Нэг дэх дайсан: Эхнэр нөхөр хоёрын хэн хэн нь бие биеэсээ урвадаг бол эхнэр нөхөр хоёрын хэн нэг нь юм уу, эсвэл хоёулаа ханилсан ханиасаа урвах, өөр хүнтэй эр эмийн харилцаа тогтоох, хормойн дон шүглэх нь гэр бүлийг жинхэнэ бусниулагч юм. Хосууд хайр сэтгэлдээ харилцан хүндэтгэлгүй хандаж урваж шарван өрөөл бусадтай сээтгэнэдэг бол энэ нь гэр бүлийг бусниулдаг нэг онцгой дайсан.
Хоёр дахь дайсан: Эхнэр нөхөр хоёрын хэн хэн нь хардах донтой бол. Энэ нь бие биедээ итгэдэггүйн гай юм. Жинхэнэ хайр сэтгэлээр гэрлэвэл иймэрхүү зүйл бараг гардаггүй. Гэр бүлийн эр эм хоёрын хэн хэн нь ханьдаа үнэнч бус хандаж бусадтай явалддаг бол энэ нь хардалтыг заавал бий болгодог. Гэвч зарим хүн хардах өвчтэй байдаг.
Гурав дахь дайсан: Эхнэр нөхөр хоёр хоёулаа юмуу, хэн нэг нь сэтгэцийн эмгэгтэй бол, сэтгэцийн эмгэгтэй хүн эрүүл хүнээс тэс өөр зан харьцаа шаарддаг. Үүнийг мэддэггүйгээс эхнэр нөхөр хоёрын хооронд зөрчил тэмцэл гардаг. Иймд өөрийгөө эрүүл саруул гэж итгэдэг байлаа ч жилд 1-2 удаа сэтгэцийн эмчид заавал үзүүлж байх хэрэгтэй. Хүнтэй танилцах бол ээж аав, төрөл төрөгсдийнх нь хэн нэг сэтгэцийн эмгэгтэй эсэхийг нь сайтар анзаараарай.
Дөрөв дэх дайсан: Эхнэр нөхөр хоёрын хэн нэг нь юмуу, эсвэл хоёулаа архинд хэт донтсон бол, байнга архидах, улмаар архинд донтох нь ямар ч сайхан гэр бүлийг зүйл дуусгадаг маш хортой зуршил юм. Архидалт байгаа газар хэрүүл маргаан , үл ойлголцол, зодоон цохион, нулимс, гуниг гутрал, бие биеэ үл хүндэтгэсэн хүйтэн харьцаа, хардалт үр хүүхдийн буруу хүмүүжил цөм байдаг
Тав дахь дайсан: Эр эм хоёр хоёулаа харилцааны соёл ярианы эв дүй муутай бол, гэр бүлийн тайван амгалан байдлыг алдагдуулдаг. Муу муухай үг хэлж нэгнээ гомдоох, харааж зүхэх, үглэж янших, нэгнийгээ хэт шүүмжлэх, бусдад муучлах явдал юм. Хэн нэгнийхээ өнгөрсөн үеийн түүх намтар, алдаа дутагдлыг уудлан тоочих нь гэр бүлийн харьцаанд сэв суулгадаг.
Зургаа дахь дайсан: Эхнэр нөхөр хоёр ааш зангийн хувьд хоорондоо таарамжгүй байдаг бол, гэр бүлийг салж сарнихад хүргэдэг нэг хүчин зүйл бол эхнэр нөхөр хоёрын хоорондын харьцааны зөрчил сөргөлдөөн юм. Тэвчээргүй зангаасаа болж нэг нэгнийхээ үгийг сөрөх, хэрэлдэх ханийхаа эцэг эхтэй нь таарамжгүй байх, дагавар хүүхдийг нь шоовдорлох нь гэр бүл сарнихад хүргэдэг болохыг сэтгэл зүйчид судалж тогтоосон байна.
Долоо дахь дайсан: Хэн нэг нь юмуу эсвэл хоёулаа хар амиа бодож өөрийгөө бөөцийлдөг бол, хүний хань ижил болчихсон хэрнээ хар амиа буюу зөвхөн өөрийгөө бөөцийлөх нь гэр бүлийн бас нэг заналт дайсан юм.
Найм дахь дайсан: Эхнэр нөхөр хоёрын хэн нэг нь юмуу эсвэл хоёулаа хувиа хичээдэг бэртэгчин бол, хувиа хичээж биеэ нөөсөн бэртэгчин хүмүүс нэг нэгнийгээ яг л зарц албат мэт их зардаг.
Ес дэх дайсан: Эцэг эх нь гэр, бүлийн дотоод асуудалд хэт оролцдог бол, гэр бүлийн ажил амьдралд хэт оролцдог жинхэнэ хорлон сүйтгэгч гэхээс өөр яалтай. Эцэг эх нь гэр бүлийн амьдралд оролцож хутган үймүүлэх юмуу, эсвэл элдвийн ховын үг хэлж хооронд нь яс хаях нь гэр бүлд хамгийн муу нөлөөтэй.
Арав дахь дайсан: Эхнэр нөхөр хоёрын бусдад хандах хандлага нь өөр өөр байвал мөн зөрчил үүснэ. Эхнэр нөхөр хоёр бусад хүмүүстэй харьцахдаа харилцан адилгүй өөр өөр ханддаг бол таарамжгүй гэр бүл гэж ойлгож болно. Иймд эхнэр нөхөр хоёр хоёул нэгдсэн бодолтой байхыг хичээх хэрэгтэй.