. Өөрийгөө бодоод хүнтэй сууя гэхээр 2 хүүд минь яаж хандах бол гэсэн болгоомжоос болоод нэг л чадахгүй юм.
Яаж ч бодсон 2 хүүг минь төрсөн үр шигээ хайрлаж хандана гэдэгт нэг л итгэхгүй юм. Зүгээр л уулздаг бие биенээ дэмнээд явах хүнтэй найзалъя гэхээр биеэ үнэлэгчээс дутахааргүй л мөнгө нэхэж шаардсан хүмүүс байх юм. Яавал дээр вэ?
5 Comments
Шинэ эхнэр чинь заавал ээж шиг нь байх албагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ ёс зүйтэй, боловсролтой, зөв хүмүүжилтэй эмэгтэйтэй суувал ээжийн хайраар хайрлахгүй ч гэсэн өөрийн эрх, үүрэг хариуцлагаа ухамсарлаад ядаж эгч шиг нь, эсвэл ойрын хамаатан шиг нь байж чадвал хангалттай. Ээж шиг нь хүүхдүүдийн хувцас, хооллолт, хичээл нтр-д анхаараад халамжилна гэж хүлээх хэрэггүй. Чи өөрөө л тэрийгээ хийнэ гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Боловсролтой гэдэг нь төгссөн сургууль чиш, ээрийн эрх үүргээ ухамсарласан байн, энэ хүүхдүүдтэй яаж харьцаж болох болохгүйгээ мэддэг, өөрийгөө яаж илэрхийлж хүүхдүүдтэй зөв харьцахаа мэддэг тийм хүнийг хэлж байгаа юм. Ганц бие ээжүүдийн хувьд ч бас адилхан. Мэдээж тйим хүн олох хэцүү л байх. Одоо ямар 20той юм шиг хайр сэтгэл нтр гэлгүйгээр хамтдаа байхад зөрчил бага үүсэх, амьдралд хамт тэмцэж итгэл дааж чадах гэдгийг нь л харах хэрэгтэй дээ. Олох амаргүй бол эцэг эхийг нь харахад л адилхан зан чанар, ёс зүй, хүмүүжилтэй байх магадлал өндөр ш дээ. За тэгээд амжилт.
Хөгшин хүүхэн олж ав
nuhurt grach uzeegui, tejeegch haisan esvel nuhur haisan esvel nasan turshiin asramjiin gazar haisan , gantsaaraa utulj yavaa har muu sanaatai olov h nuhurt garahiin huslen bolson emegteichuudees bolgoomjlooroi.
har muu sanaa ni baragdahgui bas diildehgui
Одоо саадаг л байхдаа
chi ochij saaj ugvul yamar ve???