Ганцаардал

Би 27 настай. Ээж болоод, эхнэр болоол 7 сар болж буй эмэгтэй. Зүгээр эмэгтэй биш харин гунигтай эмэгтэй болчихсон байна. Жирэмсэн байхад үерхэж байхад нөхөр маань сэтгэл гаргаж санаа тавьдаг байсаан. Үргэлж биш ч хааяа, хааяа даа. Харин одоо би орь ганцаараа байгаа юм шиг. Хайртай гэж хэлдэг ч хайрыг нь би мэдрэхгүй юм. Харагдахгүй юм хайр нь, хаана байдаг юм бол тэр хайр нь. Хүмүүс хайртай хүндээ дуу зохиож дуулаад байх юм. Миний төлөө тэгээсэй гэж хүссэнгүй. Зүгээр л буруутгахаасаа өмнө намайг сонсдог, уурлахаасаа өмнө аргаддаг. Тайван, уужим, яасан юм бэ хайрт минь гээд тэвэрдэг, хол байхдаа залгадаг, ойр байхдаа цагаа зарцуулдаг, дандаа биш ч хааяахандаа намайг боддог байсан бол гэж мөрөөдөх юм.

Гэрлэлт, гэр бүл, хайрыг мөрөөддөг байсан нь, энэ л хүн мөн байна гэж итгэсэн нь миний буруу юм болов уу. Охиноо олохоос өмнө хүйтэн хөндий байдлыг нь ажиглаад салах шийдвэр гаргаж байлаа. Тэр шийдвэртээ бат зогсохгүй яав гэж бодох шиг. Чамгүйгээр үхэх гээд байна, хамт байхдаа aнзаараагүйгээ алдааныхаа дараа ухаардаг юм байна, ганцхан удаа уулзаач, сүүлийн удаа хармаар байна гэж дахин дахин гуйгаад ирэхэд нь эрхгүй уярсан нь, буцаад очсон нь л миний буруу байх. Одоо намайг мессеж хариу хэзээ ч хурдан ирэхгүй ээ, урт ч ирэхгүй, хааяа бүр ирэхгүй. Сайхан л ааштай, хичээж харьцахгүй бол, үгээ залгахгүй бол, худлаа инээмсэглэхгүй л бол болохгүй. Сэтгэлээ
нээгээд энэ ийм, тэр тийм байна, үүнээс болоод гуниглалаа гэж хэзээ ч
хэлж болохгүй.

Ядаргаатай юм, дандаа ингэх юм гэж хэлээд л дуугаа хураана, эсвэл эсрэгээрээ дуугаа өндөрсгөнө. Инстгарам дээр зүрх дарсан, дагасан охидууд хааяадаа харагдана. Мэдээгүй өнгөрсөн нь дээр үгүй бол хувийн орон зайнд нь халдсан болно. Уурхайд ажилладаг учраас сарын талд нь хамт байна. Тэр үед нь аль болох их тэврэхийг, их үнэсэхийг, их ярилцахыг хүснэ. Өөрөө л санаачлага гаргахгүй бол болохгүй, бас хэт хичээж болохгүй бас л нөгөө ядаргаатай байна гэдгээ хэлнэ. Дараа болъё гэнэ. Утсан дээрх тоглоомоо тоглоом байна өөрөө түрүүлээд унтаж бай гэнэ. Надаас өөр хийчих юм алга уу, цуврал кино миногоо үзээд чимээгүй байгаад өгөөч гэнэ. Тийм ээ, надад тэр киноноос илүү, бусад хийх зүйлсээс илүү, өөрөөс минь илүү чи хэрэгтэй байна. Хэцүү байгаа үед минь, охиноо хараад ядарч байгаа, гадуур яваад сэтгэлээ сэргээх боломжгүй байгаа, найзуудтайгаа уулзах, өөртөө юм авах мөнгөгүй байгаа, гэртээ сууж байгаа энэ л үед минь хамгийн их дэмжлэг хэрэгтэй байна, хамгийн ихээр өөрийгөө сонсуулах, ойлгуулах
хэрэгтэй байна.

Тийм ээ, энэ л миний буруу, үүнээсээ болоод би ийм байдалд байна. Хайрыг хүсдэг, хүлээдэг нь миний буруу. Охиноо цэцэрлэгт оруулаад өөрөө ажил хийж эхлээд, хажуугаар нь нэмэлт ажил хийгээд өөртөө байр аваад охиноо дагуулаад хэнээс ч хайр нэхэхгүй амьдрах юмсан. Өөрийнхөө шархуудыг эмчилж, хүнээс хамааралгүй хүчтэй сэтгэлзүйтэй болох юмсан. Энэ байгаа байдалдаа үүрд үлдэхгүй юмсан.

8 Comments

  1. Залуу says:

    Эхлээд өөрийгөө хөндлөнгөөс хараад үз. Төрсний дараах сэтгэл гутралд орчихсон юм биш үү. Postpartum depression гээд судлаад үз. Эрэгтэй хүн байгалийн жамаараа төрсний дараа эмэгтэй хүнд хэсэгтээ ойртохгүй сэтгэл зүйтэй болдог. Жаахан өөртөө анхаарал хандуулаад үз. Цэвэрхэн бай. Үнэртэй ус түрх, гоо сайханд ор. Турах дасгал хийх гэх мэт.
    Мэдээж хүүхдээ харах гээд нойр дутуу л яваа биз… Юун түрүүн нөхрөөсөө буруу хайхаа түр хойш нь тавиад өөрийгөө анзаараарай.

    Энд байгаа TOXIC оркуудаас олигтой зөвлөгөө авахгүй дээ. Сал сарни…… боль…. угаасаа араар чинь тавьсан…. Дутуугийн синдромтой л хариу авна.

    • Mimi says:

      Bayarlalaa bi yag tiim uurchlult uurtuu hiisen. Araas n huutsulduhiin orond uurtuu iluu tuvlurch handuulj uuriinhuu goo saihan, setgelzuidee anhaarch baigaa. Ingeheer ger buliin asuudal maani ch ilt bagasaj nuhriinhuu saihan zan chanaruudiig ulam anzaarch baigaa. Bi uuruu toxic hun n baisan yum bna lee

  2. Аги says:

    Чамаас уйдчихаж. Өөр хүн хайсан нь дээр дээ

  3. Ваня says:

    Ehleed hani boloh hunteige hagas jil ymu 1jilin hugtsand hamt amidarch bgad ymr hun bolhigni mdeed suu gdeg bha! Getel chi huuhde olohooso umnu ymr hun gdgig mdser bj odoo yahwde. Hiisen ymniha hoinos haramsah hereggui. Zugerl daragin ireduige bodj amidar amjilt

  4. Eeeee chavaaas daa …. says:

    Eooh unshihaas zalhuu hureed guilgeed harlaa .. blab blah blah poor me , gonginoson …

    Setgelgui hunees setgel hair huleegeed hereggui . Medseer baij , debil tsarilaad huuhed enteriig ni gargatsan yum bol , odoo shit up bolood , plan B / exit argaa bod za

    Uurhaid baidag bol sain l biz , uurtuu sanaa archaa taviad, mungu sain huraa, saltaad!!!!!

    Ahiad l huuhedtei bolchihoo…

    Naad huuhdiin etseg chin butehgui, udahgui . Ene Mongol huuhnuud, alban esoor suugaagui , batluulaagui baij , dandaa nuhur gej soliorno, tegeed yagaachgui huuhed gargana , unen stupid .

    Yadaad suinii bugj, ber guiguulj , hurim hiideggui yumaa geheed , alban esoor batluulaad, aav eejteigee tsaillaga hiigeed , 2-3 jil amidarch baij huuhed gargasan baigaa daa …. Stupid !!!!

    Be strong , be smart l gedeg baihdaa

    • Minii hugshin bolio says:

      Hedii chi ooriigoo zuv gj bodoj bolno. Ghdee setgel n hunduurlesen hund ingej handaj bolohgui shde. Ugaasaa l mglchuud suuna l gj uyerhdeg uchraas batluulahaas umnu huuhedtei boloh ugaasaa l boloh l zuil yum bish uu? Bi l lav ersdelee tootsoj handah gheer l arai heterhii sanaatai yum be ntr geed l ad uzeed bdg. Hairtai hundee itgesen emegteig genen teneg gj buruutgaad l, hashir hyanamgai emegteig sanaa n yavchihsan gd l emegtei huniig l uguisgesen niigem.

    • Your Majesty says:

      Neg l ih angli mongol holij bichij hvn doromjilson amitan hachin ymchin duugui zail

    • Minii hugshin odoo bolio says:

      Mgld ugaasaa suuna l gj uyerhdeg shdee. Uyerhej bgaad huuhed oloh ugaasaa l bj boloh zuil. Hoishdoo l suudgaas hoish. Bi harin ersdelees hamgaalah gd hashirlah gheer heterhii yavtsan sanaatai ntr geed amitan hund zagnuulaad bdg. Erdee itgesen n genen teneg bolchihdog. Neg l ih emegtei hunii setgeliig ul hundelsen, bodson bodol, helsen yarisan buhniig oilgoj buren sonsohgui, doosh n hiihee urital bolgoson humuus

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.