Бүх зүйл болоод өнгөрсөн байж ч магадгүй ч юм шиг…

Эхнэр маань дурласан юм шиг байна. Эсвэл нууцтай ч болсон юм уу. Би хаанаас ч билээ эхнэрийнхээ юу хүсэж байгааг мэдэхийг хүсвэл утсан дээрх скрийншотуудыг нь үз гэсэн зөвөлгөө уншиж байсан юм л даа. Эхнэрийн төрсөн өдөр дөхөөд юу бэлэглэвэл зүгээр бол гэж бодож байгаад дээрх зөвөлгөө санаанд ороод утсыг нь нээлгүүлээд скрийншотуудыг нь хамт үзлээ.

Эрчүүд, бүсгүйчүүд, гэр бүлийн хосуудын тоглоом

Тэгсэн чинь Ихэрийн ордны секс байрлал, сэрлийн цэг нтр гэсэн секс зурхай бас хэзээ ч салж хагацашгүй ордууд гэсэн зурхай (тэрэн дээр нь ихэр+өөрийнх нь орд) скрийншот хийцэн байдын. Энэ ямар учиртай юм бэ гэсэн чинь -Аан манай ажлын залуу ажлын хүүхэнд дурлацын тэгээд тэр залууд явуулах гэж байсын гээд (тэд нар нь тийм орд юм гэнэ ээ) шал үнэмшилгүй зүйлийг сандралтайгаар хэлсэн.

Би нэг их байцаалгүй тэгсгээд өнгөрсөн. Тэгээд сэжиг төрөөд фб-нх нь кодыг тайлаад бүх хамгаалтуудыг нь цуцлаад өөрийнхөө утаснаас нэвтэрчихлээ. Тэгээд үзсэн чинь search history дээр нь ихэрийн ордныхонтой болзох 5 шалтгаан гэсэн хайлт байдым даа. Бас нөгөө ажлынх нь ихэрийн орд гээд байгаа хүүхэн өөр ордных байж таарсан. За тэгээд нөгөө ихэрийн ордны залууг нь хайлаа.

Тэгсэн чинь охин руугаа чатаар SS хийж явуулсан зураг дээр нь нэг залуугийн чат нээцэн байгаа нь харагдаж байна. Тэр чатыг нь хайсан чинь устгачихаж. Зургаар нь хайж байгаад олоод профайлыг нь үзтэл ихэрийн ордных байдым даа. За тэгээд чатлах нь уу гээд хараад байсан таг. Харин төрсөн өдрөөр нь нөгөө залуугаас мэнд хүргэсэн чат ирлээ. Эхнэр баярллаа гэж хариултал нөгөөх нь мммдада гэдийм даа.

Хэд хоногийн дараа эхнэр нөгөө залуу руу авто сонирхогчидод зориулсан малгайн худалдаа гэсэн линк илгээтэл нөгөөх нь харин авмаар л байна гэцэн байсан. Тэгэхээр хоббиг нь ч бас мэддэг юм байна гэж ойлгосон. Бас эхнэр волейбол тоглож сурмаар байна гээд байдаг болцын тэгсэн тэр залуу нь тоглодог юм байна лээ. За тэгээд одоо уулзах нь бичилцэх нь үү гээд л хараад л байж байна. Ойр зуур юм хааяа бичилцээд л байгаа. Баттай баримт цуглуулж байгаад дайралт хийнэ гэж бодоод л. Эсвэл бүх зүйл болоод өнгөрсөн байж ч магадгүй ч юм шиг…

12 Comments

  1. byambaa says:

    er n bol amidraliig joohon urgunuur harah heregtei. chamd neg emegtei zaawal vnench bh gej amidral vvseegvi.zvger uuriiguu jargaltai bolgoh ymandaa l tuwlur. chi yasan ch bai huurhaa hvrwel huurna huurahgvigee hvrwel huurahgvi. gehdee ene chuhal bish. terentei terengvi hvn huurhaa hvrwel uuriiguu ch huurdag. tiimees zvger l bvhniig boditoor har. taiwshir. hvvhdvvddee tuwlur.ted nar yu ch oilgohgvi bga

    • Zochin says:

      Za Byambaagiin heldeg l etssiin etsest unen dee. Yavahaa hurvel yu ch hiisen horih argagui. Gehdee etsestee nogoo zaluu ni uidahaar salaad saihan aashlaad irj l taaraa. Uuchlaad ongor, yu ch medeeguim shig bai. Tsaashaa amidar. Medeej hariugaa nuutsaar av ?

  2. Gladiator says:

    Ер нь мэдээд чи 2 асуудалтай тулна. Салах уу, үгүй юу. Үнэхээр мэдээд салж чадах бол мөрд. Хэрвээ чадахгүй бол тэр дэмий зүгээр хаяаад өөр юм хийх хэрэгтэй. Туршлага хуваалцав.

  3. erhmee says:

    bolohoos ne omno boliulay gej bodku baina uu

  4. Ggg says:

    Naad 2 chn untaj hevtsen n oilgomjtoi bn. Ehner chn nileen hul aldsan, sn bolson gsn ug..Chat bichsen n ed nar dor n ustgadag. Ajliin tsagaar uulzdag, zarimdaa 1-2 tsag oroitno, oroithoso umnu nuhurluugee utasdaj ajil deer jhon suuh ajil bn gj helne. Gadaad uzemjindee anhaarch ehelne, herev umdagniihaa usiig avchih uu gj asuuj bval chamd zoriulaagui shuu. Ihevchlen mashin dotroo avaltsana. Huuhedgui bol erthen mur muruu huusun n deer. Barij avya gj bga bol huduu 2-3 honor yvah ajil garchihlaa ged yav, ter hugatsaand ehner chn naidvartai yvna, gertee ch avchirch magadgui. Gardaj avsniihaa daraa Harin gemt hereg hiichihev, Shan barimtjuulaad shuuh deer uurt ashigtai ashiglahaa bod

  5. Mr says:

    Надад бас ийм зүйл тохиолдсон доо. Хараад байхаар гүнзгийрэх тийшээгээ явж чи 1 өдөр хүссэн хүсээгүй оролцох хэрэгтэй болно. Чинийхээр оройтсон ч байж мэдэх юм. Эвээр ярилцаад асуудлаа шийдээ. Яриад эхлэхээр хэн ч булзана. Баримтаа сайн цуглуул, Сайн ойлголц

  6. M says:

    Би яг ийм зүйлтэй учирч байлаа. Эхнэртэйгээ эхнэр нөхөр болоогүй байхад эр хүний зөн совингоороо нэг удаа чатыг нь шалгаж үзсэн юм. Тэгсэн 10 жилийнхээ нэг залуутай учиргүй чатласан байнаа. Би мэдээд бөөн хэрүүл болоод салах дээрээ тулаад. Эхнэр маань ч буруугаа хүлээгээд энэ явдал дууссан. Дахиж нэг ч сөхөж яриагүй. Хичнээн дотно байлаа ч хэм хэмжээ чухал. Тэрийг л ойлгуулах хэрэгтэй. Азаар бид 2 гадаадад амьдардаг. Монголд байсан бол аль дээр учир ургуулаад баваанаа хийсэн байгаа гэж боддогдоо. Тэрнээс хойш 100% итгэл шууд 60% болсон. Ажил амьдрал 2-ыг ялгаж салгах ухаан суулгах, эсвэл салах сонголт л байна

  7. dddd says:

    үргэжлүүлээд харсан дээр
    юу ч болоогүй юм шиг бай.

  8. Ss says:

    Юун ч гэнэн юм бэ дээ. FB msnger-ээр юу гэж чаатлах вэ дээ

  9. Үнэн үг says:

    Хоосонгүй л 2 байна даа үргэлжлүүлээд харзсан нь дээр бхаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.