Шөнө дунд шээс хүрэн сэрэх тэр мэдрэмжийг та санаж байна уу. Хэдэн лонх пиво уусны дараа 00 ямар чухал болохыг та ухаарч эхэлдэг. Та нэг удаа бие засаад бүх шээсээ гаргаж чадахгүй, 20 минутын дараа дахиад 00-руу явах болно.
Эхний шээсийг барихад тун хүнд байдаг. Шээс хүрсэн дохиог тархилуу түргэн шуурхай явуулж байгаа нь таны биеийн хэвийн ажиллагааны сайн талыг илтгэнэ.
Гэхдээ таны тархи “ Та боломжийн хэмжээтэйг гаргалаа гэхдээ удахгүй дахиад гаргах хэрэгтэй” гэж хэлэх болно. Энэ бол бүхэл бүтэн цэвэршүүлэх, бодисын солилцоог хэвийн явуулах систем юм. Харин энэ үйл ажиллагааг саатуулсан тохиолдолд юу болдог вэ?
Тантай нэгэн азгүй түүхийг хуваалцъя:
“Залуу цэрэг унтахаасаа өмнө их хэмжээний согтууруулах зүйл уугаад унтаад өгж. Түүний давсаг ойролцоогоор 3 лонх дарстай тэнцэх хэмжээний шингэнг барих хэрэгтэй болсон байна. Үүнээс болж давсаг нь сунаж унжин хавдаад хийгээр дүүрсэн гүзээ мэт болжээ.
Харамсалтай нь тэр цэрэг дахин хэзээ ч энгийнээр бие засах боломжгүй болсон байна. Өдөрт 4-6 удаа тусгай соруулаар бие засах эсвэл шээсээ шавхуулдаг болсон байна.”
Энэ мэт азгүй түүхүүд эрчүүдийн хээгүй зангийн гадуур өнгөрдөггүй байна. Таны бие организм яг л хэзээ ч зогсохгүй үргэлжилж байдаг механизм гэсэн үг. Та нэг талд нь хаалт тавьчихвал машины эд ангиуд эвдэрч эхлэнэ. Шээсээ барьснаас гарах хохирол үүгээр дуусахгүй зовиуртай шээх, удаан хугацаагаар бие засах гэх зэрэг олон хүндрэлүүд үүний ард нуугдаж байдаг.
Тиймээс та хаана бие засах хэрхэн энгийн байдалдаа хурдан орох тал дээр байнгын бэлэн байдалтай байх хэрэгтэй. Шээсээ хэдий удаан барина төдий чинээ таны бие организмд сөрөг нөлөөтэй.