Амьдралдаа ийм токсик хүмүүсээс хол байгаарай

Гэрлээд 4 жил болж байна. Ер нь одоо л буруу хүнтэйгээ суусан эсвэл энэ хүнд би хэтэрхий буруу хандсан аль нь гэдгээ сайн ухаарахгүй л явна. Эсвэл зүгээр л хэн хэндээ таарахгүй байна. Одоо нэг хүүтэй. Яаж салах талаар л бодож байна.

Ер нь асуудал яг юунд вэ гэхээр нэг том асуудал бол тулгараагүй ээ. Өдөр тутмын амьдрал, жижиг сажиг зүйл дээр маш их асуудал гарч байна. Жишээ нь манай эхнэр ер нь их залхуу хүн. Утсаа бариад л суучихна. Тэгээд шөнө оройтож унтана. Тэгээд өглөө босдоггүй. Хүүхэд цэцэрлэгт нь хүргэж өгдөггүй. Тэгээл би ажилтай гараад явчихвал унтаал үлдчихнэ. Тэгээд хүүхдээ өдөржин нэг утас бариулаад өөрөө утсаар хүмүүстэй яриад суучихна.

Энэнээс нь болоод аймар ир нервтдэг. Ер нь анх танилцхад миний араас их гүйдэг байсан юм л даа. Би ч өөрөө нээх охин нтр найрч чадах биш. Даруухандуу болохоор тийм байсан байх. Бүр гэхдээ хэтэрхий тийм туйлширдаг хүн юм. Жинхэнэ токсик гэхүү дээ. Ийм хүмүүс ер нь дэмий байдаг юм байна. Бүр хэтэрхий гэгээн хайр яриад намайг даруухан болохоор нэг тийм өндөг шиг өөгүй ханхүү мэтээр ярьдаг байсан. Би ч тэнэг байж дээ. Урьд нь хүнтэй удаан хугацаанд үерхэж нөхөрлөж багаагүй болохоор ийм л байдаг юм байлгүй гэж бодож явж байгаад хүүхэдтэй болоод нийлцгээсэн.

Тэгээд явж явж би хүн шүү дээ. Уурлах үе байна. Ганцаараа баймаар үе байна. Хэрэлдмээр санагдах ч үе байна. Харин энэ занг минь хараад нөгөө цагаан морьтой залуу гэж төсөөлдөг байсан хүн нь биш болж таарсан. Эхлээд бага багаар хэрэлдээд сүүлдээ энэ хүн намайг бүр алж хаяна. Чи бол хорвоо дээрхи хамгийн лалрын новш болж хувирсан даа. Токсик хүн бол хол байхгүй бол удаан хугацаандаа үзэн ядалт болдог юм байна. Ямар ч бодит энгийн харилцаа байхгүй. Бүх зүйлийг библи дээрхи шиг хар, цагаан эсвэл сайн муу гэж 2 хон төрлөөр ангилна.

Нэг бол тэрнээс нь өөр сайн найз байхгүй болчихно. Хэсэг нийлж байгаад ёстой новш байлаа гээд л муулаад ороод ирнэ. Ёстой хэцүү. Хамт юм хийх гэхээр хэзээ ч хүмүүстэй зохицохгүй. Заавал хэрэлдэж муудаад чөтгөр болж дуусдаг. Одоо миний амьдрал бол там болж эхэлж байгаа. Ажлаа тараад гэртээ ирнэ. Нүд амыг нь хариулж байгаад эвтэйхэн л чимээгүй байж чадвал жаргал болж байна. Зүгээр л тайван хоолоо идээд, орой хүүхэдтэйгээ тоглоод, орой унтах миний хувьд мөрөөдөл болж байна даа. Нэг ажил эсвэл хүн, нэг явдлын талаар ярихаар нөгөө нэг ямар ч амьдралгүй хар цагаан юм аа яриад эхлэнэ бүр сонсохоос огиудас хүрж байгаа.

Тэгээд хэрэлдээд бид 2 хааяа хол байж үзсээн. Даанч ганцаараа болохоороо юу ч хийж чадахгүй, хүн амьтанд адлуулаад өрөвдөлтэй царай гаргаад хүрээд ирдэг. Тэгээд хүүхэд байгаа болохоор дуртай дургүй хүлээж авахаас өөр аргагүй. Амьдралдаа ийм токсик хүмүүсээс хол байгаарай л гэж хэлий. Анх уулзаад учиргүй хайртай дуртай, үхчих гээд гүйгээд байдаг хүмүүс аюултай шүү.

4 Comments

  1. Сайн уу says:

    Яг сайхныг нь олж авах гээд хайсан ч дахиад л аль нэг талаараа токсик хүнтэй л тааралдана ш дээ. Хүүхдээ бодоод тэвчиж амьдрах чинь л хамгийн зөв гаргалгаа. Нөгөө Гёте хэлсэн байдаг ш дээ. Ямар ч байсан хүнтэй суу. Сайнтай нь суувал аз нь тэр, муутай нь суувал ядаж гүн ухаанч болох болно гээд. Амьдралд учрыг нь олж амьдрах ёстой асуудал гарсаар л байх болно.

  2. хш says:

    төгөлмөө шиг иймэрхүү авгай нар аюултай байдийй, зайлуулаач,
    нөхөгүй, эр тоохгүй, ааш зангаа засахгүй яджийхад хүүхэд ч байхгүй шүү,
    ядаж one night даад хүүхэд гаргах хэрэгтэй шдэ,
    өвгөнтийн өвгөнөөс жирмээ болкү бол бас дараа нь гигүүлсэн эрээ асуудалд оруулна

  3. Ooh says:

    2 tuilt setgetsin emgeg ch bilvv tm yum shg sanagdlaa. Johnny depp iin X ehner shg. Yriltsad vzvvlhd gemgvi shv. Bi ervvl gd herelded bwl tgwl ywad ervvlig chn batlii gdg ch yumu

  4. я says:

    Би нэг эмэгтэй их даруухан найрсаг, сайхан сэтгэлтэй хүн шиг санагдаад найраад нилээд дотно болсон ч таниад ирсэн үнэхээр токсик хүн гэдгийн мэдсэн. Би эхлүүлсэн миний буруу байсан л даа. Гэхдээ харьцаагаа дуусгах гэж бараг 3 жил болсон. Нэх сайхан сэтгэл гаргаж байгаа юм шиг мөртлөө зөвхөн өөрийгөө бодсон байна. Бөөн хэрүүл болно салья гэхээр уулж унжиад үхнэ, тална гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.