Монголчууд сексийн амьдралаас эрт татгалздаг

ТА ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?
Намайг Анхмаа гэдэг. Сексопатологич мэргэжилтэй. Энэ нь бэлгийн эмгэг судлал гэсэн үг. Сүүлийн үед гэр бүл салалт ихэслээ. Үүний тодорхой хэсэг нь бэлгийн амьдралтай холбоотой болов уу.

Эрчүүд, бүсгүйчүүд, гэр бүлийн хосуудын тоглоом

ТА МЭРГЭЖЛИЙН ҮҮДНЭЭС ТАЙЛБАРЛАХГҮЙ ЮУ?
Үүнийг хүн бүр янз янзаар л тайлбарлах байх. Мэргэжлийн талаас нь авч үзвэл гэр бүл салалтын нэг шалтгааныг бэлгийн амьдралтай холбож үздэг. Бэлгийн үл зохицол нь гэр бүл салалтын тодорхой хувийг эзэлдэг. Хүмүүс энэ зүйл дээр илэн далангүй ярьдаггүй, хэлдэггүй тодорхойлж гаргаж тавиагүй ч гэсэн гэр бүл салалтын ихэнх хувийг бэлгийн үл зохицол, хоорондын харилцаа тохиромжгүйгээс болж салдаг.

ХООРОНДЫН БЭЛГИЙН ХАРИЛЦААНЫ ҮЛ ЗОХИЦОЛ ГЭЖ ЮУ ВЭ. ЭНЭ ТАЛААР ТОДРУУЛБАЛ…
Бэлгийн харилцааны үл эохицолдлогоо гэдэг чинь эр, эм хоёр бэлгийн харилцаанд орохдоо бие биендээ таарамжгүй дур хөрөх юм уу аль эсвэл ямар нэгэн хэлбэрээр дур ханахгүй байх гээд маш олон шалтгаан байна л даа.

СЕКСИЙН ГЭГЭЭТЭЙ, СҮҮДЭРТЭЙ ТАЛ НЬ…
Гэгээтэй гэхээр хайр сэтгэлтэй хосуудын хоорондын харилцаа сексийн ханамж авахдаа ч илүү байдаг. Бие биендээ ханамж өгөхдөө ч сэтгэл хангалуун байдаг. Сүүдэртэй тал нь сексийн талаар сүүлийн үөд садар самуун бүх юм л үүсч байна. Ялангуяа бэлгийн замын халдварт өвчин ихсэж байгаа шүү дээ. Энэ нь архидан согтуурч өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ сексийн харилцаанд орсноос үүдэлтэй. Хамгийн харамсалтай нь манай залуусын дунд элбэг байгаа шүү дээ.

НУУЦ АМРАГИЙГ БАС Л СЕКСИЙН АМЬДРАЛТАЙ ХОЛБОЖ ҮЗЭХ ҮҮ?
-Нууц амраг гэдэг чинь секстэй холбоотой асуудал юм л даа. Энэ нь нэг нэгнийхээ дутууг нөхөж дундуураа дүүргэх гэсэн хэрэг. Манайд эрт дээр үеэс л нууц амрагийн тухай явган яриа байдаг байсан шүү дээ. Гоё дуу, шүлэг дээр их сайхнаар төсөөлөн бичсэн байсан. Бие биенийхээ сэтгэл санааг дэмжин тусалдаг ямар ч сексийн хамааралгүйгээр тийм нууц амрагууд байж болдог.

СЕКСИЙН ТАЛ ДЭЭР ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ АЛЬ НЬ ИЛҮҮ МЭДРЭМТГИЙ БАЙДАГ ВЭ?
Бэлгийн таашаал, таалал авах мөн бэлгийн сулрал талаасаа бол эрэгтэйчүүд илүү хурдан сэтгэлээр унамтгай гутрамтгай байдаг. Яагаад гэхээр эрэгтэй хүн чинь бэлэг эрхтэн нь хөвчрөхгүй бэлгийн харилцаанд орж чадахгүй бол тэр хэмжээгээрээ сэтгэл санаагаар унадаг, тэр хэмжээгээр ажил төрөл нь бүтэхгүй явдаг. Зан харилцаанд нь хүртэл өөрчлөлт гарах зэрэг янз бүрийн шинж илэрнэ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХУВЬД…
Эмэгтэйчүүдийн хувьд бол хөрөлт гэдгийг бараг мэдэхгүй. Ийм л байх ёстой юм шиг бодож хүүхдээ гаргаад амьдралаа аваад явах хангалттай гэж боддог. Сексийн таашаал гэдэгт их анхаарал тавьдаггүй.

ТА “ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГ” ГЭЖ БАЙГУУЛСАН ГЭСЭН. ЯАГААД ЭРЧҮҮДИЙГ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС ТҮРҮҮНД ХАМГААЛАХ БОЛОВ?
”Эрэгтэйчүүдийг эрүүл мэндийг хамгаалах нийгэмлэг”-ийг таван сард байгуулсан юм. Энэ нийгэмлэг маань эрэгтэйчүүдийн өмнө нийгэмд тулгамдаж байгаа өвчлөлийн тал дээр илүү их ажил хийх зорилготой. Манай нийгэмлэг гурван үндсэн чиглэл бүхий ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Үүнд хүн амын дунд сургалт, сурталчилгаа явуулах, судалгаа шинжилгээ хийх, оношлогоо эмчилгээний чиглэлээр ажлаа явуулж байгаа. Нийгэмд эрэгтэйчүүдийн өвчлөл их залуужиж байгаа гэж би дээр дурьдсан. Ялангуяа түрүү булчирхайн үрэвсэл, үргүйдэл, бэлгийн сулрал маш залуужиж байна. Суугаа хүмүүсийн хувьд бол бүр чимээгүй тахал гэж хэлж болохоор. Энд бид маш их эмзэглэн эрэгтэйчүүдийнхээ төлөө нилээн их юм хийнэ гэж нийгэмлэгээ байгуулсан.

БЭЛГИЙН ЭМГЭГ ИХЭВЧЛЭН ЯМАР ХҮМҮҮСТ ТОХИОЛДОЖ БАЙНА?
Сүүлийн үед суугаа ажилтай, стресс ихтэй хүмүүст бэлгийн эмгэг маш их тохиолдож байна. Эрчүүд залуугаараа бэлгийн сулралд орж байна.

СҮҮЛИЙН ҮЕД ЭРЧҮҮД ХҮЙСЭЭ ИХ СОЛИУЛАХ БОЛСОН ГЭЖ ЯРИГДДАГ. ЭНЭ ТАЛААР ЮУ ГЭХ ВЭ?
Иймэрхүү өсөлт гаргадаг хүмүүс байдаг. Гэхдээ манай Монголд бол хүйс сольдоггүй.

МОНГОЛЧУУД СЕКСИЙН ТАЛ ДЭЭР ЯМАР ОНЦЛОГТОЙ ХҮМҮҮС ВЭ?
Эрт дээр үеэс монголчуудын сексийн зан харилцаа нь их өвөрмөц онцлогтой байсан шүү дээ. Яагаад гэхээр гэр бүлээрээ бүгдээрээ хамт гэрт нэг л орчинд амьдарч ирсэнтэй холбоотой. Ер нь бол эрт сексийн амьдралаас татгалздаг. 40 гараад 50 хүрээд миний сексийн амьдрал дууслаа гээд л татгалздаг. Энэ нь хүүхдүүдийнхээ дунд нээлтэй байдаггүйтэй холбоотой. Одоо бол өөр болсон. Сонсож мэдрэх нь нээлттэй болсон.

-БЭЛГИЙН ЗАМЫН ӨВЧИН ЗАЛУУЖИЖ БАЙНА ГЭЛЭЭ. ЗАЛУУСЫН ХЭДЭН ХУВЬ НЬ ХАЛДВАРТ ӨВЧТЭЙ БАЙНА ВЭ?
-Судалгаагар 35 хүртлэх залуучуудын 70 хувь нь бэлгийн замын өвчтэй байгаа. Энэ бол аймшигтай үзүүлэлт. Үүнээс цааш эмчлүүлж чадахгүй мөнгө төгрөгний боломжгүй, өөрсдөө эмчид ханддаггүй, аль эсвэл өөрөө өөрсдийгөө эмчилж байна гээд дархлаажуулж улам хүндрүүлдэг. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй сав, давсагны үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл цаашлаад үрийн сувгийн үрэвсэл болно. Үндэс суурь нь бэлгийн замын халдварт өвчин болж байгаа юм.

ЭЦЭСТ НЬ МАНАЙ УНШИГЧДАД ХАНДАЖ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХГҮЙ ЮУ?
Хамгийн гол нь хайр сэтгэлийн үндсэн дээр зөв секс хийж чадвал сайхан дур таашаал авч чадна шүү дээ. Үүнээс үүдэн амьдралын баяр баясгалан төрнө. Ер нь секс бол хүн болгоны хийж байх спорт гэж хэлдэг шүү дээ. Хамгийн гол нь зөв сексийг хийж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол манай залуучууд чинь архи уугаад сэрэл мэдрэмж нь дээшилсний үүднээс харилцаанд ороод ямар ч таашаал мэдрэхгүй. Дээрээс нь бэлгийн замын халдварт өвчин тусдаг. Муу үр дагавар их байгаа гэдгийг их анхаараарай гэж залуустаа хэлмээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.