Өглөөний сексийн үеэр аливаа өвчнийг эсэргүүцэх дархлалын тогтолцоог бий болгодог “IgA” (Immunoglobulin) ялгардаг гэнэ. “The Wilkes University”-гийн мэргэжилтнүүдийн явуулсан судалгаагаар долоо хоногт 2 – 3 удаа өглөөний секс хийх нь дархлааг дэмжих үндэс болж байдаг ба өглөөний тогтмол сексийн үеэр “IgA” нь 30% илүү ялгардаг гэнэ.
Үрийн шингэн ба Үр тогтоох чадвар
Австралийн “Sydney IVF Clinic” эмнэлгийн эмч нарын явуулсан судалгаагаар өглөө бүр тогтмол сексийн харилцаанд орох нь эрчүүдэд үрийн шингэний чанарыг сайжруулдаг бол бүсгүйчүүдэд үр тогтох чадварыг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Эрдэмтэд үрийн шингэн нь согогтой ялгардаг 118 эрэгтэй хүнийг сонгон авч энэхүү судалгаагаа явуулсан ба өглөө бүр сексийн харилцаанд орохыг санал болгосон байна.
Ингээд судалгааны дүнд эрчүүдийн 81% нь согогтой ялгардаг үрийн шингэнийхээ бүтэц, чанарыг сайжруулж чаджээ. Үрийн шингэний гажигтай ялгарах энэ үзэгдэл нь ДНХ-ний өөрчлөлтөөс үүддэг юм байна.
Өглөөний дасгалыг орлоно
Фитнессийн багш дасгалжуулагч, сексологич Келли Тернэрийн зөвлөж байгаагаар сексийн үеэр биеийн бүхий л булчин идэвхитэй ажиллаж байдаг учир өглөөний дасгалыг бүрэн орлодог байна. Өглөөний сексийг тогтмол үйлдэх нь цусны эргэлтийг сайжруулж, цусны даралтыг бууруулахын сацуу дотор эрхтнүүдэд ч гэсэн “аэробик” болж өгдөг гэнэ.