Уучлалт өнгөрснийг өөрчлөхгүй ч гайхалтай том ирээдүйг бүтээдэг

Уучлах гэдэг үгийг хэлэх амархан ч үйлдлээр харуулах хэцүү. Ихэнх хүмүүс уучлах гэдгийг өөр нэгэн хүний үйлдлийг (таныг өвтгөсөн ч ) хүлээн зөвшөөрхийг хэлнэ гэж боддог. Гэвч тийм биш. Хэн нэгнийг үргэлж болсон зүйлд буруутгаснаар бид өөрсдийгөө өнгөрсөнтэй уяж, бидний оюун ухаан хийгээд зүрх сэтгэлийг бага болгож байдаг. Харин бүх зүйлийг өнгөрсөнд үлдээж, уучласнаар бид харуусал, үзэн ядалт нь бидний амьдралд шаналал, өвдөлтийг авчирдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл.

Уучлах чадвар нь бидний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд баталсан

Хэн нэгнийг, ямар нэгэн зүйлийг уучлах нь бүхнийг мартах гэсэн үг биш. Та болсон зүйлийг хүлээн зөвшөөрч, түүнийг өмөөрч байна гэсэн үг биш. Уучлах шийдвэрийг гаргаснаар та харуусал, өшөө авах, зовлон шаналалаас татгалзаж байгаа хэрэг (гомдоосон хүн, гомдлоос татгалзаагүй). Магадгүй гомдоосон хүн тань таны өршөөлийг хүртэх эрхгүй байх. Гэсэн ч та амар амгаланг олохын тулд түүнийг уучлахыг шийдсэн.

Та хэн нэгнийг уучилснаар түүний эрх чөлөөг биш харин өөрийгөө чөлөөлж байдаг

Уучлах амаргүй, гэвч уучлах гайхалтай

“Уучлалт өнгөрснийг өөрчлөхгүй. Гэсэн ч гайхалтай том ирээдүйг бүтээдэг” Пол Бозе хэлсэн байдаг.

Эрдэмтдийн үзэж буйгаар уучлах чадвар болон эрүүл мэнд хоёр шууд харилцан хамааралтай. Харин уучлахгүй байх нь таны эрүүл мэндэд нэмэлт хор хөнөөл учруулдаг. Бид хэн нэгнийг уучлахаас татгалахад бидний бие махбодь стресс үүсгэгч гормонуудыг үргэжлүүлэн бий болгосоор байдаг (болсон зүйлийг бодох төдийд).

“Ганц зүйлийг сана. Өнгөрсөн зүйлийг хэзээ ч өөрчилж болохгүй. Та болсон зүйлээс хэн нэгний хийсэн муу зүйлийг арилгаж чадахгүй. Харин тэр хүнийг уучлахгүй бол та насан туршдаа өөрийн амьдралыг уур хилэн, харуусал, гунигтайгаар харах болно.

Өмнө нь уучлал нь шашны үзэл баримтлалд тооцогддог байсан бөгөөд гэгээн хүнийг жирийн хүмүүсээс ялгаварладаг байсан бол өнөөдөр шинжлэх ухаан уучлалыг хүн бүрийн хийж чадах ур чадвар болгон хувиргажээ. 1998-2005 оны хооронд энэ сэдвийн талаархи эмпирик судалгаа 58- 950 болтлоо өссөн байна. Тиймээс та бүхэн бидний бичиж буй энэ нийтлэлд итгэж болно гэдгийг хэлэх нь зүйтэй.

Мөн та хэн нэгэнд гомдож, тэр гомдлоо сэтгэлдээ удаан тээхэд таны цусны даралтыг нэмэгдүүлж, зүрхний шигдээс үүсэх магадлалыг нэмэгдүүлдэгийг эрдэмтэд баталжээ. Үүнээс гадна сэтгэцийн эрүүл мэнд буюу сэтгэлийн гүн хямрал, стресс зэргийг нэмэгдүүлж, сөргөөр нөлөөлдөг байна.

Италийн эрдэмтэн, доктор Пьетро Пьетринигийн тархины үйл ажиллагааны талаархи судалгаа уур хилэн болон өшөө авалт нь зүй зохистой сэтгэлгээг дардаг болохыг харуулжээ. Харин уучлах үйл явц нь шийдвэрлэх асуудал, ёс суртахуун, эмзэглэл, сэтгэл хөдлөлөө удирдах зэргийг хариуцдаг тархины хэсгүүдийг идэвхжүүлдэг байна.

Бид хэн нэгнийг болж буй зүйлд буруутгах үед бид өөрсдийгөө үргэлжийн хохирогч болгон хувиргадаг. Бид өөрсдөд үргэлж туслалцаа хэрэггүй гэж боддог бөгөөд биднээс юу ч хамаарадаггүй гэж боддог. Гэвч бодит байдал дээр тийм биш.

Хэрэв таныг гомдоосон хүнийг та уучлахаар шийдсэн бол яагаад үүнийг хийж болохгүй гэж?

Өршөөлийн мета-анализ болон уучлах чадвар нь танаас үндсэн хоёр алхмыг хийхийг шаарддаг: Идэвхтэй өршөөх – Энэ алхам нь таныг өшөө авах, асуудлаас зугтах оролдлогыг өөрөө мартахад оршино. Та өөрийн ухамсартаа гомдсон хүнээ нийгмийн өрнөөс чөлөөлж байна гэсэн гэрээнд гарын үсэг зурна.

Сэтгэл санааны уучлал – Энэ алхмыг хийх үед та сөрөг сэтгэл хөдлөлөө эерэг болгон өөрчилнө. Энэ үйл явц нь уучлахгүй байхтай холбоотой эвгүй, сөрөг мэдрэмжийг багасгаж өгнө. Тэгснээр гомдсон хүнд хандах хадлага тань өөрчлөгдөж эерэг болж мэднэ.

Буддын шашинтан Сакьонг хэлэхдээ “Бидний буруутгаж буй хүн яг үнэн хэрэгтээ биднээс дутахааргүй туслалцаа, дэмжлэгийг шаардаж байж болно. Тиймээс бид тэдэнд туслахаар шийддэг. Түүнд тусалснаар бид өөрийн бэрхшээлд хэн нэгнийг буруутгах магадлалыг бууруулж, ашиг тустай байх эрмэлзлийг нэмэгдүүлдэг” гэжээ.

Хувийн уучлах арга

Гомдсон хүмүүсээ уучлахын тулд бидэнд өөрийн гэсэн тодорхой, цэгцтэй арга хэрэгтэй. Стенфордын уучлалын төслийн үүсгэн байгуулагч, доктор Фредерек Ласкни “Уучлалын сургалт” нэртэй нэгэн курсыг явуулж эхэлсэн юм. Энэ курс нь үйлчлүүлэгчиддээ өөрийн гэсэн уучлах арга барилд сургадаг. Хамгийн эхний алхам бол “сөрөг зүйлийн түүх”-ээс салах.

Энэ курсэд хамрагдсан хүн бүрийн давах ёстой бас нэгэн сорилт бол “хувийн өвдөлтөнд дундаас хэвийн бус өвдөлт нь хайр” юм. Хэн нэгэн амьдралынхаа ямар нэгэн үед тантай адил таагүй үйл явдалтай тулгарч байсан гэдгийг ойлгосноор одооны, ирээдүйд үүсэх гомдлыг энэ нь багасгахгүй ч таны оюун ухаанд асуудал дээр гүн гүнзгий ач холбогдол өгөхгүй байхад тус болох юм.

Ласкин “Уучилж сур” гэсэн номондоо “Уучлалт бол бусад чадваруудтай яг л адилхан чадвар. Бейсбол тоглох чадвараас ялгараад байх зүйл үгүй” гэжээ.

Бүрэн уучлахад гурван зорилго байдаг. Энэ бол хэн нэгний оронд өөрийгөө тавьж үзэх, уучлах шийдвэр, өөшөө авах болон уучлахгүй байх эрмэлзлийг даван туулах юм.

Уучлахын тулд эхлээд ойлгож, дараа нь болсон зүйлийг ухаарах хэрэгтэй. Хэрэв та гомдсон хүнийхээ оронд өөрийгөө тавиад үзвэл энэ нь танд зөвхөн тус болох болно. Уучлалт бол эр зоригийг илэрхийлж буй явдал юм.

1 Comment

  1. Баагий says:

    35аас дээш насны эгч бүсгүйтэй секс хамтрагч болно. 30 настай царайлаг дажгүй залуу байна. Маш цэвэрхэн том боовтой. Эгч нар мэйл бичээрэй
    mgcoops24@gmail.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.