БҮҮ ХАРЬЦУУЛ

Хүн бүрт өөрийн гэсэн давтагдашгүй онцлог байдаг. Түүнийгээ олох л чухал. Монголчууд өөрийгөө болон хүүхдээ, хань ижлээ бусадтай харьцуулж өөрийгөө ч зовоож, бусдыг ч зовоож амьдардаг.

Бэлэг эрхтэн томруулагч ВАКУУМ

“…Тээр хар, тэр хэзээ ийм болчихсон юм. Нэг гачин л юм байсан. Одоо ийм мундаг болчихсон байхад миний байж байгааг…”
“…Тээр хар, тэдний хүүхэд ингээд мундаг явж байна. Манай хүүхдүүд гэхээрээ л ийм байх юм…”
“…Тээр хар тэрний нөхөр эхнэртээ ийм юм авч өгсөн байна…”
“…Тээр хар тэрний эхнэр ийм мундаг байхад чи…”

Ийм хандлага бусдыг дандаа хэмэлж, зүрх зоригийг нь мохоож, сэтгэл руу нь ус цацаж байдаг? Өөртөө болон бусдад дандаа сэтгэл дундуур явдаг хүн өөрийнхөө сэтгэлзүй рүүгээ өнгийгээрэй.
Харьцуулаад байгаа амжилттай хүн нь энэ амжилтандаа хүрэхийн тулд:

  • Хичнээн жил хөлсөө гоожуулан шүд зуун хөдөлмөрлөсөн бол…
  • ️Хичнээн их удаа алдагдалд орж унаж боссон бол…
  • ️Хичнээн их золиос, нулимс, тэсвэр, тэвчээрийг гаргасан бол…
  • ️Хичнээн удаа сэтгэл дотроо үхэж, хичнээн удаа дахин амьдарсан бол…
  • Бусдыг дуурайх боломжгүй.
  • Яагаад бусадтай адил байх ёстой гэж?
  • Заавал адилхан бай гэж өөрийгөө болон хүүхдээ зовоохоо больё.
  • Бие биенээ хүндэлдэг байя.
  • Байгаагаар нь хайрладаг байя.

Өөрийгөө бусадтай харьцуулж, голж эсвэл нөгөө хүндээ атаархаж, хорсож, үзэн ядаж эсвэл өөрийнхөө мууд гутарч байх үед хүний сэтгэлийн энерги гацалтанд ордог. Өөрийгөө ойлгож, байгаагаар нь хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрласан цагт энерги урсаж эхэлдэг.

  • Өөрийнхөөрөө бай.
  • Хэн Бэ гэдгээ олоорой.
  • Хүн бүрт өөрийн гэсэн сайн чадах зүйл заяадаг.

Өөрийн өгөгдлөөр амьдарсан цагт амжилт бүтээл аяндаа ирдэг ч яг үнэндээ амжилт чухал биш юм. Өөрийнхөө зам мөрөөр, өөрийнхөө чадахыг бүтээх л аз жаргал билээ.

Хүүхэд төгс байх албагүй. Таныг гээд хүрээд ирсэн нь л өөрөө баяр баясал, аз жаргал шүү дээ. Хүүхэд юунд ч буруугүй бас өргүй. Хүүхдээ бусадтай харьцуулж битгий хэмлээрэй. Хэн ч төгс биш.

  • Бусдыг битгий дуурай…
  • Бусадтай битгий өрсөлд…
  • Дотоод хүч энергээ уур хилэн, үзэн ядалтад зориулахын оронд өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө хөгжүүлэх аялалд гаргаарай…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.