Дуучин, жүжигчин Селена Гомез Tik Tok бичлэгээр өөрийнх нь гадаад төрхийг шүүмжлэгчдэд хариу болгон тайлбар хийлээ. Дархлал тогтолцоонд хүчтэй нөлөөлөн бөөр, тархи, зүрх судас зэрэг биеийн эд эрхтнүүдэд ч хор хөнөөл дагуулдаг чонон яр өвчнөөр оношлогдсон тэрээр химийн эмчилгээний улмаас сүүлийн жилүүдэд жин нэмэх болжээ.
Тэр “Эмчилгээ хийлгэхэд биед их хэмжээний ус хуримтлагдан хөөчихдөг. Гэхдээ ингэх нь хэвийн л зүйл. Эмчилгээ завсарлахад харин жин хасаж эхэлдэг. Яг л над шиг юу туулж буйг нь мэдэхгүй хүнээ гадаад төрхөөр нь доромжилж, шүүх хэрэггүйг би энэ бичлэгээр хэлмээр байна. Заримдаа өглөө сэрмэгц л маш хүчтэй өвдөж, уйлдгийг минь хэн ч мэдэхгүй. Та бүгд үзэсгэлэнтэй, гайхалтай гэдгээ санаарай. Заримдаа үнэхээр өөртөө дургүй хүрэх үе байх ч эрүүл мэнд хамгийн чухал шүү дээ. Намайг анагааж байгаа учраас эмээ уух нь чухал. Би модел биш. Болох ч үгүй. Жин нэмж буйг минь шүүмжлэх хэрэггүй. Хэн ч битгий над шиг ийм мэдрэмжийг туулаасай” гэжээ.
Селена Гомез 2014 онд хавдах, ядрах, үе мөч өвдөх шинж тэмдгээр илэрдэг архаг чонон хөрвөс өвчнөөр оношлогдон, удалгүй бөөрөө солиулах хагалгаанд орсон билээ.
Эх сурвалж: Elle