Хаа хүрээд миний тэсвэр тэвчээр дуусах юм бол…

Сайн байна уу? Бид 2 амьдрал зохиогоод 11 жил болжээ, охин минь 9 настай, 2 хүү минь ихэр 7 настай. Нөхөр уул уурхайд гайгүй ажил хийдэг, би хүнсний үйлдвэрт боломжийн мэргэжлийн ажлаа хийдэг. Хүүхдүүд гараас гараад яг гоё болоод байхад, нөхөр 14 амардаг, ирэхээрээ 3-6 удаа архи ганцаараа уух юмаа, элэг муутай байж, уучаад бас агсан зантай, эрүүл болоод уухгүй гэдэг ч худлаа хэд хоноод ууна, тэсвэр тэвчээр барах юм аа.

2 хүү маань янз бүрийн муухай ааш сургууль дээрээ гаргах юм аа аавыгаа дуурайж байгаа л байх даа. Би өөрөө үлгэр жишээ байж ханийгаа зөв залж явна гэж өөртөө их хариуцлагатай байх гэж хичээнэ, даанч бүх л зүйлс эсрэгээрээ, нөхөр архи ууна бүүр ганцаараа ууна. Би зөндөө гүйж, аргадаж, загнаж, хэрэлдэж, алалцаж үзлээ. Би үнэхээр шантраад цөхрөөд байна. Би хаа хүрээд миний тэсвэр тэвчээр дуусах юм бол доо. Би нөхрийг уухаар амьдрах урамгүй, зорилгогүй болдог, би яах ёстой юм бэ?

5 Comments

  1. АА нийгнмлэг says:

    AA нийгэмлэг чинь л хамгийн зөв шүү. Дагуулаад оч. Маш хөгжилтэй глё газар бий. Уухаа болиод 10-20 жид болсон хүмүүс ч байнга явдаг.

  2. Aa says:

    AA niigemleg. 11351056 zuvlulguu avaaraa

  3. bat says:

    Нөхрөө урамшуулж магт, мөн уухад нь үглэж, уурлаад хэрэггүй зүгээр орхьчих чи дандаа өөрийнхөө бодлоо тулгаад тушаагаад байвал эр хүн үнэхээр зөрүүд шүү улам л зөрж хэдэн хоногоор ууна. Ер нь нөхрөө өөрийнхөө үгээр байлгах гэж базах гэж үзвэл тэр чинь үнэхээр алдаа болно. Хэн нэгний тушаалыг дагаад гөлөг шиг дуулгавартай үгэнд нь ороод дальдчаад явж байдаг тийм хийморгүй эр хүн гэж хаа байхав дэ. уухад нь загнахаа больчихвол аяандаа уух нь эрс багасана. хааяадаа л уудаг болно.

  4. baatar says:

    sain uulgad elgeer hurdan uhuuled gantsaara huuhduudteigee saihan taiwan amidar. tegeed hussen zaluutaigaa uulz, hanatalaa sexd

  5. Zov zaluu says:

    Нөхрөө магтаж бай л даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.