Таныг оршуулсаны дараа юу болж өнгөрөхийг мэдэх үү?

Хэсэгхэн хугацааны дараа уйлах чимээ арилна. Тэгээд танай гэр бүлийнхэн орой хоол цайгаа бэлтгэж эхэлнэ.

Зарим нэг танай хамаатнууд цай уух зуураа болж өнгөрөж байгаа үйл явдлуудын талаар хуучилна. Хүмүүс утсаар залгаж ажил төрөл, ар гэр бүл гэсэн шалтаг тоочиж ирээгүйгээ тайлбарлана. Дарга чинь таны орон тооны хүнийг хайж эхэлнэ.

Хэдэн хоногийн дараа ар гэр бүлийнхэн чинь хичээл сургууль, ажил төрөлдөө эргээд явцгаана. Яагаад гэвэл буяны ажлын чөлөөний хугацаа дуссан учраас.

Сарын дараа, амьдралын чинь хань зурагтаар инээд алдан инээдмийн кино үзэж сууна.
Сонин шүү?…

Та гайхалтай хурдтайгаар мартагдах болно. Ингээд хүмүүст та ийм хурдан мартагддаг юм бол, энэ бүх хугацаанд та хэний төлөө амьдарсан юм бэ? Та бүх л амьдралынхаа туршид “Хүмүүс таны тухай юу гэж бодох бол?” гэж явсан. Тэд юу ч бодохгүй, бододогчгүй, юу ч үгүй. Тийм болохоор, та зөвхөн өөрийнхөө төлөө, өөрийн хүслээрээ, өөртөө сайхнаар амьдрах хэрэгтэй.

/Морган.Ф/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.