ХӨГШИРСӨН ХОЙНО ОО ХАРАМСДАГ 20 ЗҮЙЛ

1. Залуу халуун дээрээ боломж гарсан үед нь аялж байгаагүйдээ

2. Гадаад хэл сураагүйдээ

3. Муу ханийн хажууд хэт удсандаа, эсвэл муу харилцааг эртхэн зогсоож чадаагүйдээ

4. Өөрийн хүссэнээрээ амьдрахгүй, бусдын эрхээр, бусдад тохируулж амьдарч байсандаа

5. Хүмүүс өөрийн тань талаар юу гэх бол гэж хэт анхаарч ач холбогдол өгч байсандаа

6. Амьдрал хайр сэтгэлд эрсдэлтэй алхмыг зоригтой хийж шийдэмгий байгаагүйдээ

7. Болоогүй юмны төлөө хэт их санаа зовдог байсандаа

8. Бусдыг ойлгож, энэрч, илүү их сэтгэл гаргаж чадаагүйдээ

9. Аав ээжтэйгээ амьд сэрүүнд нь ойр дотно байж, үгийг нь сонсож, ойлголцож, халамжилж хайрлаж байгаагүйдээ

10. Өөрт чухал нандин хүмүүсээ анзааралгүй, анхааралгүй, ачлалгүй алдаж явуулсандаа

11. Хүүхдүүдтэйгээ багад нь хамт их тоглоогүйдээ

12. Дургүй, үзэн яддаг ажил хийж амьдралаа үрсэндээ

13. Өөрийнхөө гоё сайхнаа, үнэ цэнээ мэдэрч талархаж үнэлж байгаагүй дээ

14. Өөрийгөө хайрлаж, арчилж, хоол, нойр дасгал хөдөлгөөнийг чухалчилдаггүй байсандаа

15. Талархаж мэддэггүй байсандаа

16. Уучлаарай гэж хэлж чаддаггүй, бас хүнийг уучилж чаддаггүй байсандаа

17. Эхлүүлсэн зүйлээ дуусгаж чадаагүйдээ

18. Юунд ч өөрийгөө сорьж байгаагүйдээ

19. Өөрийгөө илэрхийлж, өөрийнхөө төлөө зогсож чадаагүйдээ

20. Өөрийн зөн совингоо дагаж, өөртөө үнэнч, үнэн амьдраагүйдээ.

ХҮН БҮХЭН ХАРАМСАХ ЗҮЙЛГҮЙ, ХАЙР ДҮҮРЭН АМЬДРААСАЙ!

1 Comment

  1. По says:

    Намайг гээд ирсэн онгон олон охидийг буцаасандаа харамссан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.