Кегелийн дасгал нь бага аарцгийн ёроолын булчинг чангаруулж, агшилт буюу тонусыг сэргээн шээс задгайрал, бэлгийн сулрал зэргийг эмчлэх үр дүнтэй аюулгүй арга юм. Гэвч бидний завгүй амьдрал болоод сэтгэлзүйн байдлаас хамаарч кегел дасгалыг тогтмол хийж үр дүнг нь тэр болгон мэдэрч чаддаггүй.
Манай эмнэлэг нь их хотын завгүй иргэддээ зориулж 30-хан минут зарцуулаад 11.000 удаа кегел дасгал хийсэнтэй адил үр дүнтэй эмчилгээний “EM BELLA CHAIR” аппаратыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
EM BELLA CHAIR аппарат нь 300 микросекундэд 0.4-2.5T нэгж өндөр эрчимт цахилгаан соронзон орныг үүсгэж, аарцгийн ёроолын булчинд нөлөөлснөөр бага аарцгийн хөндийн цусан хангамж, мэдрэлжүүлэлтийг сайжруулдаг физик эмчилгээний аппарат юм.
Энэхүү аппаратын давуу тал:
Жирэмслэхээр бэлдэж байгаа бүсгүйчүүд
Аарцгийн ёроолын булчингийн сулралыг эмчлэх, умайн цусан хангамж, мэдрэлжүүлэлтийг сайжруулснаар ураг умайд бэхлэгдэх таатай орчныг бүрдүүлдэг Умайн хүзүү богино умайн хүзүүний дутмагшлын улмаас зулбах эрсдэлийг бууруулах. Умай, давсаг, үтрээний унжилтаас сэргийлдэг.
Төрсөн эхчүүд
Аарцгийн ёроолын булчинг бэхжүүлж, шээс задгайрлыг эмчлэх, шамбарам өвчнөөс сэргийлэх, үтрээг чангалж, үтрээний ханын уян хатан байдлыг сайжруулж, шээс задгайрал, шамбарам, сарын тэмдгийн өвдөлт зэргийг багасгана.
Энэхүү ид шидийн мэт үр дүнтэй аппаратын эмчилгээнд ороход хувцас солих шаардлагагүй, өвдөлтгүй, мэдээ алдуулалтгүй, шарх үүсэхгүй, хатгалтгүй, хувцастайгаа гэртээ ном уншиж байгаа мэт хагас цагийн турш тухлан суухад болно. Курс эмчилгээнд ороход үр дүн, үзүүлж буй нөлөө нь илүү өндөр байдаг.
Цагийн хуваарь:
Даваа – Баасан 08:30 – 18:00
Бямба 10:00-14:00
Ням Амарна
Хаяг: Баянгол дүүрэг, 3-р хороо, Богд-Ар хороолол, Ган зам зочид буудлын замын эсрэг талд Төмөр замын “Гялс” төвийн 3 давхарт 311-313 тоот “НЭС Медикал” эмнэлэг.
Утас: 7706-3636, 9596-2236 /Урьдчилан цаг авч үйлчлүүлнэ үү/