Ирсэн зочдоо инээмсэглэн угтдаг зангийн тухайд ярих юм биш. Ямартай ч Монголыг цахим сүлжээнд төдийлөн өөдтэй үгээр хэлүүлэхгүй байгаа ч тэд аяллаа үргэлжлүүлж байна. Ирсэн гийчин буцна. Буцсан зочид Монголын талаарх сэтгэгдэлээ цахимдаа байршуулснаар дараагийн жуулчдын хаалга нээгдэх учиртай.
Гэвч наад цаадахаа мэдэхгүй маазрал, хөөсрөл дунд Монголыг сонгон ирсэн жуулчдаа элдвээр л хэлж байна. Дараа дахин ирээрэй гэж үддэг зангаараа дараа бүр олуулаа болж ирүүлэхийн тулд найрсаг зангаараа л үдэж, угтмаар…
SOURCE: dobu.mn