Анагаах ухааны зүгээс гар хангалга хийх нь ямар нэгэн гаж нөлөөтэй гэж тогтоосон судалгаа байдаггүй. Ихэнх өсвөр насныхны хувьд ямар нэгэн байдлаар гар хангалга хийж үзсэн эсвэл хийх оролдлого хийсэн байдаг.
Эмч, мэргэжилтнүүдийн зүгээс үүнийг өөрийн биетэй “танилцах” явцын нэг хэсэг гэж үздэг. Гэвч эрүүл ба эмгэгийн хооронд зааг ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл ямар үед гар хангалга хийх нь хэвийн, ямар үед хэвийн бус байдаг вэ гэдгийг ялгах зааг байдаг гэж ойлгож болох юм.
Иймд, хэрэв та өөрийн (эсвэл хүүхдийн тань) гар хангалга хийх давтажмийг хэвийн бус гэж дүгнэж байгаа бол эмчид хандаарай.