Хэдийгээр бэлгэвч хамгийн хүртээмжтэй хамгаалах хэрэгслийн нэг мөн боловч хүмүүс түүнийг хэрэглэх тэр бүр дуртай байдаггүй. Бэлгэвч хамгийн муу хэрэглэдэг улс орнуудыг хятад тэргүүлдэг ажээ. Учир нь Хятадын хүн амын 70 хувь нь тохиолдлын юм уу нэг удаагийн сексийнхээ үеэр бэлгэвч огт хэрэглэдэггүй байна.
Дараа нь чехүүд 54 хувиар, гуравдугаарт англичууд 34 хувиар удаалдаг бол бэлгийн эрүүл мэнддээ хамгийн сайн анхаардаг улсаар Франц шалгарч байна. Учир нь францчуудын 9 хувь нь л тохиолдлын сексийг бэлгэвчгүй хийдэг гэнэ.
Бэлгэвчний хамгийн дээд өвөг эртний Египетэд үүсчээ. Тэр үед бэлгэвчийг янз бүрийн амьтны арьсаар хийдэг байсан бол өнөөдөр өнгө, хэлбэр, хэмжээ, бүр үнэрээрээ хүртэл ялгаатай хэдэн зуун төрлөөр үйлдвэрлэгдэж байна. Хамгийн их хэрэглэгддэг байсан амьтны онгон хальсаар хийдэг бэлгэвчийг ДОХ тарааснаас нь хойш буюу 1980-аад оноос хэрэглэхээ больсон.
Энэ нь жинхэнэ байгалийн гаралтай бүтээгдхүүн бөгөөд жирэмслэлтээс маш сайн хамгаалдаг ч шүүрэмхий чанартай учир бэлгийн замын өвчний халдвараас сэргийлэх боломж нь харьцангуй их байдаг. Тиймээс итгэлтэй хосууд жирэмслэлтээс хамгаалахыг хүсвэл амьтны гаралтай жинхэнэ бэлгэвч хэрэглэж болно. Харин латекс болон полиуретан гэдэг материалуудаар өнөөгийн бидний хэрэглэдэг бэлгэвчний 98 гаруй хувийг үйлдвэрлэдэг.
Эдгээр материал нь ямар ч өвчний нянг нэвтрүүлэхгүй байх чадалтай. Полиуретан нь хамгийн бат бөх материал боловч латекс нь харьцангуй өргөн тархсан материал юм. Полиуретан нь биеийн дулааныг харьцанугй удаан хадгалах боломжтой байдаг тул хөөрсөн сэрэл, сексийн таашаалыг зохих хэмжээнд буюу, хүн бие махбодоороо мэдрэх мэдрэмжийг удаан мэдрэх бололцоо олгодог.
Бэлгэвч худалдан авахдаа юуг анхаарах вэ?