Trichomonas vaginalis гэдэг шимэгчээр үүсгэгддэг бэлгийн замын халдвар.
Халдвар дамжих зам: Хамгаалалттгүй бэлгийн хавьтлаар халдвар дамжина
Илрэх шинж тэмдэг: Халдвар авсаас хойш 5-15 хоногийн дараа шинж тэмдэг илэрнэ
Эмэгтэйчүүдэд:
Эмнэлзүйн шинж тод илэрнэ. Бэлэг эрхтэн орчим маш хүчтэй загатнах, хорсох зовиур илэрнэ. Их хэмжээний шингэн, ногоон буюу шаргал өнгийн хөөсөрхөг ялгадас гарч бэлэг эрхтэн орчмын болон үтрээний салст улайж үрэвсэнэ.
Эрэгтэйчүүдэд:
Шинж тэмдэг бараг илэрдэггүй учир өөрөө анзаарахгүй бусдад халдвар тараасаар байдаг.
Ховор тохиолдолд шээхэд хорсож өвдөх, загатнах, бэлгийн хавьтлын дараа хорсох зэрэг зовиур илэрч шээсний сүвээс салсархаг ялгадас гарна.
Хүндрэл үр дагавар
Ховор тохиолдолд эрэгтэйд түрүү булчирхай, төмсөг, төмсөгний дайвар, үрийн цулцангийн үрэвсэл, эмэгтэйд умай, умайн гуурсан хоолой, өндгөвчний үрэвсэл үүсч болно
Шинж тэмдэг илэрч байвал нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө болоод эмчилгээгээ авна уу.
Цагийн хуваарь: Даваа – Баасан 08:30 – 18:00
Бямба 10:00-14:00
Ням Амарна
Хаяг: Баянгол дүүрэг, 3-р хороо, Богд-Ар хороолол, Ган зам зочид буудлын замын эсрэг талд Төмөр замын “Гялс” төвийн 3 давхарт 311-313 тоот
“НЭС Медикал” эмнэлэг.
Утас: 7706-3636, 9596-2236
/Урьдчилан цаг авч үйлчлүүлнэ үү/