Гудамжинд эрэгтэй хүн эмэгтэйгийнхээ аль талд явах ёстой вэ

Бусдыг хүндэтгэх болон боловсон ёс журам бүх хүүхэд ахуйгаас гэр бүлийн дотор үүсэж бүрэлддэг. Эелдэг боловсон харьцаа юунаас эхлэх вэ? Хүүхэд байхаасаа «баярлалаа», «зүгээр», «уучлаарай» гэх зэрэг үгийг сонсож мэдээд амьдралынхаа туршид хэрэглэж ирдэг. Эдгээр үгс хүмүүсийн хоорондын харилцааг сайн сайхан болгон чимж тэднийг улам эелдэг боловсон болгодог төдийгүй үүний ачаар нэг хүн баярласан талархсанаа илэрхийлж, нөгөө хүн чин сэтгэлийн энэхүү хөдөлгөөнийг ойлгон мэдэрдэг билээ.

 

Үтрээ агшаагч кегелийн бөмбөлөг
Утас: 96651603

Тийм ч учраас хүндэтгэл, талархлын үгс нь хүмүүсийн харилцаанд өглөө бүр шүдээ угаадгийн нэг адил зүй ёсны хэвшил болжээ. «Үг» «мэдэрхүй» хэмээх хоёр ойлголт нь салшгүй уялдаатай, Үг мэдэрхүйг төрүүлнэ. Үүссэн мэдэрхүйг үгээр илэрхийлэх шаардлага бий болно. Эцсийн дүнд мэдэрхүйнээс үүссэн үгс нь бүхэлдээ гэр бүлийн болон харилцааны бусад хүрээнд харилцан хүндэттэлийн өнгө аясыг бий болгоно. Чухамхүү эдгээр үгнээс л хүндэтгэл, эелдэг зан харьцаа, хүмүүжил эхэлдэг билээ.

Яаж танилцах. Янз бүрийн нөхцөл байдалд хүмүүс хоорондоо харилцах, танилцах олон учрал манай амьдралын өдөр тутам, цаг тутамд тохиолдож байдаг. Ямар ч үед боловсон хүн зөв танилцаж чаддаг байх хэрэгтэй. Хүнтэй танилцахад учир бий. Найр наадамд бусдаас хожимдож очсон үед хүмүүстэй танилцахад нэлээд бэрхтэй байдаг. Ийм үед гэрийн эздийн амар мэндийг асуугаад бусадтай нь толгой дохин мэндэлнэ. Танилуудтайгаа түрүүлж мэндлэх нь бусдыг эвгүй байдалд оруулж болзошгүй тул гэрийн эзэд таныг бүгдэд танилцуулахыг хүлээх хэрэгтэй. Гэр бүлийн хүмүүс хамт ирвэл эхнэр нь түрүүлж мэндлээд нөхрийгөө танилцуулдаг ёстой. Танилцаж буй хүмүүс хоёр талын хүсэлтийг харгалзан бие биенээ залхаахгүй байх хэрэгтэй. Ресторан, гудамж, паркад эмэгтэй хүнтэй яриа өдөх нь эвгүй сэтгэгдэл төрүүлж болзошгүй тул зохисгүй зүйл юм. Тэгэхдээ энэ нь зfвхөн эрэгтэйчүүдtд хамаарна. Зарим тохиолдолд эмэгтэйчүүд өөрсдөө ийм нөхцөлд танилцахыг санаачилж болох юм.

Хоёр хүн гурав дахь хүний тусламжтайгаар танилцах нь их тохиромжтой байдаг. Энэ үед «танилцуулахыг зөвшөөрнө үү» гээд овог нэрийг хэлдэг. Залуу хүнийг ахмадад, эрэгтэйг эмэгтэйд нь танилцуулна. Залуу нь ахмадтай, эрэгтэй нь эмэгтэйтэй түрүүлж мэндлэх боловч ахмад нь залуудаа, эмэгтэй нь эрэгтэйдээ түрүүлж гараа өгнө. Эрэгтэй нь эмэгтэйгээсээ насаар ахимаг бол түрүүлж гараа өгч болно. Танилцах үед гарыг их чанга атгах нь зохимжгүй. Гарыг зөөлөн бариад толгойгоо үл мэдэг дохиж мэндэлнэ. Эмэгтэй хүн бээлийтэйгээ гар барьж болно. Танилцаж буй эмэгтэйн гарыг үнсэх, ялангуяа гудамжинд үнсэх нь огт тохиромжгүй. Ер нь залуу охидын гарыг үнсдэггүй.

Хэдийд юу бэлэглэх. Төрсөн өдөр, хурим, шинэ байрны баяр болон бусад тохиолдолд бэлэг дурсгалын зүйл өгдөг. Бэлэг бол халуун сэтгэл, анхаарал халамжийн бэлэг тэмдэг, дээж нь юм. Зарим хүн бэлгийг ёс төдий нэрэлхүү зан, хэрэггүй заншил мэтээр ойлгодог нь буруу юм. Ямар үед, юуг тохиолдуулж өгч байгаагаас болж бэлэг янз бүрийн онцлог, утга учиртай байдаг. Хүний төрсөн өдөрт янз бүрийн зүйл бэлэглэж болно. Чухам юу дурсгах, ямар бэлэг өгвөл хамгийн их баярлахыг эртнээс бодох хэрэгтэй. Хамгийн энгийн аятайхан бөгөөд хүн бүхний дуртай бэлэг бол цэцгийн баглаа юм. Хурим болон шинэ байранд орсны баярт гэр аж ахуйн зүйл бэлэглэвэл тохиромжтой. Хүргэн сүйт хүүхэндээ үнэтэй бэлэг өгч болно. Эмэгтэйчүүдийн баяраар нөхөр нь гэргийдээ хүссэн зүйлийг нь бэлэглэж болно, харин найз бүсгүйчүүддээ цэцэг барьдаг. Ер нь эрэгтэй хүн эмэгтэй хүнд ямар нэгэн хувцас, ялангуяа дотуур хувцас бэлэглэх нь тохиромжгүй. Бэлгийг нэр хаяггүй, нууц байдалтай өгч болохгүй. Энэ нь бэлэг авч байгаа хүнийг эвгүй байдалд оруулна. Харин цэцгийг эмэгтэйчүүдэд ямар нэгэн тохиолдолд нэр хаягтүйгээр өгч болно. Үүнийг сайн сэтгэлийн бэлэгдэл гэж үзэх хэрэгтэй.

Бэлэг өгөх ба хүлээн авахад анхаарах зүйл бас бий. Бэлгийн зүйлийг сонин, цаасанд боох хэрэггүй. Цэцгийг гадуурхи цаасгүй өгнө. Тэмдэглэж буй баярт холбогдсон ямар нэг далд утгатай, бэлэгдэлтэй зүйл өгвөл зүгээр. Ямар утга агуулгатай бэлэг өгөхийг таны цэцэн ухаан мэднэ. Бэлгийг хүлээн аваад заавал үзэж сайхан бэлэг өгсөн явдалд баярласан талархсанаа илэрхийлэх хэрэгтэй.

•Танилтайгаа тааралдвал тэр хүний мэндлэхийг хүлээлгүй өөрөө түрүүлж мэндлэх ба элэгсэг дотно инээмсэглэж, харцаа бууруулахгүй байх хэрэгтэй.
•Ахмад хүнтэй ярилцахдаа суудлаасаа заавал босох хэрэгтэй.

  • Танил хүнтэйгээ гудамжинд дайралдвал толгой дохин мэндэлнэ.
  • Гаднаас орохдоо малгайгаа авахаа мартуузай.
  • Гудамжинд эрэгтэй хүн эмэгтэйгийнхээ зүүн гар талд явна. Баруун гар тал нь хүндтэйд тооцогддог.
  • Эмэгтэйгээ тохойноос нь түшиж явах зохимжгүй, харин автобусанд ороход нь туслах маягаар тохойноос нь түшиж болно.
  • Эрэгтэй хүн унаанаас түрүүлж буугаад эмэгтэйдээ буухад нь тусална.
  • Эмэгтэйчүүдийн хажууд тамхи татахдаа тэднээс зөвшөөрөл авах хэрэгтэй.
  • Хоёр эмэгтэйтэй хамт яваа нэг эрэгтэй дунд нь биш зүүн талд нь явна. Дунд нь ахмад насны, хүндтэй нь тухайлбал, ээж нь байх ёстой. Баяр наадамд уригдвал Олонхи хүн юуны өмнө өөрсдийн хувийн сонирхлын дагуу хувцасныхаа маяг, өнгийг нас, биеийн хэлбэр, зан чанартаа тохируулан солгож авдаг.

Айлчлах, театр үзэх, ресторанд очихдоо яаж хувцаславал зохих вэ? Сүүлийн үед хувцасны загвар нэлээд энгийн болсонтой уялдаж хүн бүр нийтийн таашаал хүлээсэн хэлбэр маягийн дагуу хувцаслах болжээ. Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэсэн зүйр үг бас ч ортой юм. Ямар ч баярт очихдоо гоё төлөв харагдахаар биеэ зэхэх хэрэгтэй. Энэ нь чамин хэлбэр, маяг, содон өнгийн хувцсаар бусдад гайхуулна гэсэн үг огт биш. Өдөр тутмын өмсдөг костюмаа цэвэрлэж индүүдээд, цэвэрхэн цамц өмсөж костюмныхаа өнгөнд тохирсон зангиа зүүчихвэл баярын гоёлоос дутахгүй шүү дээ. Эрэгтэй хүн заавал сүүлийн үеийн маяг загвараар хувцаслах гэж оролдсоны хэрэггүй, харин гутлаа сайхан арчиж цэвэрлэсэн зангиагаа индүүдсэн байх хэрэгтэй. Товч нь унасан, уранхай, цоорхой, үрчийсэн хувцастай байвал бусдыг төдийгүй өөрийгөө ч хүндэтгээгүй хэрэг болно. Орчин үеийн хувцас нь ахуйн соёл, гоо зүйн хэрэгцээ шаардлагыг бүрэн дүүрэн хангасан байх болжээ. Хувь хүний өөрийн шилж сонгосон маяг загвар нь тэр хүний үзэл сонирхлыг илэрхийлдэг. Эмэгтэй хүн хувцсаа цүнх, бээлий болон янз бүрийн гоёл чимэглэлийн зүйлтэй аль болохоор өнгө зохицуулж хослуулж өмсөх нь зүйтэй. Хэтэрхий марзан хувцаслаж дэндүү их будсан байх нь залуу хүнд ч инээдэмтэй харагддаг. Үдэшлэгийн платье уртдуу буюу бүр урт байх хэрэгтэй, богиновтор байх нь хэт төлөв харагддаг. Туфль шир юм уу илгэн, ямар ч өсгийтэй байж болно. Үдэшлэгт улаан, цэнхэр, цайвар шар зэрэг тод өнгийн туфль өмсөх зохимжгүй, харин бараан өнгийнхийг сонгож авах хэрэгтэй. Мөн торгон юм уу торон бээлий, хоргой торго, хилэнгээр хийсэн жижигхэн цүнхтэй байж болно. Хоол идэхдээ л бээлийгээ тайлдаг. Хүнтэй гар барьж мэндлэхэд эмэгтэй хүн бээлийгээ авахгүй. Урт бээлийн дээр бугуйвч зүүж болно, харин бөгж зүүдэггүй. Гоёхдоо маяг, загварын хойноос хэт хөөцөлдөх нь инээдэмтэй бөгөөд бүдүүлэг хэрэг, харин өөрийн биед тохирсон хувцсыг өнгө тааруул өмсвөл аятайхан харагдана.

  • Онцгой тохиолдолд өмсөх гоёл гэж бий. Тухайлбал хуриманд эмэгтэй нь цагаан платье, эрэгтэй нь хар юм уу саарал костюм өмсөнө. Хоёр дахь удаагаа хуримаа хийж байгаа эмэгтэй бол цагаан платье өмсөхгүй зөвхөн цагаан ороолт зүүдэг. Гашуудалд хар платье өмсдөг. Театр юм уу хүлээн авалтанд бараан өнгийн хувцас, хар туфль зохимжтой. Ямар нэг баярт очихдоо цоо шинэ гутал өмсөх нь тохиромжгүй байдаг тул шинэ гутлыг эртнээс өмсөж хөлдөө дасгавал зүгээр.
  • Ямар ч ёслолд эрэгтэй хүн заавал цагаан цамц өмсөх албагүй. Одоо үед эрэгтэйчүүд янз бүрийн өнгийн ялангуяа тод өнгийн цамц өмсөх нь ердийн хэрэг болжээ.
  • Албан ёсны хүлээн авалтаас бусад ёслолд ямар ч өнгийн цамц өмсөж болно.
  • Зангианы тухайд гэвэл ямар ч байж болно, гэхдээ болбол тийм ч тод биш өнгөтэй байвал зүгээр. Гашуудалд хар өнгийн зангиа зүүдэг. Цамц, зангиа нь костюмныхаа өнгөтэй зохицсон байх хэрэгтэй.
  • Зангианы урт бүснээс яльгүй дээгүүр байхад тохиромжтой, хэт урт буюу богино байх нь онцгүй.
  • Хүлээн авалтанд бараан өнгийн гутал өмсөх нь зохимжтой. Бараан өнгийн костюм өмсвөл цайвар өнгийн гутал өмсөж болохгүй.
  • Товлосон өдрөөс нэг хоёр хоногийн өмнө үсээ янзлах хэрэгтэй. Хоёр хоногт үс хэвэндээ орж харин ч аятайхан болдог. Хумсаа мөн эрт засаад явахынхаа өмнөхөн будаж болно.
  • «Долоон хүн нэгийгээ хүлээдэггүй» гэсэн орос ардын зүйр үг байдгийг санаж ямар нэгэн ёслолд уригдсан бол аль болохоор хожигдохгүй байх хэрэгтэй. Хэрэв хүмүүсийг 20—30 минут хүлээлгэх болбол гэрийн эздэд урьдчилж мэдэгдээрэй.
  • Айлд гэнэт очих эвгүй, урьдаас заавал мэдэгдэх хэрэгтэй. Хэрэв таныг очиход айл эзгүй байвал танд тийм ч таатай биш байна шуү дээ. Яаралтай ажил хэрэг гарвал шалтгааныг урьдчилж хэлэх нь зүйтэй.
  • Гэрийн эздэд урьдчилж сануулахгүйгээр огт танихгүй хүнийг айлд дагуулж очих нь эвгүй. Дөнгөж танилцчихаад байн байн утасдаж улиглах нь тусгүй.
  • Хүнтэй өвчин эмгэг, азгүй дурлал, зовлон гачигдлын тухай ярьж түвэг удахыг цээрлэ. •Жижигхэн хүүхэдтэй айлд очихдоо шоколад юм уу тоглоом авахаа мартуузай.
  • Хэрэв та ямар нэг ёслолд хоцорч очвол хүн бүгдтэй гар барьж мэндэлсний хэрэггүй.
  • Үдэшлэг бүжгээр дуусна. Бүжиг хийж байхдаа цуг бүжиглэж байгаа хүндээ болон бусдад саад болохгүйг хичээх хэрэгтэй. Бүжиглэх үед биеэ цэх авч, цуг бүжиглэж буй хүндээ хэт налахгүй, баяр цэнгэлтэй байх ёстой. Муу бүжиглэдэг хүнтэй таарвал бүжгийн дундуур түүнийг орхих эвгүй, харин бүжгийн явцад аль болох тусалж дэмжихийг бодох хэрэгтэй. Бүжиглэж байхдаа тамхи татахьг хатуу цээрлээрэй.
  • Ямар нэг шалтгаанаар бусдаас түрүүнд явах болбол бусдад саад болохгүйн тулд зөвхөн гэрийн эзэдтэй салах ёс гүйцэтгэнэ.
  • Гэрийн эзэд зочдыг хаалга хүртэл үдэж дахин уулзахын ерөөл дэвшүүлэхэд гийчид тэдэнд сайхан зочилсон явдалд талархлаа илэрхийлнэ.

Хооллохоор суухдаа ширээний ард төлөв түвшин байх, зөв хооллох нь хүний соёлын ерөнхий хэмжээг харуулах нэг шалгуур болдог. Зооглох ёс журамд тухайн цаг үед тодорхой өөрчлөлт орж нэг зүйл үгүйсгэгдэж шинэ зүйл нэмэгддэг боловч үндсэн хэм хэмжээ огт өөрчлөгддөггүй юм. Эдгээр гол зүйлийн мэдлэг нь өдөр тутмын амьдралын янз бүрийн нөхцөл байдалд хэрхэн хандахад бидэнд тусалдаг. Ингээд зооглох тухай өгүүлье. Ширээний ард суумагцаа юуны өмнө өөрийн байдлыг анхаарах ёстой. Цэх бөгөөд сандлыг нуруугаараа хөнгөн налсхийж суух хэрэгтэй. Сандлыг ширээнд хэтэрхий ойртуулж суувал ширээн дээр тохойлдоход хүргэдэг бол ширээнээс хол суувал хооллох үед тохигүй байдаг. Ширээнд суугаад, гараа хаанаа хийхээ мэдэхгүй хүн цөөнгүй байдаг. Ийм үед гараа нүүрнээсээ хол, духаа илэх, шанаалаа тулах зэрэг байдал гаргахгүйгээр өвдөг дээрээ чөлөөтэй байлгах нь зүйтэй. Хооллох үед тонгойх, хажуу дахь хүндээ саад болохгүйн тулд гараа ширээн дээр тавьдаггүй. Хүмүүс заримдаа урдаа байгаа цардсан цагаан алчуурыг яаж хэрэглэхээ мэдэхгүй учир ажиглаагүй болж хэрэгсэхгүй өнгөрөөдөг. Зүй нь уг алчуурыг дэлгэж өвдөг дээрээ тавих ёстой. Түүгээр амаа арчдаггүй. Ам арчихад зориулсан цаас байдаг. Хооллож дуусаад тавагны баруун талд, тавгийг хураасан байвал голд нь алчуурыг тавьж орхино. Урьд нь идэж үзээгүй шинэ төрлийн хоол байвал эзэгтэйгээс юугаар хийсэн ямар хоол, яаж идэхийг асууж болно.

Хутга сэрээгээ унагачихвал авсны хэрэггүй, дахин шинийг аваад, олны анхаарлыг тагахгүйн тулд уучлалт гуйх ч хэрэггүй юм. А. П. Чехов хоол идэхдээ өөрөө асгахгүй идэх нь чухал бус, харин өрөөл бусад асгавал түүнийг анзаараагүй мэт өнгөрч чаддаг байх нь чухал гэж хэлснийг ямагт санах хэрэгтэй. Хооллогчдын хэн нэг тэвдэх, сандрах, санамсаргүй алдаа гаргах юм бол түүнийг аль болохоор анзаараагүй мэтээр өнгөрөөхийг хичээгээрэй. Тамхи татангаа ширээнд суух, хооллож дуусаагүй байхад тамхи татах нь бусдад тааламжгүй байдаг тул цээрлэх хэрэгтэй. Хооллох үед тамхи татах нь гэрийн эздийг үл тоомсорлож хүндэтгэхгүй байгааг үзүүлэхээс гадна тамхины утаа нь тэдний гараа гаргаж бэлтгэсэн хоол зуушны амт чанарыг бүрэн гүйцэд мэдрэхэд саад болдог. Дайллага дууссаны дараа кофе өгөхийн өмнө тамхи татаж болно. Бүр арга ядвал сүүлчийн хоолны юм уу чихэр жимс өгөхийн өмнө хоолны хэрэгслийг солих зайг ашиглан тамхи татаж болох юм. Тайван хооллоход саад хийхгүйн тулд шөлийг чимээтэй сорох, тамшаалах, хүчтэй зажлах, амаа том ангайх зэргийг цээрлэж хажуугийн хүндээ хүрэхгүйгээр тохойгоо биедээ ойрхон байлгаж ширэан дээрээ хэт тонгойхгүй хооллохыг хичээх хэрэгтэй. Шөлийг бүр шавхах хэрэггүй бага зэргийг үлдээж болно. Энэ нь тавгаа хазайлгаж болохгүй гэсэн үг. Харин гэртээ бол тавгаа бага зэрэг хазайлгаж шөлийг үлдээхгүйгээр ууж болох юм. Хооллож байхдаа, тэр ч байтугай хооллож дуусаад халбагаа ширээн дээр тавьж болохгүй, тавганд үлдээх хэрэгтэй. Хэрэв шөлийг аяганд хийсэн байвал халбага хэрэглэхгүйгээр цай уухтай адил ууна. Тахианы махыг шөлтэй өгвөл энэ нь I, II хоол учир эхлээд халбагаар шөлийг уугаад, дараа нь сэрээ хутга хэрэглэж махыг иднэ.

  • Тахианы махыг хутга сэрээ хэрэглэж иддэг. Гэрийн нөхцөлд бол гараараа барьж идэж болно. •Ширээг зөвхөн бугуйгаар хөнгөн түшиж суух нь тохиромжтой юм. Эмэгтэй хүн ширээг түр зуур тохойлдож болно.
  • Хоолны хэрэгслээр «тоглох», ширээний бүтээлэгний ‘буланг хуйлах, нугалах, хөлөө жийх зэргийг цээрлэдэг.
  • Хооллох үед тохойгоо аль болохоор биедээ наалдуулж суух хэрэгтэй. Халуун цай хоолыг үлээх, сорж уух, тамшаалахыг цээрлээрэй.
  • Гоймон, гурил, өргөст хэмхтэй шөл, тархи, омлет (өндөг, хиамтай хуурга) зэрэгт хутга хэрэглэдэггүй.
  • Хооллож дуусаад хутга сэрээгээ таваг дээр ишийг нь баруун тийш харуулж тавина. Хэрэв дараагийн хоолонд хэрэглэх бол тавганы хажууд авч тавина.
  • Хутгыг хажуу дахь хүндээ ирийг нь өөр рүүгээ харуулж ишээр нь өгдөг.
  • Хоол ямар нэг байдлаар эс таалагдвал энэ тухай ярих хэрэггүй. Зөвхөн талархал илэрхийлээд, идэхгүйгээ аятайхан үгээр тайлбарлах хэрэгтэй.
  • Хоолны ширээнд суусан хойноо будаж шунхдах нь бүдүүлэг явдал юм.
  • Өөрөөсөө хол байгаа зүйлийг авах шаардлага гарвал өөрөө зүтгэх хэрэггүй, харин хажуу дахь хүнээсээ дамжуулж өгөхийг хүсэх хэрэгтэй.
  • Та чихэр юм уу давсыг хоол цайндаа хийхийнхээ өмнө хажуу дахь хүнээсээ хэрэгтэй эсэхийг асуухаа битгий мартаарай.
  • Ширээн дээрээс авч хэрэглэсэн зүйлээ хажуудаа удаан байлгалгүй байранд нь түргэн буцааж тавиарай.
  • Хоол, зууш, идээнээс тасалж авахдаа өөртөө тохирсон хэмжээгээр, бусдадаа хүртээхээр бодож хийх хэрэгтэй.
  • Тавагтаа хоол үлдээх нь бусдыг хүндэтгээгүй, анхаараагүйг үзүүлдэг.
  • Хутга сэрээг ишнийх нь үзүүрээс барих хэрэгтэй.
  • Ямар ч тохиолдолд хутгыг амандаа хүргэж болохгүй. Зарим хоолонд жишээлбэл, бяслаг идэхэд зөвхөн хутга тавьсан байвал бяслагийг зүсэж аваад талхан дээр тавьж иднэ.
  • Хоол аягалахад зориулсан хэрэгслийг хоолноос гаргаж ширээн дээр тавьж хэрхэвч болохгүй, хоолондоо буцааж хийх хэрэгтэй.
  • Ямар нэг ундааг уухын өмнө, стакан дээр тосон толбо үлдээхгүйн тулд амаа заавал арчих хэрэгтэй.

Дээрх хэдэн зөвлөмжийг өдөр тутамд хооллохдоо мөрдлөг болгон хэвшүүлээрэй . Цэцэг барих ёс Хувь хүний соё, зан чанар, мэдрэмж ямар байхаас шалтгаалан хүмүүс бэлгийг сонгодог. Энэ нь ямар цэцэг сонгож авсан бэ гэдэг нь биднийг тодорхойлж чаддаг гэсэн үг. Үүгээр төдийгүй цэцэг бэлэглэх гэж буй хүндээ таны ямар ханддагийг ч илэрхийлнэ. Гэхдээ ямар цэцэг сонгож авсан нь бус ямар цэцгийн бүрдэл, цэцгийн өнгөний хослол илүү чухал байдаг. Цэцэг тус бүрийн өнгөний хослолыг хоцрогдсон гэж үздэг хэдий ч үүнийг цэцэг сонгон авах үедээ анхаарах нь бас чухал юм. Тухайлбал: улаан өнгийн цэцгүүд /сарнай, лиш, намуу цэцэг гэх мэт/ чин сэтгэлийн талархал илэрхийлдэг байхад, ягаан өнгийн цэцгүүд ямар ч баяр ёслолын үед хэрэглэж болдог “төвийг сахисан” цэцэг хэмээн тооцогддог. Танил охид, бүсгүйчүүдэд дэлбээгээ нээгээгүй улуун, ягаан сарнай, дунд насны эмэгтэйд сарнай, лиш, ахимаг насны эмэгтэйд сараана, алтанцэцэг мэтийн ялдам өнгөтэй цэцгүүд бэлэглэдэг. Чиний сонгосон өнгийн цэцгийн баглаа, багц ямар сэтгэгдэл төрүүлэх вэ?

  • Цэцэрлэг, ой мод, тал хээрийг санагдуулхуйц шинжтэй цэцгийн багц нь энгийн, даруу мөртлөө тааламжтай сэтгэгдэлийг төрүүлнэ.
  • Нэг төрлийн тэр тусмаа нэг ижил өнгийн цэцгийн баглаа түвшин, эрхэмсэг бас тансаг мэдрэмж төрүүлдэг.
  • Нэг төрлийн хэт том эцэгийн баглаа нь их намбалаг харагдахаас гадна болж буй үйл явдалын сүр жавхааг улам бүр тодруулж өгдөг боловч хувь хүний онцлогийн чанар алдагдаж, хэт бардамнаж сайрхасны илрэл гэж ойлгогдох талтай.
  • 1-2 төрлийн цэцгээс бүрдсэн /анхилуун хорхиног, хонхлой болоод сарнайн хослол. Сарнай болоод гамба цэцгийн хослол, Голт бор, нарцисс, анемон болоод иския цэцгүүдийн хослол гэх мэт/ баглаа нь алаглан зохицож, амьд, чөлөөтэй, нөхөрсөг чин сэтгэлийн агуулгатай байхаас гадна байгалийн олон талт баялаг байдлыг санагдуулна.
  • Цахирмаа, антурия, сараана зэрэг цэцгүүд үргэлж чамин төлөв сэтгэгдэл төрүүлдэг боловч тэдгээрийг эвлүүлж найруулах нь онцгой мэдрэмж чадвар шаардана.

Эх сурвалж: info.mn

1 Comment

  1. Zz says:

    20toi tsewerhen zaluu bn taniltsah egc bnu ssaihnaa533@gmail.com holbogdooroi

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.