Хортой хувь хүмүүс эргэн тойрныхноо бүгдийг нь ядрааж урагшлах замд нь сөрөг цохилт өгч чаддаг. Бизнес эрхлэгчид эдгээр хүмүүсийг голчлохгүй үлдээ. Хэл ам хийж, стресстүүлдэг эдгээр хортой хүмүүс амьдралд хэрэггүй саадыг бий болгодог. Тиймээс тэднээс зугтах нь хамгийн зөв.
Хамт ажилладаг, найзлаж нөхөрлөдөг зарим хүмүүс эсвэл хамт амьдардаг хүмүүс дунд хортой хүмүүс байдгийг та мэддэг байх. Ойрын үед тэдгээр хүмүүсийг өөрийн амьдралаас гаргах нь илүү сайхан амьдрахад тус болно. Энд таны амьдралаас цэвэрлэх хэрэгтэй найман төрлийн хортой хүмүүсийн тухай нийтэллээ.
- Шүүмжлэгчид
Шүүмжлэгчид таньтай холбоотой бүх зүйлсээс шүүмжлэх ямар нэгэн зүйл олдог. Та тэдэнд ямар нэгэн зүйлийг маш дэлгэрэнгүй тайлбарласан ч тэдний нэг чихээр ороод нөгөө чихээр нь гарах болно. Тэд бүх баримтыг сонсоогүй байхдаа л өөрсдийн дүгнэлтийг ярьдаг/тэд сайн сонсож чаддаггүй бөгөөд харилцахад аймшигтай/. Тэднээс зөвлөгөө авах юм уу хариу хүлээх нь таны цагийг үрнэ.
- Атаархагчид
Бизнес эрхлэгчид өгсөж уруудсан маш их бартаатай замаар явдаг. Уруудах үед таныг дэмждэг хүчтэй бүлэгтэй байх нь чухал. Таныг өндөрт гарахад танд баяр хүргэдэг дэмжигчид чухал. Атаархагчид таны төлөө хэзээ ч аз жаргалтай байж чаддаггүй. Тэд өөрөөс нь өөр хүнд сайхан зүйл тохиолдох хэрэггүй гэж мэдэрдэг.
- Удирдах донтон
Удирдах донтой хүмүүс хэзээ ч сонсохыг хүсдэггүй. Тэд бүхнийг мэддэг, бүхнийг хамгийн сайн хийж чадах учир сонсох хэрэггүй гэж боддог. Энэ төрлийн хүмүүс хувийн амьдралд чинь төвөг учруулж чаддаг, бизнесийн орчинд бол бүхэлдээ хар дарсан зүүд л гэсэн үг. Амжилттай бизнесийн бүтэц нь багийн гишүүд зааврыг сонсож дагахыг шаарддаг. Хэрэв танай багт удирдах донтон байвал “гал тогооны өрөөнд хэтэрхий олон хоол хийх” мэт асуудлыг үүсгэх болно.
- Бардам зантан
Өөртөө итгэлтэй байхыг бардам зантай хольж болохгүй. Өөртөө итгэлтэй хүмүүс урам зориг оруулдаг бол, бардам хүмүүс айлгаж, залхааж байдаг. Бардам зантай хүнтэй харьцахад эргэн тойрны бүх хүнээс тэр хүн илүү мэт санагддаг. Хувь хүний байдал нь уур хүрмээр ба ажлын орчинд тав тухгүй байдлыг бий болгодог.
- Хохирогчид
Хохирогчид үргэлж өөрсдийн хийсэн алдаанаас болж бусдаас уучлал гуйж донгодуулж байдаг. Тэд бол хамгийн хортой хүмүүсийн нэг юм. Тэд хэзээ ч хариуцлага хүлээдэггүй ба дандаа чичлүүлж байдаг. Ажлын орчинд домино тоглоом шиг нөлөө үзүүлдэг. Өөрийн бизнесээс тэднийг холдуулж, толгойны өвчнөөсөө сал.
- Сөрөг хүйстэн
Зарим хүмүүс үргэлж сөрөг байж таны эерэг энергийг маш хурдан ширгээдэг. Эргэн тойрны хүмүүсээ доош нь оруулж байж тэд сайжирдаг. Сөрөг хүйстэнээс урам сэргээсэн үгс хэзээ ч сонсохгүй. Тэд дэмжихын оронд шинэ санаа болгонд эргэлзэж, таны чадвар болон боломжуудаас илүүтэй бүтэлгүйтэх боломжуудад анхаарлаа хандуулдаг. Тэд гол энерги сорогч
- Худалчид
Амжилттай байхын тулд бусад амжилттай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй бөгөөд итгэж болох өөрийн талын хүмүүсийг мэдэж байх нь чухал. Та худалч хүмүүст итгэж чадахгүй. Учир тэднийг үнэн ярьж байна уу худлаа ярьж байна уу гэдгийг та хэзээ ч мэдэхгүй. Энэ итгэлгүй байдлаа хурдан тайлж хаях хэрэгтэй.
- Хов яригч
Хов ярьдаг хүмүүс найдваргүй байдаг. Тэд баримтыг сайн бодож тунгаахгүйгээр хэсэгчилэн үнэнийг гуйвуулдаг. Буруу мэдээлэл дамжуулж, тавгүй сэтгэгдэл төрүүлж дайснуудыг бий болгож байдаг. Бизнесийн хүрээнд чинь хов яригч байвал их хэмжээний хохирол учруулж чадна. Тэд хорт хавдар шиг л эргэн тойронд сөрөг байдлыг бий болгодог.
Хэрэв эдгээр хонхны дуунуудын аль нэг нь сонсогдож байвал хортой хувь хүмүүсийг илчлэх сайхан боломж байна. Та тэднийг өөрийн хүрээллээс холдуулах талаар бодож үзэх хэрэгтэй. Хэрэггүй илүүдэл хэл ам хийхчгүйгээр зорилгодоо хүрэхэд 100% анхаарлаа хандуул.
1 Comment
Э Гэрэлээ. гээд охиныг хайж байнаа яах вээ. яаж олох уу. тасархай амьтан байгаа