Эмэгтэй хүний тархи гэдэг бол тайлагдашгүй зүйл. Эмэгтэйчүүд нь бидний бодож байснаас ч илүү нууцлаг ертөнц гэдгийг эрдэмтэд саяхан дахин баталсан байна. Эмэгтэйчүүдийн 63% нь тархиндаа өөрийнх нь организмын эд эсээс ялгаатай эрэгтэй ДНХ хадгалж байдаг юм байна гэдгийг тогтоожээ.
Энэ хачирхалтай зүйлийн тухай та бүхэндээ сонирхуулъя. ДНХ-ийн судалгаа Энэ судалгааны үр дүнг санаандгүй байдлаар тодорхойлсон юм. Анх эрдэмтэд жирэмсэн эмэгтэйчүүд нь ямар нэг неврологийн өвчлөлтэй болох магадлал хэр байдаг тухай судалж байсан байна.
Харин судалгааны явцад чиглэл нь эрс өөрчлөгдсөн юм. Эрдэмтэд эмэгтэй хүний тархи нь “эрэгтэй микрохимеризм” буюу эрэгтэй ДНХ агуулж байдгийг олжээ. Нийт судалсан эмэгтэйчүүдийн 63%-д нь энэ байдал ажиглагдсан бөгөөд эрдэмтдэд яагаад ийм явдал бий болсон, хаанаас, ямар учир шалтгаанаас ийм байна гэдэг сонин байлгүй яахав. Янз бүрийн таамаг гаргаж шалгаж эхэлжээ.
Эхлээд эмэгтэй хүн жирэмслээд эрэгтэй хүүхэд тээхтэй холбоотой байж болзошгүй гэж үзсэн боловч удалгүй энэ нь тийм биш байж гэдгийг тогтоож. Жирэмсэн бус эмэгтэйчүүдийг судалж үзэхэд тэнд мөн л эрэгтэй ДНХ байв. Бүх л мэдээллийг цуглуулж судалсны үндсэн дээр доорх дүгнэлтэд хүрчээ: “Эрэгтэй микрохимеризм нь эрэгтэй хүүхэдгүй олон эмэгтэйчүүдэд байна.
Эрэгтэй микрохимеризм нь жирэмслэлтээс гадна урьд өмнөх үр хөндөлт, төөрөлдсөн эрэгтэй ихэр, эрэгтэй ах дүү, бэлгийн харилцаа зэргээс бий болж эмэгтэйн тархинд үлдсэн байна”. Эрэгтэй ДНХ агуулж байгаа эмэгтэйчүүд 63% эзэлж байгаагаас харахад энэ явдлын хамгийн өндөр магадлалтай хувилбар нь бэлгийн харилцаа гэж эрдэмтэд тооцжээ. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн нь эрэгтэй хүний ДНХ-г өөртөө авч тархиндаа хадгалдаг байна.
Заримдаа шинжлэх ухааны шинэ судалгаанууд итгэхийн аргагүй дүгнэлтэд хүргэдэг. Хэрвээ дээр дурдсан үнэн бол эрэгтэй эмэгтэй хүний бэлгийн харилцаа нь ихээхэн гүн утга учир агуулдаг нь тодорхой болж байна гэсэн үг. Энэ нь маш олон юм бодоход хүргэж байгаа биз? Гэхдээ энэ нь таамаг төдий болохоор итгэх үгүй нь таны хэрэг.
4 Comments
Huhuhluur tarhind n orchihdog yumaa
соц үеийн нэг мэдээлэл байдаг..Москва-гийн олимп 1980 онд болоход оросод олон гадаад хүн очсон ингээд олимпийн дараа жил нэлээд хэдэн хар хүүхдүүд төрсөн..энэ ч ойлгомжтой 10 сарын дараа гэсэн үг…гэтэл олимпийн дараа оростойгоо суусан гэр бүл зохиосон хүүхнүүдээс 2-3 жилийн дараа бас хар хүүхдүүд төрж байсан асуудлууд нэлээн гарсан, ингээд оросын эрдэмтэд үүнийг өмнө харьцаж байсан эрчүүдийн ген үтрээнд хадгалагдаж байгаад тохиромжтой үед хөдөлгөөнд орж нөлөөлдөг юм байна гэж үзсэн байдаг… иймд эрчүүддээ хэлэхэд хүүхдүүд дотор нь арай өөр шинж төрхтэй хүүхэд байвал шалгуулахад гэмгүй гэсэн орос бичээс байдаг
Төгсгөл хэсэг нь буруу байна. Ураг бүрэлдэх явцдаа ээжийнхээ саван дахь эр ДНХ-г шингээж төрөх нь хамгийн логиктой хариулт гэж үзэж байгаа. Эмэгтэйчүүд савандаа олон эрэгтэй хүний ДНХ авч үлдээд байвал хүүхдийнх нь тархи бүрэлдэхэд тэд нар шингээд орчих боломжтой гэсэн үг.
Хаха Шаана биз. Тийм ямар юм байна гэнэ ээ. Судалгааныхаа эх үүсвэрийг тавь даа.