МАЗОКЫН ШИНЖИЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Мазокын шинжилгээ гэдэг нь бүсгүй таны шээсний сүв болон үтрээ, умайн хүзүүний  сувгаас арчдас авч бэлгийн замын халдварт өвчин болон бусад нян мөөгөнцөр байгаа эсэхийг микроскопод харагдах байдлаар нь илрүүлэн дүгнэлт өгдөг шинжилгээ юм.

Үтрээ агшаагч кегелийн бөмбөлөг
Утас: 96651603

Мазок шинжилгээгээр: 

  • Мөөгөнцөр
  • Үрэвсэл
  • Заг хүйтэн 
  • Трихмонадыг оношилно
  • Үтрээний ашигтай  бактери буюу лактобацил хэр түвшинд байгааг оношилно.

Дахин дахин үрэвсээд үрэвслийн эмчилгээнд  үр дүн өгөхгүй байх нь  лактобацил  буюу ашигтай бактери үтрээнд байхгүй болсонтой холбоотой байдаг. Мазок шинжилгээний хариуг үндэслэн бэлгийн замын халдварыг илрүүлэх бусад нэмэлт шинжилгээ шаардлагатай эсэхийг эмч танд зөвлөнө.

Мазок шинжилгээ өгөхдөө юу анхаарах вэ?

  • Сүүлийн  24 цаг дотор антибиотик хэрэглээгүй байх
  • Сүүлийн  2 хоног үтрээний лаа гель хийгээгүй байх, дотуур угаалга хийгээгүй байх
  • Сүүлийн 24 цаг дотор бэлгийн харьцаанд  ороогүй байх
  • Сарын тэмдэг ирээгүй, эсвэл бүрэн дууссан үед өгнө.

Шинжилгээг ямар үед өгөх вэ?

  • Үтрээнээс цагаан, ногоон, шар өнгийн өтгөндүү ялгадас ялгарах 
  • Эвгүй үнэр гарах 
  • Загатнах 
  • Яр, цэврүү гарах
  • Шээх үед өвдөх
  • Бэлгийн харьцааны үед өвдөх
  • Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
  • Халуурах  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.