Эмэгтэйчүүдийн талаарх хэзээ ч хувиршгүй баримтуудыг дэлгэе. Заримынх нь асуугаад асуугаад хариулт байдаггүй эргэлзээнд цэг тавих ч юм бил үү!
Ажлын байранд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь
Эрэгтэй болоод эмэгтэй ямар ч хүн ажлын байрандаа ямар нэгэн хэмжээгээр өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Гэвч эмэгтэй хүмүүсийг уур бухимдал, уйтгар гуниг зэрэг сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь үргэлж буруугаар ойлгогддог бөгөөд сэтгэл хөдлөлөө хянаж чаддагүй зэргээр шүүмжлүүлэх нь их.
Нүүр будалтын хүч
Нүүр будалт нь эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй хүчирхэг мэдрэмж төрүүлдэг бөгөөд “Face Paint: The Story of Makeup” номын зохиолч Лиза Элдридже (Lisa Eldridgэ) “The Guradian”-д өгсөн ярилцлагадаа “20 жилийн турш нүүр будалт хийсний үр дүнд би эмэгтэйчүүд өөрсдийнхөө төлөө нүүрээ буддаг хэмээн итгэлтэй хэлж чадна” хэмээн тодотгожээ.
Хөхний хэмжээ мөнхийн сэдэв үү
Жижигхэн хөхтэй эмэгтэйчүүд том хөхтэй эмэгтэйчүүдээс илүү эмзэг, мэдрэмтгий байдаг байна.
Уурлаж байгаа ч уурлаж буйгаа мэддэггүй
Тэд уурлаж байхдаа ихэнхдээ миний зөв, санаа бодлоо хуваалцаж байна, үзэл бодлоо илэрхийлж байна гэж боддог нь том асуудал шүү. Тиймээс ч за одоо тайвшир гэх дариуд л тайвширдаггүй байх нь.
Тэд төрөлхийн зөн совинч
Үнэхээр эмэгтэй хүний зөн совин гээч зүйл байдаг. Тиймээс асуултад нь хариулахаасаа өмнө нэг хором ч болов түгдрэх юм бол тэд таныг худал ярьж байна гээд мэдчихдэг.
Жаахан давруу байдал ч тэднийх
Найз бүсгүйгээ өөрийн найзууд, хамт олон, эцэг эхдээ танилцуулсан л бол тэр эрх мэдлийг гартаа атгаж эхэлдэг. Хайртай хүнийхээ ойр дотныхонд анхны сэтгэгдлийг хэрхэн сайхнаар үлдээхийг тэр сайн мэддэг учраас танай ойр дотныхон түүнийг алдаж болохгүй хэмээн ам уралдуулан зөвлөж эхлэх вий.