Ааваас асуух гэхээр ичээд байна

Сайн байна уу ах нараа. Би 19 настай, америкт сурдаг оюутан. Одоо 2-р курст орно. Мөнгөө гамнаад Монгол явалгүй парт тайм ажил хийж байгаа. Надад нэг асуудал гараад та нарын зөвөлгөө хэрэгтэй байна. Битгий шоолоорой ааваас асуух гэхээр ийм юм ерөөсөө ярьдаггүй болхоор ичээд, аргагүйн эрхэнд та нараас асууж байна.

Миний боов сүүлийн нэг сар хагас тувт загатнадаг болчихлоо. Харсан чинь үзүүрийнх нь арьс бас толгойных нь доод хэсэг улайчиж. Өвчин юм уу гэхээр би хүнтэй унтаж үзээгүй. Ахуйн замаар халдсан юм уу гэхээр би жим, бассейн эд нарт явдаггүй. 2 өрөө байрыг нэг америк залуутай 1, 1 өрөөгөөр түрээсэлж суудаг. Тэр залуугаас жорлон эд нараар халдсан юм уу гэхээр өмнө нь 10 сар цуг амьдараад яагаачгүй байдаг. Бас зуны амралт гээд тэр загатнаа эхэлхээс өмнө аав ээжлүүгээ явчихсан, байрандаа ганцаараа байна.

Бодоод байсан 2 сар орчмын өмнө миний монголоос авчирсан бандаашнууд урагдаж дуусаад, шинэ бандаашнууд авсан. Энд ижил загвартай, өөр өнгийн бандаашнуудыг комоор нь зардаг. Уг нь аваад бүгдийг нь угаасан. Өдөр бүр усанд ороод бандаашаа сольдог. Бандаашнаас харшилсан байж болох уу? Хэрэв боломжтой бол монголд өмсөж байсантайгаа ижил загварын бандааш худалдаж авья даа. Мөнгө тааруу болохоор асууж байгаа юм шүү ойлгоорой.

8 Comments

  1. Lol says:

    Bi bol belgiin chanartai zuils eejeesee asuuhaas ichdeggui. Harin eej hariulahaas icheed bdg.

  2. Ок says:

    Зүгээр л мөөгөнцөртжээ

  3. Бэхээ says:

    Шээсээрээ хэд угаачих тэгээл зүгээр. Цэрэгт байхад боов загатнаад үзүүр нь улайгаад ирхээр шээсээрээ хэд угаагаал зүгээр болдог байсан. Санаа зовлтгүй. Ах нь бас чам шиг хүүтэй . . .

  4. Тод says:

    1.Мөөгөнцөр
    2.Вокны харшил

    • Hahhha says:

      АНУ-д үнэгүй үздэг төвүүд байдаг шүү. Ямар ч төлбөр авдаггүй. Ядраад биений эсэргүүцэл унаад мөөгөнцөрдсөн байх магадлалтай. Мультивитамин хэрэглэ. Д витамин сайн уу. Биений эсэргүүцэл чинь гайгүй болчихвол мөөгөнцөр чинь гайгүй болчихноо.

  5. Обооб says:

    Гар хангалга хуурайгаар хийхгүй байх, угаачихаад салфеткар хуурай болтол нь заавал арчиж байх, хэт ядрахгүй байх хэрэгтэй. Антибиотик той тос ч юм уу түрхэх хэрэгтэй байх.

  6. Эмчид үзүүлэх хэрэгтэй л дээ says:

    Мөөгөнцөр байж магадгүй. Антибиотик ч юм уу эмний хэрэглээнээс болдог эсвэл зүгээр хэт их ядарсан үед дархлаагүй болсноос болно. Мөөгөнцөртсөн бол мөөгөнцрийн эсрэг эм уунадаа. Пробиотик буюу ашигтай бактер сайн ууж байгаарай тэгвэл мөөгөнцөртөхгүй шүү.

  7. Man says:

    Ugaalgyn nuntag ih heregleheer harshilna. Esvel usand orohdoo boovoo savandah yumu biy ugaaagchaar ugaahaar bas harshilah baihdaa. Esvel nutsgen untdag bol daavuunaas ged. Yur n bokoo soliod uzerei.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.