Эхнэртээ өмнөх харилцаануудынхаа талаар битгий ярьж бай…
- Оймсоо зөвхөн өөрөө угааж бай үүнийг чиний өмнөөс угаалгын машин л хийж чадна, маргах хэрэггүй
- Хүү минь, ээж нь чамд хайртай гэдгийг үргэлж санаж яваарай, ээжийх нь байнга үглэдэг нь энэ хайраа илчлэх аргууды маань л нэг.
- Эхнэр чинь чамд яг над шиг хандана гэж хүлээгээд хэрэггүй, тэр чамайг төрүүлээгүй юм шүү дээ.
- Шүдний сойзоо сард 1 удаа заавал сольж бай.
- “Миний ээж ингэж хийдэг байсан” гэдэг үгийг эхнэртээ хэзээ ч битгий хэл.
- “Ээжийн хийсэн их амттай байдаг” гэдэг үгийг март.
- Эхнэрийнхээ талаар надад гомдоллох хэрэггүй, тэр чиний л сонголт шүү.
- Эхнэртээ өмнөх харилцаануудынхаа талаар битгий ярьж бай. Бүх зүйлийг мартсан гэдэг дээрээ л зогс.
- Утсан дээрээ зөвхөн “аюулгүй мэдээлэл”-ийг л хадгал. Бусдыг нь толгойдоо л байлга, ой санамжаа хөгжүүл.
- Эхнэрийнхээ хийсэн хоолыг байнга магтаж бай.
- Ээжийгээ эцэгтэй чинь маргалдаж байсан тухай эхнэртээ битгий яриарай. Энэ эрт дээр болсон ба одоо бол хэнд ч хамаагүй.
- Ээж нь өвдвөл долоо хоногтоо нэг удаа эргэж байгаарай, энэ надад их чухал шүү. Замаараа эклер авахаа мартав аа …
- Би чамаас гар утас яаж тохируулах тухай асуувал битгий тээр шаагаарай, чамайг орондоо шээхгүй болгож сургах илүү хэцүү байсан шүү.
- Чиний амьдралын хамгийн чухал эмэгтэй энэ цагаас эхэлж чиний эхнэр гэдгийг үргэлж сана.
- Энэ даашинз намайг хөвсгөр харагдуулж байна уу гэж эхнэр чинь асуувал “Юу гэж дээ, чи бүүр турчихсан юм шиг санагдаж байна” гэж хариулж байгаарай.
- Эхнэр чинь ямар нэгэн том хэмжээний зүйлийн тухай /Ж: байрны засвар, автомашин, холын аялал, робот – тоос сорогч г.м./ асуувал 3 дахь удаад л зөвшөрөөрэй. Учир нь эмэгтэй хүн эхний удаад зүгээр л чанга дуугаар бодож байдаг, 2 дахь удаад энэ зүйл түүнд яг хэрэгтэй эсэх талаар өөртэйгээ зөвлөж байдаг, гурав дахь удаагаа хэлж байвал л яг хэрэгтэй гэсэн үг. Гурав дахь удаад нь зөвшөөрөөрэй! Тоогоо алдчихав даа, эрт зөвшөөрвөл тэр бодлоо өөрчилсөн байж магад, 3 дахиас нь хоцорчихвол гомдчихсон байх ба чихэр, цэцэг аль нь ч тус болохгүй шүү.
- Харин би чамаас ямар нэгэн юм гуйвал шууд биелүүлээрэй. Чамаас юм гуйхаасаа өмнө 333 удаа бодсон гэдэгт минь эргэлзэх хэрэггүй.
- Эхнэрийнхээ эцэг эхийг хэзээ ч бүү шүүмжил, тэд чиний хайртай эмэгтэйг энэ хорвоод бий болгосон хүмүүс шүү.
- Өөрийгөө байнга хөгжүүл! Ном унш, лекц сонс, дамжаан сургалтанд яв.
- Зургаан оройг гэртээ, гэр бүлтэйгээ өнгөрүүл, нэг оройг найз нөхөддөө зориул. Сэтгэлийн тэнцвэрт хэрэгтэй байдаг юм.
- Айлд орохдоо хэзээ ч гар хоосон битгтй орж бай. Энэ бол үл хүндлэл.
- Эхнэртээ бүх баярын мэнд хүргэж бай, дээрээс нь хуримын өдөр, танилцсан өдөр. Эмэгтэй хүнд энэ их чухал шүү.
- Гэртээ орохоосоо өмнө инээмсэглээрэй! Эхнэр хүүхдүүддээ чи бол тайван найдвартай байдлын үзүүлэлт гэдгийг бүү март!