Бэлгийн хомхой нь херпес вирусээр үүсгэгддэг бэлгийн замаар дамжих халдварт өвчин юм. Энэхүү халдвар нь бэлэг эрхтний арьс, салстыг гэмтээх, цэврүүнцэр тууралт гарах шинж тэмдэгээр илэрдэг бөгөөд олон дахидаг, архаг явцтай халдвар юм.
Херпес вирусийн халдвар авсан ч шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол бий. Нэгэнт халдвар авсан бол жилд хэд хэдэн удаа бэлэг эрхтнээр цэврүүт хөндүүртэй тууралт үүсэх байдлаар олон жил үргэлжилж болно. Хоёр төрлийн энгийн херпесийн вирусээр хомхой нь үүсгэгддэг.
Вирус нь гадаад орчинд тэсвэр муутай тул угаалтуур, ванн болон бусад эд зүйлсээр дамжих боломжгүй юм.
Шинж тэмдэг
Онцлох шинж тэмдэг илрээгүй үед бэлгийн хомхойгоор өвчилснөө анзаарахгүй явах тохиолдол элбэг байдаг. Харин шинж тэмдэг ажиглагдвал дараах байдлаар илэрнэ.
Бэлгийн хомхой нь олон жилийн турш тодорхой давтамжтайгаар нэг гарч, нэг арилж байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам давтамж нь холдох хандлагатай болно.
Эмчилгээг Бэлгийн замаар дамжих халдварын нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө болоод эмчилгээгээ авна уу.
Цагийн хуваарь: Даваа – Баасан 08:30 – 18:00
Бямба 10:00-14:00
Ням Амарна
Хаяг: Баянгол дүүрэг, 3-р хороо, Богд-Ар хороолол, Ган зам зочид буудлын замын эсрэг талд Төмөр замын “Гялс” төвийн 3 давхарт 311-313 тоот. “НЭС Медикал” эмнэлэг.
Утас: 7706-3636, 9596-2236
/Урьдчилан цаг авч үйлчлүүлнэ үү/
1 Comment
хомхой шиг харагддаг жижиг цэврүүнүүд нь юу вэ? хагарч яр шарх болохгүй, нойтон газар нь бна. бэлгийн замаар аваагүй юм уул нь.