Тэгвэл бидний бэлтгэсэн дараах 5 зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу! Мэдээж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд хүйс өөрөөс гадна маш олон ялгаа бий. Бие биенээ буруу ойлгосноор харилцааны олон асуудалд хүрдэг. Тэр тусмаа эмэгтэй хүний сэтгэл судлал бол эрэгтэй хүнийхээс тэс өөр.
Тиймээс эрчүүд та бүхэн ойлгохын тулд суралцаж, хичээх хэрэгтэй. 2013 оны судалгаагаар, эмэгтэй хүмүүс өдөрт эрэгтэй хүнээс 13 мянган үг илүү хэлдэг гэсэн тоо баримт бий. Бидний бэлтгэсэн өнөөдрийн зөвлөгөө бол эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондын харилцааны итгэлцлийг хэрхэн нэмэгдүүлэх болон бат бөх болгох талаар хүргэх болно.
Аливаа харилцааны 80% нь аман бус харилцаа байдаг. Эмэгтэй хүнд нэг ч үг хэлэлгүйгээр ичээж, өөрийг нь эрхэмсгээр мэдрүүлж, өөртөө татах маш амархан байдаг. Эмэгтэй хүн үсээрээ тоглож, мөрөө хавчиж, доод уруулаа хазаж байх үед та түүний нүүрний хувирал, үйл хөдлөлийг уншиж байдаг. Харин эмэгтэй хүнд тухгүй, тааламжгүй байгаа эсэх, эсвэл цагаа харан яарч байгаа зэргийг хэрхэн мэдэх вэ? Тиймээс үргэлж анзаарагтай байх хэрэгтэй.
Цахим сүлжээн дээр өөрийгөө зөв авч явах хэрэгтэй. Харин таны мессенжер дэх харилцаан дээр смайлууд маш том тусыг хүргэнэ. Ямар ч эмэгтэй хүнд богинохон, хөндий бичвэрүүд таалагдахгүй, улам хөндийрүүлнэ гэдгийг сана.
Чин сэтгэлээсээ инээвэл таны өмнө харагдаж байгаа шигээ биш маш олон хаалга нээгдэх болно. Кофе захиалахдаа, эмэгтэй хүнтэй харилцахдаа, болзохдоо, санаандгүй тааралдахдаа инээмсэглэ. Инээмсэглэл нь таны харилцааг илүү таатай, дотно болгоно.
Олон эрэгтэй хүмүүс эмэгтэй хүнийг зар сурталчилгаа, үлгэр дээр гардаг шиг байдаг гэж боддог. Нэг бол ямар ч мэдлэггүй шар үстэй, ганган будгаас өөр зүйл мэддэггүй эмэгтэйчүүд шиг төсөөлдөг. Гэвч бүх эмэгтэйчүүд тийм биш гэдгийг сана. Эмэгтэй хүн бүр өөр.
Чанартай харилцаа, ойлголцлын тулд жижигхэн гүүр бариад үз. Нам, өнгө, шашин, үндэстэн, үсний өнгө, жил, орд зэрэгт хуваагдалгүйгээр чин сэтгэлээсээ, илэн далангүй түүнд хандаад үзээрэй.
Бид бүгд адилхан хүмүүс гэдгийг л ойлго.
1 Comment
Hi 45-55 nasni taniltsah emegtei bnu uuzaj baih nzuud bolno naran386@yahoo.com