Жирэмсэн эмэгтэй нөхрөөсөө асууна: Чи юу гэж бодож байна? Хүү болов уу эсвэл охин болов уу?
Нөхөр – “Хэрэв бид хүүтэй болвол би түүнд математик заана, хамт спортоор хичээллэнэ, бас түүнд загас барихыг заана” гээд л…
Эхнэр – Хэрэв охин байвал яах вэ?
Нөхөр: “Хэрэв бид охинтой болбол. Би түүнд юу ч зааж өгөх шаардлагагүй. Яагаад гэвэл охин надад бүх зүйлийг дахин зааж өгөх болно, яаж хувцаслах, хэрхэн хооллох, юу хэлэх, юу хэлэхгүй байх гэх мэт. Нэг үгээр бол тэр миний хоёр дахь ээж болно гэсэн үг. Мөн намайг ямар нэг онцгой зүйл хийгээгүй байсан ч баатар адилаар үзэх болно, намайг ямар нэг зүйлээс татгалзах үед охин минь үргэлж ойлгоно.
Тэр үргэлж нөхрөө надтай харьцуулах болно. Тэр хэдэн настай байсан ч намайг өөртэйгөө яг л хүүхэлдэй шигээ харьцахыг үргэлж хүснэ. Тэр миний төлөө дэлхийтэй ч тэмцэнэ, хэрэв хэн нэгэн намайг гомдоовол тэр хүнийг хэзээ ч уучлахгүй.
Эхнэр: “Тэгэхээр чи охин чинь энэ бүхнийг хийнэ, хүү чинь тэгэхгүй гэж байгаа юм уу?”
Нөхөр – “Үгүй .. үгүй! Тэр тэгэх ч юм билүү, тэгэхдээ тэр энэ бүхнийг хийж сурах шаардлагатай. Харин охидууд угаасаа төрчихсөн байдаг. Охины аав байх нь ямар ч эр хүний бахархал юм.”
Эхнэр – “Гэхдээ тэр бидэнтэй үүрд хамт байхгүй биздээ.”
Нөхөр – “Тийм ээ, гэхдээ бид түүнтэй, түүний зүрх сэтгэлд, үүрд хамт байх болно. Тиймээс тэр хаашаа явах нь хамаагүй.”
Охид бол сахиусан тэнгэрүүд. Хязгааргүй хайр халамжаар дүүрэн төрсөн…
2 Comments
zuv humuujuulbel tiim. Buruu humuujuulbel ailiin huug zovoodog, eldev buzar aashtai, er nuhruu chamlasan, chi tejeeh yostoi, bi tejeelgeh yostoi gesen, heruul guisan humuus boldog shd, yag odoonii zerleg balmad emegteichuud shig.
Bi odoonii mongol erchuudiig ogt oilgohgui yum. Ehner chn chamd biye ugch ur huuhdiig chn turuulj ugch bn. Er nuhuriin uureg yu baih ve? Emegtei hun ehner hun eregtei hunees yu ch huseh shaardah erhgui geed bgaa yum uu? Ern mongol erchuud iim bdg yum uu? Zarim neg n l iim bgaamu?