СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД – АЗ ЖАРГАЛ

Хүний бие, оюун санаа хоёр хоорондоо холдох тусам хүн өвддөг. Бие болоод, сэтгэц эмгэгшиж өвддөг. Бие, оюун санаа хоёроо эргэн нэгтгэ. Тэднийг улам ойртуулж, хамт байлга. Тэгвэл чи өвдөхгүй.

Уйтгар гуниг, ганцаардал, айдас төрүүлсэн мэдрэмж төрөх үед хүмүүс оюун санаагаа өөрчлөх гэж, тэнд ямар нэгэн юмыг засах гэж оролддог. Бие тавгүйтэхийн цагт хүн биеэ эмчлэхийн хүсэж эмчээс аврал эрдэг.

Хүмүүс бие, оюун санаа хоёроо тус тусад нь эмчлэх гээд байдаг. Гэтэл эрүүл биетэй, аз жаргалтай хүн байхын үндэс нь бие, оюун санааны нэгдэлийн хүч байдаг.

Бид биеэ торддог, биеэ хайрладаг гэж ярьдаг атлаа үнэндээ алтан сайхан биеэ зөнд нь хаячихсан, амьсгалж байгаагаа ч анзааралгүй явж байдаг.

Бие, оюун санаа хоёр бол нэг зоосны хоёр тал юм. Бид өөрийн биеэ удаан мартаж явж болохгүй. Хүн өөрийн биеэ тоож, анхаарсан цагт л байгал эхтэйгээ холбогдож түүний анагаах хүчийг хүртэж чадна

Үзэсгэлэнт бадам лянхуа цэцэг намаг, балчигт ургадаг. Үүнтэй адилхан аз жаргал гэдэг зүйл, зовлонгүйгээр дангаараа байх боломжгүй гэж Буддын сургааль заадаг. Харин зовлонг түр зуурын байдаг гэдгийг сайн ойлгож, харах өнцгөө эерэг болгож байж бид аз жаргалыг жинхнээсээ мэдэрнэ гэж заадаг.

Гэхдээ бид энэ удаад аз жаргалыг дээд цэгт нь мэдэрч амьдарч сурдаггүй юмаа гэхэд зовлонтой, таагүй мэдрэмжүүдтэйгээ нүүр тулж, түүнийг сарниулан алга болгож сурах нь илүү амьдралд наалдацтай байна. Нэгэнт зовлонгоо өөр өнцгөөр харж, багасгаж, сааруулаад сурчихсан байхад та маш их аз жаргалыг олно

Ta өөрөө өөртөө аз жаргал, эрх чөлөөг өгч чаддаг юм шүү.

Хүн гэртээ ирдэг шиг оюунаа санаа биендээ ирж байх ёстой юм. Тэр хоёр уулзалдан, биедээ чанга тэвэрч байх ёстой юм. Бясалгал, гэгээрэл гээд байдаг чинь энэ л юм.

Aз жаргалыг бид баяр хөөр гэдэг зүйлтэй хольж ойлгоод байдаг. Баяр хөөр бол сайхан зүйл л дээ.

Гэхдээ энэ нь түр зуурын, удаан үргэлжлэх боломжгүй зүйл байдаг. Баяр хөөрийг үргэлжийн байлгах гэж хөөцөлдөж, тэр л ганцаараа аз жаргал юм шиг санаж явж болохгүй.

Аз жаргал гэдэг бол тайвар амгалан байдал, тогтуун сайхан мэдрэмж юм. Энэ мэдрэмж харин байнгын, бас шуудхан танд ирэх боломжтой юм. Шүдээ угаах, хувцасаа өмнөх гэх мэт ахархан мөчүүдэд ч та аз жаргалыг өөртөө бий болгож байх хэрэгтэй юм.

Thich Nhat Hanh багшийн сургаалиас

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.