Манай эхнэр нилээн царайлаг сайхан амьтан байдаг юм аа. Бид хоёр одоо хамт амьдраад 8 жил болж байна. Одоо нэг хүүхэдтэй. Эхнэр бид хоёр өмнө хэдэн хүнтэй уулзаж байснаа ярьцгааж байсан. Манай эхнэр надаас өмнө нэг ахтай уулзаж байсан гэсэн. Ер нь юм аа бие биеэсээ нуудаггүй. Тийм болохоор би эхнэртэй маш их итгэдэг байлаа. Харамсалтай нь сарын өмнө нэг том нууцыг нь олж мэдэв.
Манай нэг найз байдаг юм. Одоо гадаадад амьдардаг. Бид хоёр их сургуулийн найзууд. Тэр 4 дүгээр курсэд байх даа сургуулиа хаяад Солонгос явчихсан. Би яг 4 дүгээр курсэд ордог жилдээ эхнэртэйгээ анх танилцаж байлаа. Тэгээд яахав оюутнууд 7 хоног болгон л гарч орно. Ялангуяа тэр найзтайгаа их гардаг байсан. Эхнэртэйгээ танилцахаасаа өмнө тэрэнтэй 2-уулаа гарч охидуудтай зөндөө танилцаж явсаан.
Тэгээд манай найз Со явж би ч эндээ сургуулиа төгсөөд ажилд ороод байж л байна. Бид 3 хамт шоуддаг байсан болохоор манай найз манай эхнэрийн бас нэг сайн найз болсон гэх үү дээ. Заримдаа асуухаар тэрэнтэй чатласан тэгэж байна лээ гээд надад хэлдэг. Би ч юм боддоггүй байсан юм. Найз Со-гоос ирэхээрээ манайд 2-3 ирж байсаан. Бид 3 шөнө болтол ууж юм яриад сууж байсан. 1 удаа нь манайд хоносон.
Ингэсгээд л өдөр хоног өнгөрөөд байж байтал сарын өмнө эхнэрийн утас эвдэрвээ. Бүр асахаа байчихсан. Тэгээд бид хоёр Тэдид очиж утсыг нь өгчихөөд нэг газар ороод хоол идээд сууж байсан чинь эхнэр миний утсаар яаралтай юм шалгаадхая гээд фб аккаунтаар орсон юм. Тэгээд logout хийгээд л миний утсыг өгсөн. Би ч юу бодохов. Амралтаар хаашаа явах уу нтр гэж ярьж байгаад утсыг нь янзалж дуусангуут нь салаад ажлаа хөөцөлдөөд яваад өгсөн. Тэгээд утсаа харсан чинь эхнэрийн нууц үг аккаунт хоёр нь утсанд санагдсан байсан. Би дарсан чинь шууд орчихсон. Тэгээд ямар эхнэрээ хардах биш юм бодоогүй.
Тэгээд ажил дээрээ ирчихээд юм аа хийгээд сууж байсан чинь утасны мэдэгдэл ирээд харсан чинь манай нөгөө найз эхнэр рүү мсж бичиж байна. Би ч за юу билээ гээд хэсэг хараад. Тэгсэн чинь нилээд их ярилцдаг бололтой шүү. Өнөөдөр яах гэж байгаа ийх гэж байгаа гээл амьдралаа бичилцээд уналаа. Би яг аккаунтыг нь нээж хараагүй дандаа мэдэгдэл дээр ирж байгаа мсжнүүдийг уншаад хараад байсан. Хэсэг ярилцаж байгаад за орой бичий гээд дуусаж байх шиг байна. Би жоохон гайхаад нөхөр хүүхэдтэй байж ямар дотно юм бэ гэж бодоод дотроо эгдүү хүрээд эхэлсэн.
Гэхдээ эхнэртээ юм хум хэлээгүй. Андуурч байж гомдоочих байх гэж бодоод чимээгүй л байсан. Орой 8 өнгөрөөгөөд гэртээ ороод хоол унд идчихээд хүүхэдтэйгээ жоохон тоглож байгаад хөгшин нь унтлаа гээд түрүүлээд хэвтээд өгсөн. Манай хүн ч яахав нөгөө дуртай хэдэн киногоо үзээл нөгөө өрөөнд. Тэгээд бүр 10-н үед мсж ирж байна. Бичиж болж байна уу гээл асууж байна шүү манай найз. Тэгээд уншаад байж байсан чинь ямар аймаар дотно хоёр юм бэ. Би бүр найзууд байж болно гэтэл ингэтлээ зовлон жаргалаа ярьдаг байж болох уу. Хэсэг юм бичилцэж байснаа ярианы сэдэв доошоогоо ороод эхэллээ шүү. Найз нэг хүүхэнтэй явалдаж байгаа гэснээ тэрнийхээ талаар ийм тийм гэж ярьж байснаа “чамайг яаж гүйцэхэв дээ” гэж авдагийн. Би бүр пал хийсэн.
Тэгсэн чинь манай эхнэр яасан гоёын чи одоо болтол намайг санадаг юм уу гээд л бүр эрхлээд байна. Цаадханд чинь баригдахгүй хоёулаа нэг уулзая л даа гээд асууж байна. Тэгсэн чинь одоо дэмий байх өө. Дээр хоёулаа балрахаа шахсан биз дээ гэж байна. Би бүр шоок хэзээ юу болчоовээ гэж бодоод. Балрах шахсан гэдэг нь дээр манайд хоноход би нилээн согтсон юм. Намайг унтаж байх хооронд л амжуулсан юм билээ. Одоо очихоор хоёулаа буудалд тухтай хийе гэж байна. Тэгсэн эхнэр харин л дээ нөхрийн найз болохоор заримдаа хэцүү юм аа. Гэхдээ чи миний анхных болохоор өөрийгөө хорьж дийлкүүмаа гэж байна. Ингээд л би ойлгосон.
Надтай танилцах үед миний эхнэр онгон байсан юм билээ. 4 дүгээр курсэд надтай үерхэж байх даа ардуур манай найзтай явалддаг байсан болж таарсан. Тэгээд түүнээс хойш Со яваад дараа нь Монголд ирэхдээ боломж гарвал уулзчихдаг байсан юм билээ. Би тэр орой эхнэртэйгээ юу ч яриагүй. Худлаа унтаж байгаа дүр үзүүлээл шөнөжин юм бодоод баахан юм тооцоолсон. Явж явж намайг согтоогоод нөгөө өрөөнд заваарч байх даа яахав дээ гээд. Маргааш өглөө нь босоход эхнэр анх удаа шаал өөр хүн шиг харагдаж байсан. Өөрөө юу ч мэдээгүй. Би ч босоол юм хумаа аваад хийж өгсөн хоолыг нь амсаачгүй хаяад гарсан.
Тэр өдөр ажлаасаа чөлөө аваад хуучин найз дээрээ очоод тасартлаа уугаад. Нөгөөдөр өглөө нь арай гайгүй болоод ажилдаа юу ч болоогүй юм шиг явсан. Одоо бараг сар болж байна. Би хэрүүл хийх санагдсан үе байгаа. Даанч охиныхоо хажууд дэмий гээд ерөөсөө юм дуугарахгүй байгаа. Эхнэр харин чи нэг л сонин болчихсон юм болсон юм бэ гээд л асуугаад байгаа. Тэр үед нь гүй ээ зүгээр ойрд ажил жоохон тааруухан гээл худлаа амыг нь таглачихна.
Саяхан хуульч дээр очоод эд хөрөнгө мөнгө санхүү ийм тохиолдолд яах вэ гэдэг зөвлөгөө авчихаад ирсэн. Ямартаа ч салахаар шийдсэн. Харин энийгээ ил гаргаагүй л байгаа удахгүй өөрт нь пал хийтэл нь хэлнэ дээ. Тэгээд охиноо аваад явна. Амьдрал ингээд дуусах биш дээ. Би бас ч үгүй залуу байна. Хүний итгэл даах хүн олно л гэсэн итгэлтэй яваа…
15 Comments
Сүүлгүй хорвоо гэж байхгүй ш дээ, Салж сарниад хэрэггүй дээ.
Zvgeeree neg nasaaraa vzen ydj amidarch bsnaaas salaad jargaltai amidar tanai ehnerees saihan hvvhnvvd heden zuugaaaraa bgaa heseg setgelee zashiin tuld hvvhen bolgontoi uulz uchir unt tgd heseg hugatsaanii daraa gaigvi bolchin ternii daraa harin hani boloh saihan hvvhnvvd zondoo taarnoo
araar taviltand hohirogch ni bol hamgiin aimar trauma avdag shu! edgerehgui hezeech. neg ni nas barah mashind dairuilah gemteh ntr bol gaigui. Setgel Zuich helsen shuu Enkhtuvshin geed. Araar tavilt bol hamgiin aimar setgel zuin asuudal
Найз чинь ч новш эхнэр чинь ч новш юмаа. Гичий үлдсэн насандаа харамсаж амьдрах нь дээ.
Салаад дэмий дэ хө эхнэрээ уучилаад элэг бүтэн амьдараарай
Xoxo…iim men bx uu.
Ингэж доромжлуулна гэж юу байдаг юм. Хүүхдээ аваад сал 2. Өтлөхийн цагт хөл хучих хүүхэдтэй хүн алзахгүйдээ
За юун сүртэйн, чи одоо залуу бна. Салвал ч 40 гараад харамсана даа. Ямар мангар жоохон охин шиг салж гүйгээд л тэнэг бжэ гээл. Гол нь ойлголцол, нийцэл амьдралыг сайхан болгодог юм блээ. Өөр хүнтэй угаасаа унтана хэзээ 1н цагт. 1 амьдрахдаа хорвоод өөр хүнтэй унтах сонирхол бүх эр эм хүмүүст бий. Эмэгтэйчүүд угаасаа 40 гараад хийдэг. Тийм юм тохиолдоно шдэ амьдралд. Харин залуу бхд хүндээр тусгаж авч, хамгийн хохиролтой шийдвэрийг гаргах нь магадгүй чиний гомдлыг тайлах юм шиг санагдаж бгаа бхлдаа. Гэхдээ тийм биш шүү. Би 25-35 насандаа ёстой зугаацах шиг болсон. Эхнэрээ их ч зовоосон доо, харин одоо бодхоор эхнэр маань уужуу тайвнаар амьдралаа авч үлдсэн юм блээ. Одоо хэн хожиж гэхээр манай гэр бүл л хожиж. Тэр үед эхнэр салаад явсан бол хүүхдүүд маань хагас, бид ч хагас, ямар ч бизнес мөнгөгүй, ганц бие золбин эсвэл 1 яашкатай суучихсан энтр, яая бодхоос ч аймаар юм чинь л энэ бна. Гомдож, тэнэгтэж буруу шийдвэр гаргахаасаа өмнө эхнэртэйгээ ярилцаж, ахиж тэгэхгүй ойлголц. Уурласан үедээ хамгийн тэнэг шийдвэрүүд гаргадаг юм шүү, уургүй ярилцаарай. Чи яг энэ дээр нуруутай эр хүн шиг бх ёстой лдоо. Тэр найздаа шууд хэл хаяагаа хамардаг муу новш минь ахиж миний амьдралыг самрах гэвэл лаана шүү, ер нь бол тиймэрхүү итгсэн найз нар л араас чинь дүрдэг бхгүй юу. эхнэрийн чинь гажгийг нь бариад л аашчихаж бгаа шд. Тэрэнд л гоё бгаа, эхнэр чинь харин чамайг гэр бүл амьдралаа бодоод үхгэж бгааш д яг үнэндээ бол. Бод бод, чиний шийдвэрээр бол танай гэр бүл сүйрлээ, тэр муу нохойн боовт хожих боломж битгий өг. Харин эр хүн чинь уужуу тайван шийдвэр гаргаж, эхнэр гэр бүлтэйгээ улам сайхан амьдардаг бхгүй юу. Бас тэр муу гөлөгт ганц ухамсрын шанаа өгнө. Залуу минь гомдол уураар шийдвэр гаргахаасаа өмнө бод бод.
Элийрээд бай л сда минь. Наадах чинь чам шиг 30 гарчаад зүгээр нэг явалдаагүй хэд хэд унтаад ч өнгөрөөгүй. Бүр анхнаас нь бүх насаар нь дотны хоёр хүн нь хуурсан байгаа биз дээ. Бүр эхнэрийнх нь онгоныг хүртэл найз нь цоолсон. Энэ араар тавилт биш аймшигтай хууралт доромжлол гэдийг ойлгоход шодой болсон тархи чинь хүрэхгүй байна уу!
Ilu itgel dahyg ollo ch dahiad hurtana. Zuger ehnertege uchra olod amidar. Ohino biti unchrul. Emegte hun heze ch unench bhgu.
Haramsaltai yumaa. Salahaar shiidsenees harahad uneheer ih gomdson n ilerhii bna. Erchuudiin nuhurlul bat buh gsn hudal huurmagt dahij bitgii itge. Ehner ta 2 ergej niileh uguig tsag hugatsaa haruulah bh. Dahij ter eriin orontsogtoi bitgii harits. Sain saihniig husii!
хэцүү юм болжээ хөгшөөн хуулийн зөвлөгөө авах бол и мэйлээ үлдээгээрэй хө сайхан зөвлөөд өгий
Naiz chine lalar ehner chine jinher bna daa. Huuhed l yaana daa
Erthen gants xvvxedtei bgaa dree xoldson dree. Zaluu bna neeree l sain xvn oldno doo.
Yankan gichii baishde sda, naad gichii chin chamaig hze ch hundeldgui hairladgui zugeer arduur chin nztai chin shaaltsaal yavj bdiin bn, hze ch zasrahgui lalar bn, ed hurunguu bugdiin avaad sal gol n buh yumnuudiin barimt bolgoj av