Өдрийн мэнд. Өргөн сибирийн багахан хотоос Монгол эр мэндчилж байна. Энэ нутагт ирээд нэг л мэдэхэд 6 жил болчихож. Цаг хугацаа гэж харавсан сум шиг л юмаа золиг гэж. Би залуу насаа Монголынхоо хилийн цэрэгт тасралтгүй 25 жил жолоо мушгиж гавьяаны амралтаа авч бэлтгэлд гарсан ахлах ахлагч цолтой жолооч хүн. Дан хилийн хороо суманд ажилласан.
За тэгээд эхнэр хүүхдээ аваад хотын захад ганц өрөө багахан байр авч 3 хүнтэй ам бүл амьдрах гэж зүтгэвээ. Би ганц охинтой. Эхнэр тэгээд л жимбийцэн. Тэгсэн нөгөө авгай чинь биш болж эхэллээ чи минь. Хуучин миний дарга байсан дэд хурандаа эртэй давхиад болохоо болилоо. Охин бид хоёр аргадах, гуйх, аашлах загнах бүх л аргаар үзээд бардаггүй. Нөгөө даргийг маань эхнэрээс нь салгаж орхидогийм даа. Болдог бол алгадаад авмаар л байлаа. Илэх үнсэхээс өөрөөр хүрч үзээгүй болохоор чадахгүй юм аа бас.
За эр хүн яахав гомдлоо тайлахаар Орост очиж Сибирьт газрын тосны супер гигант компанид ажилд орж сурсанаараа жолоогоо мушгилаа. Архи дарс гэхгүй хэл үггүй ажлаа хийдэг болохоор менежерүүд надад сайн. Чухал ажил гарвал надад даатгана. Бас хэл овоо хурдан сурч байна. Байнга харьцах хэрэгтэй бас арван жилдээ орос хэлний хичээл ордог байсан болохоор суурь байх шиг. Жилийн дараа ээлжийн амралтаа аваад харих гэтэл ковид гараад хил хаачихваа. Бүүр хөл хорьчихлоо. Дотуур ажилчидын байранд ганцаар байгаад байж болдоггүй.
Намайг манай чанар шалгагч хүүхэн гэртээ аваачлаа. Тохилог дулаахан хуучны Хрушевка байрны 3 өрөө орон сууцанд ганцаар амьдардаг тэр хүүхнийд миний томоотой гэдэг хачиан хачиан. Хоол хийгээд л, гэрийг нь цэвэрлээд л. Сар бололгүй хүүхэн харин тэсэлгүй намайгаа хүзүүдэж байгаад үнсэж орхидог юм даа. Тэгээд л нүүр хагарч сэтгэл дэвтлээ. Ковидын дэглэм үгүй болсон ч би хариагүй. Энэ 23 он дуусахаас өмнө харин Монгол харьж ирэх хэрэгтэй боллоо. Очиж гэрлэлтээ цуцлуулаад ирнэ. Охин зөвшөөрөхгүй л байгаа. Аав нь охиноосоо гуйж сөгдөнө дөө. Том болж насанд хүрсэн хүн ойлгох л ёстой. Олон насны дүү гадаад хүүхэн насаар чинь хайрлаж чадах юм уу л гээд охин минь уйлаад байх юм.
Нөгөө дарга байсан эр маань бас тэтгэвэртээ гарсан хуучин эхнэртэй маань одоо ч гэсэн цуг гэнэ. Гэрлэлт цуцалсаны дараа хуучин болох байх л даа. Удахгүй би үрийн зулай үнэрлэнэ. Тавь дөхсөн насанд сэтгэл хөдлөөд баярлаад байх юм. Дөч хүрэхээсээ өмнө дахиад яаравчилж хоёр хүүхэд гаргана гэсэн юм л даа. Хайр минь нээрээ л 40 дөхөж байна. Эр хүн нэг алдсан. Их муухай алдсан мартахааргүй. Одоо дахиад алдахгүй. Бүх юм шинээр эхэлж байна. Үлдсэн насаа өмнөх алдсанаа нөхөхийн төлөө амьдарна. Энийхээ өндөр цагаан бие шар үс цэнхэр нүдийг дахиж гараасаа алдахгүй. Хайрыг нь бөхөөхгүй. Хуучин эхнэртээ аз жаргалыг хүсээд холдож сална. Болохгүй зүйлийг заавал болгох гэж өөрийгөө ч өрөөлийг зовоох нь тэнэг хэрэг. Надтай санал нийлэхгүйг нь хүндлэнэ. Нийлсэнд нь баярлана. Өвөл 12 сард Монголд уулзая…
7 Comments
ex chin salahgui gevel ter chigeer ni hayaad chimeegui orostoo ochij amidraarai. teneg shulam us sanaj hiliin horio taviulchij magadgui shvv.
Буухаар чинь дагаад явчих юмсан. Орос бүсгүйчүүд дүн нуруутай байхаа. Мань мэт нь очоод архи лонх лонхоор нь уугаад зовоогоод бх юм биш олсон хэдээ тоо ёсоор нь аваачиж өгчөөд бвл. Сайхан халамжилж эхнэр хүн шиг байхад л эр хүний жаргал ш дээ. Зав чөлөөгөөрөө ногоо цагаа тариад ажин түнжин сэтгэл чих амар
Mongol huuhnuudees Oros ,buriad mongol huuhnuud lav 90 huvi deer shuu. Ene bol sudalgaatai batalgaatai ted mahgui ch mahtai ym shig hool , nohoriinhoo ar taliig 100 huvi daaj chaddag mundagdaa harin manai Mongol gichiinuud sex hiij chadahgui shunal ni tulsan huuramch bohir zalhuu gichiinuud shtei zugeer l zailuul!
Аз жаргал хүсье
Wow, goy bnshde ah huu. Ter hun jargalaa l huusun bna. Ta zunduu oroldson odoo uur yu husehev dee ta ch gsen amidrah hregtei shu de. Ohin chin naad emegteid chin itgehgu tgeel tanid sanaa zovj bga bh tgsnes tanig uurinhuru amidrahig oilgoj demjih ni lavtai gej bodnom. Za tegeed az jarg husey ah
Сайн залуу, жинхэнэ эр хүн.
OK