Сайхан зусацгааж байна уу? Хөдөөний малчин Монгол эр та бүхэнд хандаж бичиж байна. Манай сум улсын хилийн сум. Гэхдээ боомт зам энэ тэр байхгүй. Нийтэд танигдсан брэнд ч үгүй. Залуус нь хот хүрээ арилаад өгсөн. Над шиг ганц нэг нь малаа сахиад үлдсэн. Одоо хадлангийн цаг. Эрт жаахан хадаж унагачихаад наранд хатааж суунгаа бичиж байна. Хотод очсон та нар төрсөн нутгаа сахиад үлдсэн биднийг яагаад дундад зууны уулын Балт шиг санаж байдаг юм бэ?
Нэг мангардуу эр надаас танай суманд сүлжээ бий юу гэж асуусан. Монголын бүх сум Юнител Мобикомд хамрагдсан гэж мэдээгүй юм байх даа. Нэтэд орж мэдэх үү гэсэн. Золтой л элэг хатчихаагүй. Би тэгээд цаасан дээр захиа бичээд сууж байгаагаар харагдаж байна уу? Хотынхон гээд байгаа та нар бүгд хөдөөнийхөн. 1981 оны тооллогоор Улаанбаатар 401 мянган хүнтэй л байсан юм байна шдээ. Тэдний бараг тал хувь нь гадаадад байгаа. Хотын сая таван зуун мянган хүний бараг 90 хувь нь механик өсөлт. Зүгээр хөдөөнөөс нүүж очсон иргэд. Тэгэхээр та нар бол Тунгалаг тамир киноны цагаач Эрдэнэ л байхгүй юуү!
Надад дээд сургуульд сурах боломж байсан. Диплом өвөртөлсөн хоосон толгойтой сурсан юмгүй ажил хайсан амьтан болсны оронд өөрийн хөрөнгө малтай фермер болохыг илүүд үзсэн. Надад Солонгос явж ажиллах боломж байсан. Харийн нутагт хүний төлөө хөлсөө урсгаснаас өөрийн хангайдаа малаа өсгөхийг илүүд үзсэн. Боловсорлын их сургуулийн дипломтой дэлгүүрийн худалдагчийг хараад дотор давчдаад байдаг. Яах гэж аав ээжийнхээ хамаг байдгийг өгч сургуульд орсон юм бэ? Приус унаад халтуур хийж байгаа хуульч гэсэн залууг хараад өрөвдсөн. Үлийгээ хийж аав ээжийгээ тэтгэвэрийн зээлийн өрөнд оруулж байгаа юм бэ?
Иймэрхүү бодлууд ар араасаа цуваад байх юм. Яахав дээ хүүхнүүдэд солонгос оо энгэсэг олж авахад, эрчүүдэд хүйтэн пиво авч уухад амар байх л даа. Энд тэр чинь ховор. Жаахан алсдаад байдаг юм. Бас энд биеэ үнэлэгч байхгүй. Өөрийн олж авсан эхнэрээ л өөрийнхөө зүрхэнээс илүү хайрлана. Би одоохондоо эхнэр аваагүй. Энд залуучууд ховордсон. Манай нутгийн зарим ах нар харийн эхнэр аваад ирсэн. Болоод жаргалтай сайхан л байна. Нутгаа сахисан бид эндээ эзэд нь. Харин хотыхон гээд өөрийгөө бодсон та нар нийтээрээ хөдөөнийхөн…
4 Comments
Hen gomdoogo ve
Сайн байнуу. Би загасанд явахдаа гол устай гэсэн хойд бүсийн аймгуудаар нэлээн явсан. Таалагдсан шүү. Түгжрээ, хэт их хүн ам байхгуй. Над шиг орон сууцанд өссөн хүнд жорлон, ванны өрөөний асуудал чухал тул аймгийн төв, эсвэл орон сууцжуулсан сэлэнгэ аймгийн сумын төвөөр амьдарвал болмоор санагдсан. Гагцхүү миний мэргэжилд таарсан ажлын байр байхгуй нь харамсалтай.
30 garaad xodoo bish yumaa gexed aimagtaa ochno gej boddogoo. xotod yer ni mongo l baixgvi bol dendvv yitgartai gazarshvvdee. heden niiitin baar ni bitvvv joom sda. odor bolgon l joom alna. bagsh ch yumyy neg ajil olj hiiigedd aimagtaa amidrnaaa. tgd hajuugaar ni baigaldaa ilvv oirxon amidranaa gej boddogdooo.
хэхэхэ…. Болж байна хөө,,, зөв юм л бичсэн байна…танай сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний багш гайгүй хүн байгаа бололтой… үг үсгийн алдаа ховор байна…. Ерөнхийдөө үнэн үг дээ…чи нутгийн үрсийн цусыг холтгох үүднээс холоос эхнэр олж ирээд нутгийн эзэн байх нь зөв байна даа. Амжилт хүснэ…