Нөхөр тань таныг аз жаргалтай амьдруулж чаддаг уу? хэмээн нэгэн алдартай эрхмийн эхнэрээс сэтгүүлч асуув.
Нөхөр “Тийм” гэх хариултыг маш итгэлтэйгээр хүлээж суув. Учир нь эхнэр нь энэ олон жилийн турш түүнтэй ханилахдаа нэг ч удаа нөхөртөө гоморхож байсангүй. Гэтэл түүний эхнэр маш итгэлтэйгээр: -“Үгүй ээ” хэмээн хариулав.
“- Үгүй ээ. Миний нөхөр намайг жаргалтай болгодоггүй” гэж тэрээр үргэлжлүүлэхэд нөхөр гайхаж, балмагдсан харцаар түүнийг ширтэн яриаг үргэлжлүүлэн сонсов.
Миний нөхөр намайг хэзээ ч жаргалтай болгож байгаагүй, болгох ч үгүй байх. Гэхдээ би бол “ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ ЭМЭГТЭЙ”. Учир нь миний жаргалтай байх эсэх түүнээс огт хамаардаггүй. Миний аз жаргал гагцхүү надаас л хамаардаг. Хэрэв миний аз жаргал хэн нэгнээс, эд зүйлээс, нөхцөл байдлаас хамаарч эхэлбэл миний амьдрал тэр чигээрээ асуудалд орно. Би зүгээр л аз жаргалыг амьдралынхаа хором бүрээс мэдрэх аялалд гарсан нэгэн. Амьдралд бүх зүйл өөрчлөгдөж хувьсаж байдаг. Найз нөхөд, Эд баялаг, Бие бялдар, Гадаад төрх, Сэтгэл санаа, Уур амьсгал гээд тоочоод баршгүй! Тиймээс бүх зүйлсээс хараат бус байж өөрөөрөө аз жаргалыг мэдрэх нь л чухал. Би ганцаараа байсан ч, хосоороо байсан ч жаргалтай. Мөнгөгүй байсан ч, баян байсан ч жаргалтай.
БИ ЗҮГЭЭР Л ӨӨРӨӨРӨӨ ЖАРГАЛТАЙ НЭГЭН. Зарим хүмүүс би өнөөдөр аз жаргалгүй учир би өвдсөн, мөнгөгүй байна, ядарч байна, зовж байна, найзгүй байна, хайргүй байна гэдэг. Харин миний амьдралдаа хайртай, жаргалтай байх шалтгаан нь би бусдаас бага зовоод байгаадаа огт биш юм.
Харин би ӨӨРӨӨ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХЫГ СОНГОСОН БОЛОХООР ТЭР гэжээ.
Таны жаргал бусдаас бас эд зүйлсээс хамаарч байгаа болов уу?
Таныг жаргахад хэн нэгэн эсвэл ямар нэгэн юм саад болж байна уу?
Та ийм юмтай болчихвол л жаргана гэж боддог юм биш биз?
Та энэ мөчид юунаас ч хамаарахгүйгээр жаргалтай байж, аз жаргалтай байхыг сонгоод үз дээ.
ТА Ч БАС ЖАРГАЛТАЙ БАЙХ БОЛОМЖТОЙ.