Өвгөн эмгэн болтлоо ханилахад дор хаяж 20-30 жил тэвчих хэрэгтэй

Гэр бүлийн зөвлөлгөө өгөгч Деан Мартин ”Сайхан гэрлэлт санамсаргүй бий болдоггүй” гэдэг ном бичсэн ажээ. Тэрээр маш олон эхнэрүүдтэй уулзаж “Та өөрийгөө сайн ханьтай гэж боддог уу?” гэсэн асуулт тавин судалгаа явуулаад уг судалгаагаа номондоо ашиглажээ. Түүний судалгааны үр дүн сонирхолтой гарчээ.

www.lovelytoys.mn

Эхлээд гэрлээд нэг жилийн дараа -Та сайн ханьтай учирсан уу? гэсэн асуултад 98% нь ”ТИЙМ“ гэж сэтгэл хангалуунаар хариулсан байна….

Дараа нь гэрлэсний 2 дахь жилийн дараа энэ асуултыг дахин тавихад нөгөө 98% маань асар ихээр буурч бараг тал нь буюу 56% нь л “ТИЙМ“ гэж хариулсан байна.

10 жилийн дараа энэ асуултаа тавихад дөнгөж 6% нь л “ТИЙМ” гэж хариулжээ.

Харин 20 жилийн дараа уг асуултыг дахин тавихад, буцаад 95% нь “Би үнэхээр сайн ханьтай учирчээ” гэсэн хариулт өгсөн байна.

Энэ судалгааг хийсний дараа Деан Мартин дараах дүгнэлтэд хүрчээ.

“Эхнэр нөхөр хоёр харилцан бие биенээ ойлгож, нэгэн хосын хувьд амар тайван, тогтвортой амьдрахад наад зах нь 20-иос дээш жил шаардагдана. Тиймээс гэрлэснийхээ дараа 20 жил ч бололгүй гэр бүл салах нь адгуу яаруу тэвчээргүй шийдвэр юм.

Эхнэр нөхрийн хайр гэдэг нь дор хаяж 10 жил, 20 жил, 30 жил амьдарч байж үр жимс боловсрох шиг БОЛОВСОРЧ, цаг хугацаа явах тусам ТӨГС ТӨГӨЛДӨР ГЭР БҮЛ бий болдог байна.” хэмээжээ.

Тэгэхээр одоо “ YES” гэж хэлэхийн тулд үлдсэн бүх насаараа хүлээх нь байна…

1 Comment

  1. uluntsetseg says:

    Tsal buural boltloo hanilqhad zaaval tevchih shaardlagagui,Uvgun emgen boltloo hanilahad tevcheer bus zuv handlaga, zuv humuujil heregtei bdg daa, bie bienee eldveer haraaj, udam sudraar ni doromjilchihood chi tevchih yostoi geed baij boloh uu, tevcheed guluuguud baij booh uu? Bolohgui, huchirhiilliig bvv daamjruul

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.