Гар хангалга хийх үед энгийн байх нь хамгийн аюул багатай. Гэвч олон төрлийн зүйл туршиж үзнэ гэдэг нь амьдралыг илүү амттай болгодог, тийм ч учраас олон залуус өөр өөр төрлийн гадны биет, шинэ техник ашиглаж үзэхийг хүсдэг. Гэхдээ энэ бүхэн эцэстээ муу үр нөлөөтэй байдаг байна.
Жишээлбэл: 27 настай залуу өөрийгөө хангах үүднээс өөрийн эрхтэний тойргийн хэмжээ нь адил хуванцар савны амсар луу хийсэн түүхийг авч үзье. Та юу болохыг нь ойлгох байх. Эрхтэн нь илүү хавагнаж, сав нь хөхсний улмаас хуванцар саванд нөгөөх нь гацаж таарна эсвэл цус илүү ихээр хуримтлагдаж эрхтэн нь илүү ихээр хөвчирч бас гацаж болзошгүй талаар мэргэжлийн эмч нар тайлбарласан байна.
Азаар хуванцар савыг эмч нар тайрч авснаар залуугийн эрхтэн хэвийн байдалдаа орсон байна. (Түүнээс цааш залуугийн эрхтэн зүгээр эсэх талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. Учир нь нөгөөх залуу эмнэлэг рүү ичснээсээ болоод дахиж очих нь юу л бол.)
Ингээд гар хангалга хийх үедээ гаргаж болзошгүй бусад буруу зүйлсийн талаар сонируулъя.
Дотор муухайртлаа хүчлэх
29 настай нэгэн залуу дотор нь муухайрч, халууран, төмсөг нь хавдаж, хамаг булчин нь өвдсөнөөс хоёр хоногийн дараа эмчид очиж үзүүлэхээр болжээ. Гэтэл эмч түүнийг ховор тохиолддог Фоурнерийн халдвар хэмээх микробын халдварын төрлийн өвчин тусч хэмээн оношилсон байна.
Шалтгаан нь гэвэл залуу хэт ойр ойрхон гар хангалга хийсний улмаас эрхтэнд нь бага зэргийн шархлаа үүсгэсэн ба энэ нь халдвар авах нөхцөлийг нь бүрдүүлсэн байна. Эмч нар антибиотик болон хэд хэдэн удаагийн арьсны мэс ажилбар хийж эрхтэний үхжсэн хэсгүүдийг нь гарган авч эмчилсэн байна.
Хэт хүчтэй шахах
Гэмтэл болон сэргээх хагалгааны талаарх нэгэн сэтгүүл дээр гарсан хүчтэй сексийн талаар сонирхолтой судалгаа нийтлэгдсэн байна. Судалгаагаар нийт эр бэлэг эрхтний гэмтлийн шалтгааны 19% нь сексийн үед тохиолдоог бол 60% нь гар хангалга хийж байхад тохиолддог байна.
Хамгийн түгээмэл шалтгаан нь өнцөг болон шахалтаас хамаардаг болохыг судалгаа харуулжээ. Ерөнхийдөө залуус хэт хүчтэй шахаж, буруу өнцөг рүү нь дарснаас болж сэрэл хөдөлсөн үед цусаар дүүрсэн байдаг цилиндр хэлбэрийн гуурс болох corpus cavernosa-н холбоос хэсгийг нь гэмтээдэг байна. Үүнээс шалтгаалан цус алдах, хавдах зэрэг олон янзын хүндрэл үүсч болзошгүй хэмээн судалгааг хийсэн эмч нар дурьдсан байна.
Жолооны ард хийх
Бэлэг эрхтний гэмтэл нь зөвхөн хэт хүчтэй гарын хөдөлгөөнөөс болж бий болдоггүй байна. Канадын урологийн холбооны сэтгүүл дээрх олон төрлийн судалгаанаас авч үзвэл, олон залуус явж буй машинд гар хангалга хийснээс болж нөгөөхөө гэмтээдэг болохыг харуулжээ. (Явж буй машин гэнэт зогсох үед жолоо, эсвэл урд самбартаа цохиж эрхтнээ гэмтээдэг байна.) Мөн судалгаагаар шүршүүрт хийж байх үедээ хальтарч гэмтээх, эсвэл коктейл холигчинд хүчээр хийж цохьсоны улмаас мөн гэмтээдэг гэсэн байна.
Дөрвөлжин зүйлийг нь бөөрөнхий нүх рүү хүчээр оруулах
Ямар нэгэн гадны биетийг өөрийн эрхтэндээ битгий хийгээрэй. Энэ мэдээжийн хэрэг байж болох ч, үүнийг уншиж буй хэн нэгэн өөрийн шээсний суваг руу ямар нэгэн юм хийж гар хангалгын үед өөрийгөө өдөөх нь сайхан санаа гэж бодож байж магадгүй. Гэвч, хоёр залуу гар хангалга хийж байх үедээ цахилгааны утас нөгөөх рүүгээ шургуулсан байна. Нэг залуугийнх нь утас дотор нь гацсан бол нөгөө залуу нь бүр хэт гүнзгий хийсээнс болж бүр давсгаа гэмтээсэн байна. Энэ хоёр залууд хоёуланд нь хагалгаа хийж утсыг гаргаж авсан бөгөөд азаар одоо бүрэн эдгэсэн байна.