Эхнэртээ хайртай учраас эр хүн гэрлэдэг. Энэ нь эр хүн, гэргийгээ, насан туршид нь хайрлахаар амлалт өгсөн гэсэн үг юм. Тиймээс, гэрлэлтийн харилцаагаа бат бөх байлгах үүднээс, дор дурдагдах 6 хүнээс гэргийгээ дээр тавьж байх ёстой байдаг.
ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ ИЛҮҮД ТАВЬ
Бяцхан эсвэл өсөж том болсон хүүхэд тань, эхнэртээ тавих эр нөхрийн халамж анхаарлыг багасгах ёсгүй. Хүү бол эхнэрээ хайрлах ухааныг таниас өвлөж, охин бол өөрийгөө хүндэлж хайрладаг эрийг сонгоно гэсэн үг.
ТӨСӨӨЛЛИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС ДЭЭР ТАВЬ
Эхнэрээ хэн нэгэнтэй, хэзээ ч бүү харьцуул. Үздэг кино, сонсдог дууныхаа шүтдэг эмэгтэйг хүндэллээ хүндэллээ гэхэд эхнэрээсээ дээгүүр тавьж болохгүй. Мэдээж та ухаалаг бол ийм зүйл гаргахгүй л дээ.
ӨӨР ЭМЭГТЭЙГЭЭС ХЭЗЭЭД ДЭЭР ТАВЬ
Хууралт зөвхөн бие махбодынх ч бус мөн сэтгэл санааны хууралт ч гэж байдаг тул сэтгэлээ хамгаал. Сэтгэл дотор чинь буй бүхэн амьдрал дээр бодит болон гарч ирэхэд хэзээд бэлэн байдаг.
ЭЭЖ БОЛОН ЭГЧ, ОХИН ДҮҮ…, гэр бүлийн бусад гишүүд
Гэр бүлийн чинь нэг ч гишүүн эхнэрээс тань илүү биш. Хань, хайр нь гэдэг утгаараа эхнэрийгээ илүүд тооц. Ээжийгээ үл тоож, үл хүндэл гэсэн үг бишээ. Амьдралаа амжилттай сайн сайхан авч явахын тулд эхнэрээ байнга тэднээс илүүд үз. Энэ амьдрал бол зөвхөн таны гэр бүлийнх, өөр хэнийх ч биш.
НАЙЗ НӨХДӨӨСӨӨ ДЭЭР ТАВЬ
Найз нөхдөө орхихгүй нь ойлгомжтой. Гэсэн ч эхнэртэйгээ харьцах харьцаа нь, олон жилийн нөхөрлөлөөс тань үнэтэй байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөхөд чинь ирж орой бүр хоол хийж өгөхгүй шүү дээ.
ОЛОН ЦАГИЙГ ТАНЬ АВДАГ ЦАХИМ “НАЙЗУУД”- аасаа дээр тавь.
Гэргийтэйгээ нэг өрөөнд хамт байв ч хоорондын тань харилцааг холдуулж байдаг цахим харилцаанаас гэр бүлийн холбоо тань чухал юм шүү.
4 Comments
Эхнэр араар явалдчихгүй бол эр хүн эрнэрээ бүхнээс дээгүүр тавьдаг. Баригчих юм бол янхан л гэж хардагдаа
Нэхх гоё ойлголцоод хийх бүсгүй байна уу?Asbirar Lleno гсн фб хаягаар ороод ир
Huts. Huuhedde hairgu. AL hairlahu?
zubhun ehneree tudiigui, ehner ni ch nuhruu mun ijil busad buh hunees deer tavih yostoi shvv. Zuvhun negniigee deer tavih gevel arai l urusgul yumas,
ger bvliin 2 bie bienee negdugeert tavij baij l saihan amidral uusnee.