ХОРМОЙН ДОН

Дон гэж юу вэ?
Энэ нь замбараагүй явдалтай эмэгтэйчүүдийг сонгож биенд нь шүглэх нь тэдний төрөх үүсэх амилах эхлэл нь байдаг. Адаглаад дур тачаалаа захирч чадахгүй хурьцал хаа хамаагүй үйлдэх нь хормойн дон шүглэх нөхцөл бүрдүүлдэг.

Дон шүгэлсэн эрчүүд хурьцалд донтож эмсийг үл ялган хурьцах хэдий ч бэлгийн чадал улам доройтох архинд донтох, архинд согтсон үедээ гомдоллох уйлах эсвэл адын зан гаргаж хараан бусдыг элдэвлэх.

Эмс нь шөнө орой болоход тогтож сууж чадахгүй болох архинд донтох согтох үеэс хурьцалд шамдах харьцахдаа сайн муу сайхан муухайг ялгалгүй зөвхөн тачаахыг урьтал болгох шинж бүхий.

Хурьцал бол зөвхөн хайртай хосуудын бие биентэйгээ нэгдэх нэг хүн болоход хайрын дээд илэрхийлэл болсон зүйл байж өөрийн гэсэн гэр орондоо үйлдэх ёстой байдаг.

Ингэж хайраас үүсэн бий болсон хүүхэд ухамсар өндөртэй хүүхэд мэндэлдэг.

Харин хаа хамаагүй таарсан газраа хэнтэй ч хийхэд бэлэн энгэр султай хүмүүсийг дэл сул байх чөтгөрүүд нуугдан хүлээж умайнд нь ороод том болохдоо аав ээжийгээ зовоодог зоддог мөн эцэг эхээ алж устгах муу муухай бүхэнг хийхээр хүн бий болж төрдөг ажээ.

Ингэж л муу хүн муу сэтгэлтэн үүсдэг жамтай. Мөн хурьцал үйлдэх үед хосууд үл үзэгдэх утсаар холбогддог бөгөөд эрэгтэй хүний хувь тавиланд хүртэл өөрчлөлт оруулж байдаг.

Харин эмэгтэй хүнд унтсан залуу бүрийн мэдээлэл хадгалагдан ирээдүйн хүүхдэд удамшдаг. Ийм учир эмс охид ариун бол төр ариун гэдэг. Эмэгтэй хүн гэлтгүй эрэгтэй хүнд ч унтсан хүн бүрийн үйлийн үр хувь тавиланд нь нөлөөлж сөрөг зүйлс үүсэх нь бий.

Хурьцал зөвхөн хайртай хүнтэйгээ хийж, бэлгийн энерги хувиргах нь дээдийн үйл бөгөөд буян болж мөн сайн хүүхэд төрж байдаг.

Харин буруугаар ашиглах буюу дур хүслээ хангах гэж хийвэл эр эм хоёрт далдуураа хөнөөл авчирдаг эд ба хүүхдэд ч мөн сөрөг муу нөлөөтэй.

Хүсэл зоргоо захирч чаддаг бөгөөд хайртай хүндээ үнэнч, ганц бие бол ядаж ариун явдал эрхэмлээд хайртай хүнээ олтол өөртөө үнэнч явах нь зөв юм. Гэр бүл салалт үр хүүхдийн өнчрөлт их байгаа нь гарцаагүй хурьцах сэтгэлээ хяналгүй алийн дур хүсэлд автсанаас үүдэлтэй байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.