“Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргээр ял эдэлж гарч ирсэн этгээдэд дахин 10 жил цахим хяналт тогтооно”

Засгийн газрын хуралдаанаар ялын бодлогын хүрээнд Эрүүгийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар шийдвэрлэснийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.

Үтрээ агшаагч кегелийн бөмбөлөг
Утас: 96651603

Хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тогтоох тухай шийдвэрийг тэрбээр танилцууллаа. 

Энэ талаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж дууссан эсвэл хугацаанаас өмнө суллагдсан хүний зорчих хөдөлгөөнд тоног төхөөрөмж ашиглаж хяналт тогтооно.

Хяналт тогтоох хугацаа нь шүүхээс оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй байна.

Тухайлбал бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдээд 20 жилийн хугацаанд хорих ял эдэлж гарч ирсэн хүнд дахиад 10 жил цахим хяналт тогтооно. Өөрөөр хэлбэл суллагдсаны дараа 10 жилийн турш тухайн хүнийг хянахаар боллоо

Энэ хяналттай холбоотой журам, стандартуудыг Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрөө баталж явна. Мөн цагдаагийн байгууллагаас хяналт тавина” гэв.

1 Comment

  1. Дорж says:

    Сэтгэцийн эмгэгтэй новшнууд тай зууралдаж яадгий цааш нь харуулах хэрэгтэй.гаж хүсэлтэй новшнууд мал адгууснаас долоон дор хүн биш.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.