Дүрэм дагаж амьдрах өмнө нь хэзээ ч ийм хөгжилтэй байгаагүй. Хосуудын харилцаа хэчнээн гал халуун эхэлсэн ч аль нэг цэгт хүрээд гацаанд ордог. Бэлгийн гажиг, согогийн эмч нар хосын харилцаанд хамгийн чухал нөлөөтэй сексийн алтан дүрмүүдийг хэлж өглөө. Та үүнийг дагавал харилцаа тань тун тааламжтай байх аж.
1. Платиниум дүрмийг турш
“Алтан дүрмийг бид бүгд мэднэ: Өөртөө хүсдэг шиг бусдад ханд. Харин платиниум дүрэм бол өөр. Хамтрагчийнхаа өөртөө хүсдэгээр нь ханд. Та үүнд чухал биш гэсэн үг. Таны хайртай хүнийг юу хамгийн их өдөөж байна, үүнийг нь долоо хоногт ядаж нэг удаа хийж өг”
2. Бэлгийн амьдралаа бусадтай бүү харьцуул
“Рик, Жефф хоёр биднээс хавьгүй олон секс хийдэг юм билээ гэж олон хос боддог. Бид өөрсдийгөө бусадтай харьцуулж эхлэхэд дорой, эсвэл илүү байгаагаар мэдэрдэг. Удаан хугацааны харилцанд хэн олон, хэн сайхан хийж байгаа нь чухал биш. Цагийн эрхээр бэлгийн харилцаа өөрчлөгддөг тул эдгээр өөрчлөлтийг эерэгээр хүлээж авах хэрэгтэй.”
3. Таны хүслийг унтраадаг биш, өдөөдөг зүйлсэд анхаар
“Хосууд надаас тусламж гуйж ирэхэд би тэдэнд хамтрагчийнхаа дур булаам талд нь анхаарахыг зөвлөдөг. Анх та юунд нь татагдсан, ямар үед хайртай хүн тань дур булаам байдгийг санах хэрэгтэй.”
4. Долоо хоногт дор хаяж нэг удаа секс хий
“Долоо хоногт хамгийн багадаа нэг удаа секс хийдэг хосууд үүнээс бага хийдэг хосуудаас хавьгүй илүү сэтгэл ханамжтай, жаргалтай байдаг. Судалгаагаар батлагдсан. Секс хийхэд биемахбодод олон өдрийн турш эерэг нөлөө үзүүлдэг. Гэхдээ шинжлэх ухааныг түр хойш тавиад хайртай хүнтэйгээ хэр ойрхон ойртож байгаадаа анхаараад үз. Ядарсан үедээ ч хамаагүй эхлэлийг нь тавиад биеэ эзэмдвэл тархи удалгүй дасаж ядрахыг мартсан байх болно.”
5. Хүүхэдгүй болзоонд явж сур
“Хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд маш их энерги зарцуулдаг тул хосууд бие биенээ хайрлан хамгаалж амжихгүйд хүрдэг. Хүүхдэдээ хайртайгаа илэрхийлэх бас нэгэн арга бол тэднээс өөр харилцаатай, зөвхөн тэднээс болж нөхөр, эсвэл эхнэртэйгээ хамт байдаггүй гэдгээ ойлгуулах юм. Ээж, аав нь бие биедээ хайртай байгааг харах ямар ч хүүхдэд сайхан, амар амгалан мэдрэмж төрдөг. Та хүүхдүүд харах хүн олоод хоёулхнаа байх газар олж, тархин дахь допаминаа идэвхжүүлэх хэрэгтэй.”
6. Аутеркурс хий
“Сексийн менюнд ихэвчлэн интеркурс л зонхилдог. Аутеркурс гэдэг нь аман, гараар болон хүрэлцэх бусад хэлбэрээр хайртай хүнийхээ дур хүслийг хангах юм. Интеркурс, аутеркурсыг зүйрлэвэл ганц удаа цагаан хоол идэж үзээд “Цагаан хоол ийм олон сонголттой, амттай байсан юм уу” гэж гайхахтай адил. Сүүлийн үеийн судалгаа дурдахад л эмэгтэйчүүд дур тавихад хэлүүгээр хүртэх таашаал чухал нөлөөтэйг тогтоосон. Мөн аутеркурс шинэ төрлийн таашаал мэдрүүлж, харилцааг шинэчлэх болно.”