Сайн байна уу, анх удаа энэ сайтруу орж үзлээ, анхны захидлаа бичиж байна аа. +30 ах нараас асуулт асуух гэсэн юм тиймээс зөвхөн эрчүүд л хариулаарай гэж хүсч байна. Би 2 ойрхон хүүхэдтэй 20 дөнгөж гарч яваа өөртөө арчаатай, өөртөө анхаардаг эмэгтэй харин нөхөр маань харин 30 гарч яваа, ухаалаг залуу. Бид 2 танилцаад 5 жил болж байна. Бид 4 маш хөөрхөн аз жаргалтай гэр бүл, нөхөр маань намайг гомдоох үйлдэл гаргаж байсан ч цаг хугацааны эрхээр мартагдаж сарниж байгаа, нөхөртөө маш их хайртай❤️.
Асуудал гэвэл би нөхрийгөө маш сайн халамжилж хоол цайгаар дутаахгүйг хичээж, нөхрийгөө ажлаасаа ядраад гэртээ ирэхэд нь би өөрөө яаж ч өвдсөн бай нөхөртөө халуун хоол цай бэлднэ гэж боддог, халамж бол сайн гэж бодож байгаа бодовч нөхрийгөө ХҮНДЛЭХ тал дээр дутмаг бололтой. Би өөрөө архи тамхи, шоу цэнгээн огт хэрэглэж хийдэггүй, архи амсаж ч үзээгүй, нөхрийгөө жижиг сажигаар саархан алдаа гаргахад үглэж уурладаггүй ер нь бол би зөөлөн хүн. Нөхөртөө нүүрлүү нь тулж орилмоор алдаанууд хааяа гаргадаг ч тэр бүрийгээ тэвчиж дараа нь эвээр “ийм байвал сайн байнаа хайраа” гээд хэлдэг, үүнийгээ би ХҮНДЛЭЛ гэж боддог.
Гэтэл биш бололтой, хосууд л юм чинь муудалцнаа бас, муудалцахаараа хүндлэлээ алдчихдаг юм болов уу? Хэрвээ тийм бол нөхөр маань өөрөө маргааны үед намайг хүндэлдэггүй шд. Би бол нөхрийгөө араар нь тавьж, архи дарс ууж гарч орж шоудах гэх мэтээр уурлуулдаггүй. Миний нөхрийгөө уурлуулдаг шалтгаанууд дандаа л жижигхэн зүйлс байдаг. Харин энэ удаа нөхөр маань надаас ХҮНДЛЭЛ хүссэн учраас энэ сайтын ах нараас дараах асуултыг асууя, чадахаараа дэлгэрэнгүй сэтгэлээсээ хариулаад өгөөрэй…
Нөхрийгөө муулуулах гэж бичээгүй учраас битгий муулж бичээрэй, нөхөртөө маш их хайртай…
8 Comments
Хүндлэл:
1. Чи айлын эзэн, гэр бүлийн томоохон шийдвэрээ гарга гэдгээ ярилцаж тохирох.
2. Бусад жижиг сажиг асуудалд би өөрөө шийдвэрээ гаргана гэдгээ ойлгуулах. 50/50 нтр бол худлаа шүү.
3. Гэрийн ажил гэхээсээ илүү (Хийлгэж болно, Хогоо асгуулсан ч болно) , цайны дээжээ өгөх, бусад хүмүүсийн хажууд нөхөртөөгөө маргахгүй байх. (Дараад нь хэлж болно) өглөөд гадуур хувцасыг нь барьж зогсох, хүүхдүүдийн элдэв гуйлт дээр “Ааваасаа эхлээд асуугаарай. аав чинь энэ айлыг толгойлж байгаа” гэж эвтэйхэн нөхрийн хажууд нь хэлэх. гэх мэт жижигхээн үг , үйлдлээр харуулж болно. Гол нь тэрийгээ хэлж ярьж байх. ажилдаа түүртсэн эр хүн зарим нэг үйлдлийг анзаарахгүй өнгөрөөх тохиолдол бий. Тэрийгээ үгээр хэлж ойлгуулах нь чухал.
Монголын уламжлалт гэр доторх ёс заншлуудад эхнэр нөхрийн харилцаа, маш их хүндлэл бий.
Нөхөр чамаас ах, амьдралаа бүрэн хариуцаж байгаа гэдэг утгаараа ажилдаа анхаарал их хандуулж, санхүүгийн эрсдэлд орохгүй гэдэг бодол гүн суусан байгаа. Харин эхнэр кинон дээр гардаг шиг романтизм сэтгэлгээнээс гараагүй л явж байгаа байх.
Yagaad uuruusuu 10 ah huntei suusiin? Uye sanaa bodliin zurchilduun uusej bgan bolvu?
Chamaig 10 jillin suragch baihad nuhur chin erguulj ehelsen yumu?
Uuruusuu 1,2 ah banditai suusan bol hamgiin zohitsoh baisiin.
Jijighen neleed duu ohing bazaj bgan bishu.
Chi tegeed uuruu ugaasaa 30+ ah nart durtai yum bishu, haha.
Uuriiguu goy chimeed ulam huurhun bolgovol nuhur chin anzaarna.
Nohor chine ulam dawrah wii dee.50:50 huwitai baih heregdee
Чиний бичсэн үнэн бол чи яг манай эхнэр шиг юм бна. Манай эхнэр их сайн бүсгүй миний урдаас ганц ч удаа хуц гэж хэлж байгаагүй. Бид 2 нэг ч удаа хэрэлдэж байгаагүй. 23жил амьдарч бн. Харин би эхнэрээ бол гомдоож байсаан. Эр хүн ер нь үглээ яншаа ааштай балай хүүхнүүдээс жийрхээд хаяад явдаг. Харин цэгцтэй үг нь жинтэй. Үглээ биш бол буцаад л ирдэг. Тэгээд холдож чаддаггүй. Буруу юм хийвэл би дотроо их гэмшдэг.. Мэдчихвий гэхээс үнэхээр эмээдэг. Аашлаад байхгүйг нь мэдэж байгаа ч ер нь л сүрдээд байдаг. Тэгээд хүндлэл төрдөгдөө.
ишшш зовцын бэ
1) chi orilj hashgirdag, eldveer heldeg boltoi, ene chin, chinii hool und hiideg geh met busad hundleliin asuudliig chin yamar ch une tsenegui bolgono, tiimees hariltsaanii asuudal deeree hariltsan hundetgeltei baij suraarai. hariltsaandaa notstoi asuudaltai bol hool, sex geh meted hichneen saihan baigaad ch hereggui.
hariltsaa. hariltsaa. bas dahin hariltsaanii asuudl. chi ih aashtai, uuriiguu zuvtguh durtai, uuriiguu zuulun gej boddog, bodit baidal deer tiim bish yum bna. uurtuu unencheer dugnelt hiij zas.
Чи биш нөхөр чинь л засрах шаардлагатай юм байна даа. Хүндлэл хайр мэдэхгүй хүн хэцүү.
Хоол унд хийдэг, хувцас хунар л угаадаг гэрийн авгай битгий бол тэгвэл нөхөр чинь чамаас уйдна.
Битгий хүлцэнгүй дуугай бай хэлэх гэсэн юмаа хэлж бай .
Жижиг гээд байгаа зүйлүүд чинь л хуримтлагдсаар байгаад хэрүүл маргаан үүсгэдэг .
Өөртөө арчаатай бай, Өөрийгөө хөгжүүл үнэ цэнэтэй ихэмсэг эмэгтэй бай .