Манай эмнэлэг нь 2014 оноос хойш арьс, БЗДХ-н эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд 2 эмч 1 сувилагч, 1 үйлчлэгчийн баг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Эмч сувилагч нар тухайн чиглэлээрээ нарийн мэргэжил эзэмшсэн, эмчилгээ, сувилахуйн тусгай зөвшөөрөлтэй, 10-с дээш жил тасралтгүй ажиллаж байгаа дадлага туршлагатай хамт олон.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас жил бүр зохион байгуулдаг урьдчилан сэргийлэх зөвлөн туслах шалгалтыг тогтмол бага эрсдэлтэйгээр амжилттай хамгаалдаг. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээг халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахиж хийж гүйцэтгэдэг. Манай эмнэлэг нь одоогоор сард 170 гаруй, жилд дунджаар 2000 гаруй хүн амд тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Манай эмнэлэгт ашиглагдаж буй эм, эмнэлгийн бүтээгдэхүүнүүд нь Монгол Улсын эмийн болон биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн байдаг бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий эм ханган нийлүүлэх байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж худалдан авдаг.
Эмнэлэгт хийгдэж буй эмчилгээ, үйлчилгээ бүрд тусгайлан удирдамж гарган Монгол Улсын стандартыг чандлан баримталж үйлчилгээгээ явуулдаг болно.
Манай эмнэлэгт дараах төрлийн эмчилгээ, үйлчилгээ хийгддэг.
Үүнд:
Цагийн хуваарь: Даваа – Баасан 08:30 – 18:00
Бямба 10:00-14:00
Ням Амарна
Хаяг: Баянгол дүүрэг, 3-р хороо, Богд-Ар хороолол, Ган зам зочид буудлын замын эсрэг талд Төмөр замын “Гялс” төвийн 3 давхарт 311-313 тоот
“НЭС Медикал” эмнэлэг.
Утас: 7706-3636, 9596-2236
/Урьдчилан цаг авч үйлчлүүлнэ үү/
Манай Facebook хуудсаар доорх зурган дээр дарж зочлоорой…