Ихэнх хүмүүс эмэгтэй эрэгтэй 2 хүн жинхэнэ найзууд байж чаддаггүй гэдэг. Гэхдээ та эрэгтэй найзаасаа олж харахгүй маш олон давуу талыг эмэгтэй найзаасаа харж болно. Дараах 7 шалтгааныг бодоод үзээрэй.
- Хэрхэн эмэгтэй найзтайгаа “найзын харилцаа”-тай байхыг сайн мэддэг байх нь чухал.
Хэн ч бай уулзсан эмэгтэй болгонтойгоо сексийн харилцаанд ороод байдаггүй. Та өөрийн амьдралдаа найзууд, хамт ажиллагсад гээд маш олон эмэгтэйчүүдтэй энгийн харилцаатай эсвэл найзын харилцаатай байх хэрэг гардаг. Та тэдгээр эмэгтэйчүүдэд сэтгэгдэл төрүүлэх гэж байнга оролддоггүй, мөн тэдэнтэй хамт байхад нэг л эвгүй байдаггүй бол чиний хувьд эмэгтэй найзыгаа найз хэвээр нь хадгалахад тийм ч хэцүү биш. Шууд хэлэхэд ганц шөнийн явдал дээр үү эсвэл үүрдийн сайн найз чухал уу? Гэдгийг сайн ойлгодог бол танд найзын харилцааг хадгалан тэднээсээ тус дэм авахад тийм ч хэцүү биш.
- Таалагдсан эмэгтэйгээ эргүүлэх талаар ярилцаж зөвлөгөө авах хамгийн аюулгүй хүн бол эмэгтэй найз чинь.
Бүсгүйчүүдийг эргүүлэх арга чинь хэр байгаа болон хэрхэн сайжруулахыг зөвхөн эмэгтэй найз чинь хэлж өгж чадна. Магадгүй ингэвэл дээр, миний хувьд ингэдэг, бусад эмэгтэйчүүд ингэж боддог гээд эсрэг хүйстний талаарх мэдээллийг ямар нэгэн цензургүй шууд чиний сайн сайхны төлөө найзын зүгээс өгөх зөвлөгөөг авах боломжтой.
- Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход тусална.
Эмэгтэйчүүдийг эргүүлэх урлагаас илүү эмэгтэйчүүдтэй хэрхэн харилцах тэднээс хэрхэн үнэлгээ авдгийг мөн л эмэгтэй найз чинь чамд зөвлөж чадна. Найз охиноо яагаад ч ойлгохгүй байгаа бол эмэгтэй найз чинь чамд баталгаатай тусалж чадна.
Мөн эмэгтэй найз чинь хаана ямар эмэгтэйчүүд чиний талаар ямар бодолтой байгаа талаар маш өргөн хүрээний мэдээллийг цуглуулж чадна. Чи хүсээд ч хэзээ ч мэдэж чадахааргүй үнэтэй мэдээллүүдийг эмэгтэй найзаасаа олж чадна.
- Чи түүний өмнө сул дорой байдлаа нуухгүй байж болно.
Үнэн хэрэг дээрээ эрчүүд өөрийн сул дорой байгаагаа харуулахаас айдаг. Эмэгтэй найз чинь чамайг шүүн хэлэлцэх эсвэл элэглэн шоолохгүйгээр чамд туслан сэтгэл санаагаар дэмжиж чадна. Ихэнх эрчүүд эмзэг байгаа үеэ нууж урт удаан хугацаанд нууцалдаг.
- Эмэгтэй найз чинь ганц бие, боломжийн найзуудаасаа санал болгоно.
Хөөрхөн охид мөн л хөөрхөн найзуудтай байдаг. Эмэгтэй найз чинь чамд санаа тавьдаг бол хэн хэнтэй тохирох талаар маш сайн төлөвлөгөөтэй байгаа. Зүгээр л найзынхаа зөвлөгөөг дагахад чи харамсахгүй.
- Тэр чамтай хамт шоудаж хамт хөгжилдөж чадна.
Тэр хамт шоудах үедээ чамайг хэрхэн бусад бүсгүйчүүдэд илүү сэтгэл татам харагдуулахыг маш сайн мэднэ. Хэрэв хэн нэгэнтэй танилцахыг хүсэхгүй байгаа бол чамд тэр маш том халхавч болж чадна.
- Магадгүй зарим онцгой үед хос чинь болж жүжиглэж чадна.
Ажлынхны уулзалт, 10 жилийнхний уулзалт, хурим гээд заавал хостой очих хэрэгтэй арга хэмжээнүүдээс зугтаах шаардлагагүй. Эмэгтэй найз чинь чамд туслах болно. Зүгээр л түүнд итгэхэд хангалттай тэр чамайг хэнээс ч илүү харагдуулах болно.
За тэгээд ер нь таны л шийдэх асуудал. Эмэгтэй найзтай байх ч зарим талаар маш их давуу талыг бий болгож байгааг та мэдлээ.